“ПЕТРОЧАЙНА ДАЧИН ТАМСАГ” ХХК 30 ШАХАМ ЖИЛ ДОРНОДЫН ТАЛЫГ ТАМ БОЛГОСОН
 
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 27 секунд

“ПЕТРОЧАЙНА ДАЧИН ТАМСАГ” ХХК 30 ШАХАМ ЖИЛ ДОРНОДЫН ТАЛЫГ ТАМ БОЛГОСОН

Энэ компанийн арыг монголын томоохон улс төрч даадаг тухай хүрээнийхэн мэднэ. Татвар төлөхгүй байх тухай яриа бол зүгээр л халхавч.Цааш нь лавшруулан ухвал "Фантастик" продакшны "Зура" киноны үргэлжлэл аятайхан сэдэв ч болж мэднэ.1998-2021 онуудад 9,5 сая тонн нефтийг түүхийгээр нь экспортлосон.Газар шороо , малын бэлчээр , байгаль орчин , ундны ус бохирдуулсан талаар яриад ч хэрэггүй. Сүүлд ТЕГ 3,6 их наяд төгрөгийн татварын булхай илрүүлсэн.Тус компани энэ тухайд " Манайх ер нь бол татвар төлөх ёсгүй" гэсэн байр суурь илэрхийлж татвараас зайлсхийсэн.Шүүх энэ асуудлыг авч хэлэлцээд 312 тэрбумын татвар төлөх ёстой гэсэн шийдвэр гаргасан ч өдий хүртэл төлөөгүй.Монгол улсын нутаг дэвсгэрт , түүний газрын доорхи баялагыг , тэртэй тэргүй гүний усны хомсдолтой нутгийн усыг 28 жил ашиглаж соруулсан ч татвараа төлөхгүй гэнэ. Бид Дорнод аймагт үйл ажиллагаа явуулдаг тус компанийн талбайруу сурвалжлах баг явуулсан бөгөөд техникийн дэвшил ашиглан агаарын дүрс бичлэгийг тун удахгүй танд үзүүлэх болно.

Залуу сонгогчдын боловсролд зориулсан бүтээлийн хакатон зохион байгуулагдана
 
УИХ-ын 2024 оны сонгуульд  өрсөлдөхөөр  21 нам, хоёр эвсэл Сонгуулийн Ерөнхий Хорооноос батламжаа гардаж авлаа.
УИХ-ын 2024 оны сонгуульд өрсөлдөхөөр 21 нам, хоёр эвсэл Сонгуулийн Ерөнхий Хорооноос батламжаа гардаж авлаа.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!