Монголбанкны зээлийн хар түүхтэй иргэдийг нэг удаа өршөөж хэвийн ангилалд орууллаа.
 
Ангилал
Эдийн засаг Нийгэм
Огноо
Унших
1 минут 25 секунд

Монголбанкны зээлийн хар түүхтэй иргэдийг нэг удаа өршөөж хэвийн ангилалд орууллаа.

Монголбанкны зээлийн мэдээллийн санд бүртгэлтэй, зээлийн хар түүхтэй иргэдийг 2024 оны дөрөвдүгээр сарын 1-ээс эхлэн нэг удаа өршөөх шийдвэрийг өнөөдөр /2024.04.16/ гаргалаа. Адилтгаж хэлвэл зээлийн муу түүхтэй иргэн, аж ахуй нэгжийг нэг удаад өршөөж хэвийн ангилалд оруулна. Мөн зээлээ төлөөгүй иргэдэд зургадугаар сарын 2-ны өдөр хүртэл боломж олгоно. Энэ хугацаанд багтаан зээлээ төлөх юм бол "хар жагсаалт"-аас хасах юм байна.

2024 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн байдлаар анхаарал хандуулах, хэвийн бус, эргэлзээтэй болон муу зээлийн ангилалтай, зээл нь бүрэн төлөгдөж дууссан зээлдэгч, төлбөр хариуцагчийн зээлийн мэдээллийг Монголбанкны зээлийн мэдээллийн санд тусгахгүй байх тохируулгыг хийхээр шийдвэрлэв. Монголбанкнаас гаргасан шийдвэр нь 2024 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжиж байгаа бөгөөд анхаарал хандуулах (хугацаа хэтэрсэн) болон чанаргүй зээлийн ангилалд орсон зээл, өр төлбөрөө 2024 оны зургадугаар сарын 2-ны өдөрт багтаан бүрэн барагдуулсан тохиолдолд дээрх арга хэмжээнд мөн хамрагдах боломжийг иргэн, аж ахуйн нэгжид давхар олгож байна.

4.3.Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын 126 гишүүнийг дараах байдлаар сонгоно:
4.3.Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын 126 гишүүнийг дараах байдлаар сонгоно:
 
УИХ-ын 2024 оны сонгуульд  өрсөлдөхөөр  21 нам, хоёр эвсэл Сонгуулийн Ерөнхий Хорооноос батламжаа гардаж авлаа.
УИХ-ын 2024 оны сонгуульд өрсөлдөхөөр 21 нам, хоёр эвсэл Сонгуулийн Ерөнхий Хорооноос батламжаа гардаж авлаа.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!