ТЕГазар их хэмжээний мөнгийг нуух зорилготой, зохион байгуулалттай гэмт бүлэглэлийг илрүүлжээ
 
Ангилал
Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий Спорт Урлаг Нийтлэл
Огноо
Унших
1 минут 5 секунд

ТЕГазар их хэмжээний мөнгийг нуух зорилготой, зохион байгуулалттай гэмт бүлэглэлийг илрүүлжээ

Тагнуулын Ерөнхий Газрын Мөрдөн шалгах нь газар энэ сарын 5-ны өдөр Эдийн засгийн аюулгүй байдал, татварын тогтолцоонд сөргөөр нөлөөлөхүйц их хэмжээний мөнгөн хөрөнгийг нуун далдлах зорилгоор 50 хуулийн этгээдийг үүсгэн байгуулж, 100 гаруй хуулийн этгээдийг удирдах болон гүйцэтгэх албан тушаалтантай үгсэн тохиролцож, санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэн зохион байгуулалттай гэмт бүлэглэлийг илрүүлжээ.

Тус бүлэглэл нь 2019 оноос хойш үйл ажиллагаагаа эрчимтэй явуулсан бөгөөд Монгол Улсын иргэн “Х” нь эрх бүхий албан тушаалтнуудтай хамтран нэр бүхий компаниудын нэмэгдсэн өртгийн албан татварын баримтыг хуурамчаар үйлдэн, татварын хэмжээг багасган, татвар төлөхөөс зайлсхийж, мөнгө угаах гэмт хэргийг тогтмол үйлдэж байсан нь мөрдөн шалгах ажиллагааны явцад илэрсэн байна.

Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгааг Тагнуулын байгууллагаас мэдээллээ.

Даян нуурт олон тооны загас үхжээ,
Даян нуурт олон тооны загас үхжээ,
 
Шуурхай!!! Баян Р.Базарааг саатуулсантай холбоотойгоор Н.Номтойбаяр, С.Баярцогт болон АН-ын дарга Лу.Гантөмөр нарыг шалгаж магадгүй байна.
Шуурхай!!! Баян Р.Базарааг саатуулсантай холбоотойгоор Н.Номтойбаяр, С.Баярцогт болон АН-ын дарга Лу.Гантөмөр нарыг шалгаж магадгүй байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!