Ц.Элбэгдорж: Оюун-Эрдэнээ чи намайг буруу уншсан. Чи намайг мааф гэж уншсан.
 
Огноо
Унших
3 минут 3 секунд

Ц.Элбэгдорж: Оюун-Эрдэнээ чи намайг буруу уншсан. Чи намайг мааф гэж уншсан.

Ц.Элбэгдорж: Оюун-Эрдэнээ чи намайг буруу уншсан. Чи намайг мааф гэж уншсан. Чи бүр том болох гэж оролдоод буруу замаар явж байна. Эрх мэдэл рүү улам шунаад л, хууль бус бизнест хутгалдаад, төрийн хулгайг дэлбэртэл нь өөгшүүлээд. Олон жилийн өмнө цээжилсэн үлгэрээ үргэлжилжлүүлж давтаад.

Зоригийн алуурчдыг мөрдөгчид илрүүлсэн. Хууль шүүх тогтоосон. Тэр алуурчид одоо ч сэжигтэн хэвээр. Чи Ерөнхий сайд болоод эхний хийсэн үйл, уулзсан хүнээсээ эмээж байгаа. Чи шалгагдана нэг өдөр. Зоригийг алсан хэргийг санаатай будилуулдаг, алуурчидтай хамсаатан болсон этгээдүүд үргэлж сандралтай байгаа. 26 жилийн өмнө юу болсныг, бид яаж шалгуулсныг, Монголын ардчилал юу туулсныг түүх гэрчилнэ. Коммунистууд аллагыг бидний эсрэг яаж ашиглаж ирсэнийг би мэднэ.

Аллагын эзэн олдохгүй цөөн хоноход, би Америкийн элчин сайдтай албан ёсоор уулзаж хөндлөнгийн, олон улсын мөрдөгчид ирүүлэхийг хүсэж байсан. Ажлын хэсгийг хаанаас байгуулдаг, хэн өөрчилж, тараадгийг хуульчид хэлнэ. Юун түүнд Ерөнхий сайд оролцох! Хүнээ алуулсан бидэнд тийм үйлдэл байтугай тийм санаа ч төрөөгүй. Алуурчдыг олоход бүх талаар тус дэм болохыг хичээж ирсэн. Би энэ тухай хэзээ ч, хэнтэй ч ярихаас цааргалж байгаагүй. Хамгийн сүүлд олон хүний дунд, шууд, нээлттэй 2021 оны 5 дугаар сарын 18-ны орой Клабхауст болсон дэлгэрэнгүй яриа миний фэйсбүүкт байгаа.

Манай хууль шүүхийн ажилтнууд чиний бодож байгаа шиг хямд хялбархан хүмүүс биш. Тэд тусгайлан тэр мэргэжлээрээ сурсан, тусдаа хууль барьж ажилладаг. Хуульчийн мэргэжил бол өөрийн онол, арга зүй, дэс дараалалтай. Тэд сургалт, дахин сургалт, хяналт шалгалт, тодорхой шалгуур ажлаар өөрийгөө байнгын сорилтод байлгадаг хүмүүс. Зүгээр нэг дурын гялгар хамартай гачгаарт тохиолдлоор тийм хариуцлагатай ажил үүрүүлнэ гэж байхгүй. Зарим нэг асуудал гарсан байж болно. Гэхдээ түүгээр бүхнийг харлуулж болохгүй.

Чамд тодорхой санал хэлье. Илэрсэн хэрэгтэй ҮАБЗ дэлгэрэнгүй танилцсан. Халтмаагийн Баттулга Ерөнхийлөгч, Миеэгомбын Энхболд УИХ-ын дарга, Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайд байсан. Ба бэгүй бичлэг нь цаасан дээр бас аудиогоор байгаа. Тэд мэднэ, түүнийг ил болго.Харин чи Зоригийг алсан хэргийг юу ч мэдэхгүй хөөрцөглөж өвлөсөөн. Алуурчдыг нь ивээлдээ авсан. Нийгэм тэр чигээрээ харж байгаа.

Ц.Элбэгдорж: Оюун-Эрдэнээ чиний эвлүүлсэн рекламыг би сая харлаа. Чи их сандарч байгаа юм байна. Надтай нүүр тулахаараа дүү чинь больё гэх нь холгүй байдаг. Надаас бусад нь чамд аюул гэж харагдахаа больжээ.
Ц.Элбэгдорж: Оюун-Эрдэнээ чиний эвлүүлсэн рекламыг би сая харлаа. Чи их сандарч байгаа юм байна. Надтай нүүр тулахаараа дүү чинь больё гэх нь холгүй байдаг. Надаас бусад нь чамд аюул гэж харагдахаа больжээ.
 
УИХ-ын 2024 оны сонгуульд  өрсөлдөхөөр  21 нам, хоёр эвсэл Сонгуулийн Ерөнхий Хорооноос батламжаа гардаж авлаа.
УИХ-ын 2024 оны сонгуульд өрсөлдөхөөр 21 нам, хоёр эвсэл Сонгуулийн Ерөнхий Хорооноос батламжаа гардаж авлаа.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!