Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр: Ц.Элбэгдорж надаас баривчилсандаа уучлал гуйсан.
 
Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 17 секунд

Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр: Ц.Элбэгдорж надаас баривчилсандаа уучлал гуйсан.

Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр энэ удаагийн сонгуульд хэрхэн оролцох, өөрийг нь баривчилж байсан болон МАНАН-гийн талаар байр сууриа илэрхийлжээ. Энэ үеэрээ "МАХН-ын нэрийн маргаан дууссан байх гэж бодож байна. Ц.Элбэгдорж намайг шоронд хийгээд хувьсгалт намыг тусад нь гарга гэсэн болзол тавиагүй. 2012 онд намайг баривчлахаас өмнө МАХН байгуулах, нэр авах ажил хийгдсэн юм билээ.

Сүүлд Ц.Элбэгдорж онгоцны буудал дээр тааралдаад надаас уучлалт гуйсан юм. Ингэхдээ "Ц.Нямдорж өдөр бүр миний өрөөнд орж ирээд энэ хүнийг л баривчлахгүй бол болохгүй гэж хэлж байсан" гэсэн. Ц.Элбэгдорж уучлалт гуйж байгаа нь зөв ч нөгөө талаар хууль, шүүхийн байгууллагыг удирдаж, Ц.Нямдорж түүнд оролцож байсан нь батлагдаж байгаа юм.

Эндээс харахад МАН, АН үгсэн хуйвалдаж, хууль шүүхийн байгууллагыг гартаа оруулж байсан байна. Энэ үзэгдэл дахин бүү болоосой, шударга ёс тогтоосой, шүүх хараат бус болоосой гэж хүсэж байдаг.

Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хороо Төрийн ордны “Үндсэн хууль” танхимд өнөөдөр /2024.03.19/ хуралдаж, Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн бэлтгэл ажлын талаар холбогдох байгууллагуудын мэдээллийг сонслоо.

Ардчилсан намаас 2024 оны УИХ -ын сонгуульд нэр дэвшигчид.
Ардчилсан намаас 2024 оны УИХ -ын сонгуульд нэр дэвшигчид.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!