Сонгинохайрхан дүүрэгт 2018 оноос баригдсан “Хүүхэд залуучуудын театр” дөрөвдүгээр сарын 25-нд нээгдэнэ
 
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 51 секунд

Сонгинохайрхан дүүрэгт 2018 оноос баригдсан “Хүүхэд залуучуудын театр” дөрөвдүгээр сарын 25-нд нээгдэнэ

Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороонд 2018 оноос эхлэн баригдаж буй “Хүүхэд залуучуудын театр”-ын барилга угсралт, дотор засал, тохижилт, гадна, дотор цахилгаан хангамж, холбоо дохиоллын ажил бүрэн дуусжээ.

Соёлын яамнаас мэдээлснээр театрыг дөрөвдүгээр сарын 25-ны өдөр нээж, тогтмол үйл ажиллагаа явуулах юм байна.

Театрын барилга нь дөрвөн давхар, 850 суудалтай, Зоорийн давхарт хувцас солих өрөө, ариун цэврийн өрөөнүүд, бялдаржуулах танхим, хөгжмийн бэлтгэлийн өрөө, оёдлын хэсэг, хөгжимчдийн өрөө, театрын архив, болон бусад өрөө тасалгаа, агуулахтай байна.

  • Нэгдүгээр давхарт үзэгчдийн танхим, гол орц, удирдлагын өрөө, сургалтын танхим, оффис, зочдын өрөө, кассын өрөө, жижиг хэрэглэх хадгалах өрөө, ажилчдын өрөө, ариун цэврийн өрөөнүүд болон бусад өрөө тасалгаа,
  • Хоёрдугаар давхарт бүжгийн заал, фойе, дугуйлан, сургалтын өрөөнүүд, хооллох хэсэг, гал тогоо, хөргүүрийн агуулах, хуурай хүнсний агуулах, ажилчдын өрөө, гэрэл техникийн өрөө, угаалга, серверийн өрөө болон бусад өрөө тасалгаа
  • Гуравдугаар давхарт лодж, фойе, сургалтын танхим, тоглолтын танхим, жүжигчдийн өрөө, номын фонд, уншлагын танхим, зургийн өрөө, найруулагчдын өрөө, галерей, ариун цэврийн өрөөнүүд болон бусад өрөө тасалгаануудаас бүрджээ.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барилгын зураг төслийг “Балданс ХХК, ерөнхий гүйцэтгэлийг "Аглут" ХХК гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн ажилласан байна.

Тус театрын захирлаар хошин урлагийн жүжигчин Н.Ариунболдыг өнгөрсөн онд томилсон юм

ЭМД-аараа хөнгөлөлттэй үнээр хэвтэн эмчлүүлэх боломжтой хувийн 82 эмнэлгүүдийн ШИНЭЧИЛСЭН ЖАГСААЛТ, УТАСНЫ ДУГААРУУД:
ЭМД-аараа хөнгөлөлттэй үнээр хэвтэн эмчлүүлэх боломжтой хувийн 82 эмнэлгүүдийн ШИНЭЧИЛСЭН ЖАГСААЛТ, УТАСНЫ ДУГААРУУД:
 
Ардчилсан намаас 2024 оны УИХ -ын сонгуульд нэр дэвшигчид.
Ардчилсан намаас 2024 оны УИХ -ын сонгуульд нэр дэвшигчид.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!