Бүрэн дунд сургуулийн дундаж төлбөр 4,5 сая төгрөг
 
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
9 минут 51 секунд

Бүрэн дунд сургуулийн дундаж төлбөр 4,5 сая төгрөг

1. “ШИНЭ МОНГОЛ” ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ

Сургуулийн онцлог, давуу талууд:
Бага сургуулийн сургалтын давуу тал нь чадварт суурилсан “Монгол хэл, бичгийн сургалтын хөтөлбөр”, Гуравдугаар ангиас англи хэлний” Grape seed” хөтөлбөр, 1 дүгээр ангиас “Оюуны хөгжил” хичээлүүдийг үзэж судлахын зэрэгцээ, хүүхэд бүрийн ахиц, хөгжлийг дэмжсэн, урамшуулсан, сайшаасан, бүтээлч санаачилгатай, ажилсаг багш нарын баг хамт олонтой аж.

Төлбөр: 1-5 дугаар ангийн төлбөр 4.500.000₮
Дунд анги- 4,600,000₮
Ахлах анги- 4,700,000₮
Байршил: Баянзүрх дүүрэг, 13-р хороолол, Хавдар Судлалын Үндэсний төвийн Баруун урд талд, Миний hypermarket-ийн Хойд талд
Утас:777755997777-ХХХХ
Вэб сайт: “Шинэ Монгол” ЕБС

2. “ЭХЛЭЛ” МАТЕМАТИК ФИЗИК ГАДААД ХЭЛНИЙ ГҮНЗГИЙРҮҮЛСЭН СУРГАЛТТАЙ СУРГУУЛЬ

Сургуулийн онцлог, давуу талууд:
Манай сургууль 1999 онд Хан Уулынхаа өвөрт, Хатан туулынхаа хөвөөнд 100 гаруй сурагчтай, 10 гаруй үндсэн багштайгаар Монгол Улсдаа эрдмийн нэг шинэ уурхайг нээсэндээ бахархалтай байдаг. “ Эхлэл ” сургуулийн араас олон сайхан сургууль байгуулагдах үндсэн суурийг тавьсан бөгөөд бид өөрсдийн гэсэн сургуулийн тохилог байртай, тогтсон онцлогтой, сургалтын агуулга хөтөлбөртэй учраас сургуулийн маань суралцагчид, эцэг эхчүүд сэтгэл хангалуун байдагт баяртай байдаг.
Төлбөр: 3-3,3 сая
Байршил: БГД, Баруун 4н зам, Максмалл дэлгүүрийн баруун хойно “ Эхлэл ” бүрэн дунд сургууль
Утас:99199671. 88609671. 99545772. 880523249919-ХХХХ
Вэб сайт: “Эхлэл” бүрэн дунд сургууль

3. “ОРЧЛОН” ОЛОН УЛСЫН СУРГУУЛЬ

Сургуулийн онцлог, давуу талууд:
✔️ Манай сургууль багш сурагчид, удирдлага, эцэг эхчүүдийнхээ хамтын хөдөлмөр, хичээл зүтгэлийн үр дүнд Монголд анх удаагаа Олон улсын хөтөлбөрийг хэрэгжүүлэгч үндэсний сургууль болсон билээ.
✔️ Олон улсад нэр хүндтэй 200 жилийн түүхтэй Английн Кембрижийн их сургуулийн дэлхийн 150 гаруй оронд хүлээн зөвшөөрч сургалтандаа хэрэгжүүлдэг IGCSE, дунд сургуулийн эхний жилүүдээс сурагчийн төлөвшил сурлагад сайнаар нөлөөлж олон улсын түвшинд суралцах чадамжтай болгоход чиглэгдсэн Checkpoint зэрэг хөтөлбөрүүдийг 2008-2009 оны хичээлийн жилээс эхлэн сургалтандаа хэрэгжүүлж байна.
Төлбөр: Бага анги -18 сая
Байршил: ХУД, 15-р хороо
Утас:771133227777-ХХХХ
Вэб сайт: “Орчлон” олон улсын сургууль

4. “ШИНЭ ЭРИН” СУРГУУЛЬ

Сургуулийн танилцуулга, онцлог:
БCШУCЯ-ны харьяа олон улсын хөтөлбөрийн сургалттай “Шинэ Эрин” лаборатори сургууль юм. Монгол улсын засгийн газар боловсролын чанарын шинэчлэл хийхээр зорьж буй энэ цаг үед олон улсын жишиг болсон хөтөлбөр, арга зүй, сургалтын технологи, менежмент, судалгааг өөрийн сургалтын онцлогт нийцүүлэн нутагшуулах ажлыг манай хамт олон амжилттай хэрэгжүүлж байна.
Тус сургууль анх 2010 онд 40 сурагч 13 багш,3 удирдах ажилтантай үүсгэн байгуулагдаж байсан бол өдгөө олон улсын стандарт, шаардлагыг бүрэн хангасан барилга байгууламж, сургалтын техник хэрэгсэл, орчин нөхцөл бүхий 3 сургууль, монгол улсын болон олон улсын хөтөлбөрийн судалгаа хийж, сургалтанд хамрагдаж мэргэшсэн 100 гаруй монгол, гадаад багш, ажилтнуудтай болж өргөжсөн байна.
Байршил: Баянгол дүүрэг, 4-р хороо, Замчдын гудамж
Утас:772284847722-ХХХХ
Вэб сайт: “Шинэ эрин” сургууль

5. “ЭРЭЛ” ESM (МОНГОЛЫН АНГЛИ СУРГУУЛЬ)

Сургуулийн танилцуулга, онцлог: Монголын Англи сургууль нь (анх “Эрэл Сургууль” нэрээр байгуулагдсан) анх 1998 онд “Олон улсын боловсролын төв”-ийн төслийн хүрээнд байгуулагдсан бөгөөд үүсэн байгуулагдсан цагаасаа эхлэн тэр үеийн хамгийн дээд түвшин болох Оросын сургалтын системээр 13-н жил сургалт явуулж ирсэн бөгөөд 2011-2012 оны хичээлийн жилээс эхлэн ESM(Монголын Англи Сургууль) болон шинэчлэгдсэн юм. ESM нь International Baccalaureate (IB буюу Олон Улсын Дунд Боловсролын Бакалаврын) зэрэг сургалтын системийг нэвтрүүлэн өөрийн сурагчиддаа дэлхийн шилдэг дээд сургуулиудад боловсрол эзэмших гэгээтэй ирээдүйг бий болгохын төлөө ажиллаж байна.
ESM нь нийт 575 сурагчидтай бөгөөд тус сургуульд олон улсын баг болох гадаадын 42 багш ажиллаж байна.
Төлбөр: 11 сая төгрөг
Зуны сургалт/бэлтгэл анги 300,000 төгрөг
Байршил: Баянзүрх дүүрэг, Токиогийн гудамж, 1-р хороо / Топ мебелийн баруун хойно өөрийн байранд/
Утас:70154015. 114512657045-ХХХХ
Вэб сайт: The English School of Mongolia

6. “ХОББИ” БҮРЭН ДУНД СУРГУУЛЬ

Сургуулийн онцлог, давуу талууд:
Англи, монгол хэлээр хос сургалтыг нэгдүгээр ангиас явуулна. Монгол Улсын ЕБС-ийн стандартыг бүрэн хэрэгжүүлэхээс гадна Математик, Түүх, Уран зохиол, Газар зүй, Байгаль шинжлэл, Нийгэм судлал ба Эй Пи хөтөлбөрийн хичээлүүдийг англи хэлээр заадаг. Мөн бага ангидаа IPC /International Primary Cirriculum/, дунд ангидаа IMYC /International Middle Year Cirriculum/, ахлах ангидаа AP /Advanced Placement/ олон улсын хөтөлбөр хэрэгжүүлдэг.
Төлбөр: 8 сая 512 мянга, бэлтгэл анги нь 900 мянган төгрөг.
Дунд анги- 9,576,000₮; Ахлах анги- 10,10,8000₮
Байршил: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Залуучуудын гудамж-25
Утас:11323739. 11323039. 113153461132-ХХХХ
Вэб сайт: “Хобби” бүрэн дунд сургууль

7. “ОЛОНЛОГ” ЕБС

Сургуулийн онцлог, давуу тал:
I-XII-р ангиудад математик, англи хэлний эрчимжүүлсэн сургалтыг өөрийн туршлага, мэргэжлийн багийн чадварт түшиглэн явуулна. Үндэсний цөм хөтөлбөр, академик сургалтыг хослуулна.
Төлбөр: Нэгдүгээр ангийн төлбөр 4.5 сая төгрөг, бэлтгэл ангийн төлбөр 400 мянган төгрөг
Байршил: Чингэлтэй дүүрэг, Бөмбөгөр худалдааны төвийн урд
Утас:910918279109-ХХХХ
Вэб сайт: Олонлог сургууль

8. “САНТ” СУРГУУЛЬ

Сургуулийн онцлог, давуу тал:
Оксфордын англи хэлний хөтөлбөртэй. Мөн 7 дугаар ангиас мэдээллийн технологийн хичээл үзнэ. Үндэсний цөм хөтөлбөрийг олон улсын AP хөтөлбөртэй хослуулан сургалтаа явуулдаг.
Төлбөр: Нэгдүгээр ангийн төлбөр 7 сая төгрөг, бэлтгэл ангийн төлбөр 500 мянган төгрөг
Байршил: Сүхбаатар дүүрэг, II хороо, усны гудамж 23
Утас:11331030. 990485849904-ХХХХ
Фэйсбүүк хаяг: Сант сургууль

9. “ЭМПАТИ” СУРГУУЛЬ

Сургууль-багш-эцэг, эх-сурагчдын байнгын хамтын ажиллагаа, харилцан дэмжлэгийг сургалт-хүмүүжлийн үйл ажиллагааныхаа хамгийн чухал зорилтын нэг болгон ажиллаж байгаа нь хүүхдийн хөгжил, төлөвшлийг сайжруулах, бие даан амьдрах арга ухаанд суралцаж мэргэжлээ оновчтой сонгох нөхцөл боломжийг олгож байна.
Сурагчид англи хэл, мэдээлэл зүй, нийгмийн ухаан, байгалийн ухааны хичээлүүдийг өндөр түвшинд эзэмшин SAT, TOEFL, IELTS зэрэг шалгалтуудад амжилттай бэлтгэн өндөр оноо авч гадаадын их дээд сургуулиудад элсэн суралцсаар байна.
Байршил: БЗД 8-р хороо, УС-15 /троллейбусны эцсийн буудлын зүүн хойд талд, 4 давхар байшин./
Утас:114626101146-ХХХХ
Вэб сайт: “Эмпати” сургууль

10. ХБНГУ-ЫН ОЮУНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ “ГЁТЕ” СУРГУУЛЬ

goethe Сургуулийн онцлог, давуу тал:
✔️ Нэгдүгээр ангиасаа Герман, Англи хэлний аль нэгийг сонгож, 4-р ангиасаа хоёр хэлээр зэрэг суралцана
✔️ ХБНГУ-ын болон БНХАУ-ын Германы элчин сайдын яамны дэргэдэх гимназид сурагч солилцооны хөтөлбөрт хамрагдах боломжтой.
Төлбөр: Бага ангийн төлбөр 5 сая төгрөг
Байршил: 13-р хороолол, Намьянжугийн гудамжинд Шөнийн захын эсрэг талд
Утас:998558089985-ХХХХ
Вэб сайт: Гёте” сургууль

11. “ТОЛЬТ” БҮРЭН ДУНД СУРГУУЛЬ

Сургуулийн онцлог, давуу тал:
Гадаад хэл, математикийн гүнзгийрүүлсэн сургалттай, олон улсын эко сургууль зэрэглэлтэй тус сургууль нь нэгдүгээр ангиас нь GRAPESEED олон улсын хөтөлбөрөөр англи хэл заадаг бөгөөд 3, 6-р ангиас КҮНЗ-ийн төвийн хөтөлбөрөөр Хятад хэл сургадаг. Түүнчлэн 12-р ангидаа IBT TOEFL, IELTS, 3-5 дугаар ангидаа TOEFL PRIMARY, 6-12 дугаар ангидаа TOEFL JUNIOR шалгалтуудад хамрагдан, олон улсын англи хэлний оноотой болсноор АНУ, Англи, Австрали, Герман, Япон гэх мэт орнуудад тэтгэлэгээр суралцах боломжийг суралцагч нартаа олгодог.
Төлбөр: 3-3.25 сая
Байршил: СХД, 1- хороолол, 34-р байрны урд талд “Тольт” дунд сургууль
Утас:91911016. 981105089191-ХХХХ
Фэйсбүүк хаяг: “Тольт” дунд сургууль

12. “ЭРДЭМ ТӨГС” БҮРЭН ДУНД СУРГУУЛЬ

Сургуулийн онцлог, давуу тал:
БСШУСЯ-аас батлагдсан бага, суурь, бүрэн дунд боловсролын хөтөлбөрийн стандартыг хэрэгжүүлэхийн зэрэгцээ математикийн хичээлийг нэгдүгээр ангиас, англи хэлний хичээлийг хоёрдугаар ангиас гүнзгийрүүлэн судалдаг бөгөөд зургадугаар ангиас Хятад хэлний хичээлийг мэргэжлийн гадаад багш удирдан явуулдаг.
Төлбөр: 3,8 сая
Утас:91913901. 99007011. 88113642. 113507729191-ХХХХ
Байршил: Сүхбаатар дүүрэг 7-р хороо 11-р хороолол, Эрхүү-28
Вэб сайт: Эрдэм төгс

 
Ардчилсан намаас 2024 оны УИХ -ын сонгуульд нэр дэвшигчид.
Ардчилсан намаас 2024 оны УИХ -ын сонгуульд нэр дэвшигчид.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!