Залуу сонгогчдын боловсролд зориулсан бүтээлийн хакатон зохион байгуулагдана
 
Ангилал
Дэлхий Нийтлэл
Огноо
Унших
1 минут 43 секунд

Залуу сонгогчдын боловсролд зориулсан бүтээлийн хакатон зохион байгуулагдана

Лийд Төгсөгчдийн Холбоо ТББ нь Embassy of Canada to Mongolia/ Канадын Элчин Сайдын Яам-ны “Канад сангийн орон нутгийн санаачилга” хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр "Шинэ сонгогчийн давлагаа" “Gen-V” төслийг хэрэгжүүлж байна.

🥁 Төслийн хүрээнд залуу сонгогчийн боловсролд зориулсан бүтээлийн ХАКАТОНЫГ Сонгуулийн ерөнхий хороо болон НҮБ-н Шилжилт хөдөлгөөний байгууллагатай хамтран 3-р сарын 29-нд зохион байгуулна.

🎯 Хакатон нь өсвөр үеийн залуучуудад ардчиллын үнэт зүйлсийг ойлгуулж, нийгэмд эерэг өөрчлөлт авчрахын тулд бүх шатны сонгуульд идэвхтэй оролцох санаачлагыг нэмэгдүүлэхэд чиглэсэн залуу сонгогчид, гадаадад байгаа сонгогчдод зориулсан бүтээлийн шинэ санаагаа уралдуулах зорилготой.

🧩 Хэн оролцох вэ? Төслийн хүрээнд байгуулагдсан дөрвөн аймаг, Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 1 сургууль нийт таван “Ардчиллын клуб”-ийн гишүүд оролцоно.

☝️ Багууд дараах сэдвүүдээс сонгож, бүтээлийн саналыг боловсруулна.

1. Гадаадад байгаа иргэд саналаа хэрхэн өгөх вэ?

2. Мөрийн хөтөлбөр гэж юу вэ?

3. Саналын хуудсыг хэрхэн бөглөх вэ?

4. Сонгогчийн нэрийн жагсаалт гэж юу вэ?

5. Сонгох сонгогдох эрх

6. Сонгуулийн холимог тогтолцоо гэж юу?

7. Улс төрийн нам гэж юу вэ?

8. Ажиглагч гэж хэн бэ?

9. Сонгуулийн сурталчилгаа ба анхаарах асуудал

10. Автоматжуулсан систем ба хяналтын тооллого

📫 Хакатоны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг доорх зурагт хуудсаас, мөн удирдамжаас авах боломжтой.

Сонгуулийн тухай хуулийн сонсох хувилбар
Сонгуулийн тухай хуулийн сонсох хувилбар
 
Асуудал Элбэгдорждоо байгаа юм биш!!!
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!