Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хороо Төрийн ордны “Үндсэн хууль” танхимд өнөөдөр /2024.03.19/ хуралдаж, Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн бэлтгэл ажлын талаар холбогдох байгууллагуудын мэдээллийг сонслоо.
 
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 17 секунд

Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хороо Төрийн ордны “Үндсэн хууль” танхимд өнөөдөр /2024.03.19/ хуралдаж, Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн бэлтгэл ажлын талаар холбогдох байгууллагуудын мэдээллийг сонслоо.

Сонгуулийн Ерөнхий хорооны даргын мэдээлснээр бол Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-т заасны дагуу Монгол Улсын Их Хурлын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 113 дугаар тогтоолоор Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн сонгогчдын бүртгэлийн үйл ажиллагаанд бүртгэлийн техник хэрэгслийг, санал авах, тоолох, дүн гаргах үйл ажиллагаанд "New Image Cast" санал тоолох төхөөрөмж хэрэглэхийг зөвшөөрсөн. Тиймээс Сонгуулийн ерөнхий хороо, түүний дэргэдэх Мэдээллийн технологийн төв Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд хэрэглэх сонгуулийн автоматжуулсан системийн техник хэрэгслийн бэлэн байдлыг хангаж ажиллаж байгаа. Тухайлбал сонгуулийн автоматжуулсан системийн иж бүрдэлд хамаарах 9 төрлийн багц тоног төхөөрөмжид техникийн үзлэг, үйлчилгээг өнгөрсөн оны сүүлчээр бүрэн хийж, гүйцэтгэсэн. Манай улсын хувьд 2223 байршилд үүрэн холбооны сүлжээ бий. Тэдгээр байршлаас санал хураалтын дүнг түргэн шуурхай дамжуулах зорилгоор дэд бүтцийн бэлтгэл, судалгааг үргэлжлүүлж байна гэв. Түүнчлэн сонгууль зохион байгуулахтай холбогдуулан www.e-election.mn буюу “Сонгуулийн мэдээллийн цахим систем”-ийг шинээр ашиглалтад оруулсан. Уг систем нь тоног төхөөрөмж ашиглалтыг цахимаар бүртгэж, хөтлөхөөс гадна бүх шатны сонгуулийн хороодод цахим сургалтт явуулах, сонгуулийн үед үүсэж болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, бүртгэлийн ажлыг цахим хэлбэрт оруулж, мэдээллийн нэгдсэн санг бий болгосон нь сонгуулийн үйл ажиллагааг илүү боловсронгуй болгоход чухал ач холбогдолтой юм. Бэлтгэл ажлын хүрээнд мэдээллийн аюулгүй байдлын эрсдэлийг дахин тодорхойлж, эрсдэлт хүчин зүйлээс ангид байх үүднээс сонгуулийн төв байгууллагаас хүсэлт өгч, Тагнуулын ерөнхий газрын зөвлөмжийг авч хэрэгжүүлж эхэлсэн гэсэн товч мэдээллийг Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран өгөв.

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороонд 26 нам, 2 эвсэл Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ хуульд заасан хугацаанд өгч дууссан байна.
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороонд 26 нам, 2 эвсэл Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ хуульд заасан хугацаанд өгч дууссан байна.
 
Ардчилсан намаас 2024 оны УИХ -ын сонгуульд нэр дэвшигчид.
Ардчилсан намаас 2024 оны УИХ -ын сонгуульд нэр дэвшигчид.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!