“Цагаан суварга“-ын ордод төр хувь эзэмших шаардлагагүй гэж үзсүгэй.Энэ тогтоол олигархид үйлчилсэн төрийн өндөр үнэ бүхий шийдвэрийн нэгээхэн хэсэг.
 
Огноо
Унших
3 минут 25 секунд

“Цагаан суварга“-ын ордод төр хувь эзэмших шаардлагагүй гэж үзсүгэй.Энэ тогтоол олигархид үйлчилсэн төрийн өндөр үнэ бүхий шийдвэрийн нэгээхэн хэсэг.

УИХ ын дарга З.Энхболд өөрийн эрх мэдлийн сүүлийн өдөр буюу хаврын чуулганы хамгийн сүүлчийн өдөр “Цагаан суварга” ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах шийдвэр гаргахдаа "Цагаан суварга"-ын ордод төр хувь эзэмших шаардлагагүй гэж үзсүгэй гэсэн тогтоол баталсан. Энэ тогтоол олигархид үйлчилсэн төрийн өндөр үнэ бүхий шийдвэрийн нэгээхэн хэсэг.

Нийт 23 тусгай зөвшөөрөл бүхий 56 мянган га газар зэмшдэг хязгааргүй хөрөнгөтэй нэг гэр бүлийн шунал.

Үндэсний аюулгүй байдал, эдийн засаг нийгмийн хөгжилд нөлөөлөх хэмжээний, дотоодын нийт бүтээгдэхүүний таван хувиас дээш хэмжээний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх боломжтой ордыг Стратегийн орд гэж тодотгон, Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоол дахь Стратегийн ордуудын жагсаалтад албан ёсоор оруулсан байдаг.

Мөн улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөц тогтоогдсон бол төр 51% ийг эзэмших тухай хуулийн заалттай.

“Цагаан суварга” орд нь Дорноговь аймгийн нутаг дахь Мандах сумын төвөөс урагш 75 км-т, Сайншанд хотын төмөр замын станцаас баруун урагш 220 км газарт орших зэс молибдены орд.

1964-1982 онд улсын төсвөөр Төвийн геологийн экспедицийн геологи хайгуулын ангиуд эрэл, хайгуул, нарийвчилсан хайгуул, геофизик, гидрогеологийн ажлуудыг хийж гүйцэтгэж 1984 оны гуравдугаар сарын 31-ний өдөр Геологи, уул уурхайн яамны шинжлэх ухаан техникийн зөвлөл “Цагаан суварга” ордын нөөцийг тогтоох асуудлыг хэлэлцэн, Улсын нөөцийн комисст оруулж батлахыг зөвшөөрсөн байдаг.

Энэхүү ордын Сэрвэн сухайтын гэх нэгээхэн хэсэг газарт гэхэд 44.400 тонн зэс агуулсан 10 сая 639.200 тонн исэлдсэн хүдэр, 1.280.850 тонн зэс бүхий 240.044.850 тонн сульфидын хүдрийн нөөцийг ашиглахад бэлэн. Ордын нөөц нь гүний горизонтдоо болон бусад хүдэржилтийн бүсүүддээ нэмэгдэх магадлал ихтэй бөгөөд нэмэлт судалгаагаар тогтоох нөөцийг нь үйлдвэрлэлийн зэрэгт шилжүүлэх бололцоотой гэсэн дүгнэлтийг мэргэжилтнүүд гаргаж байсан.

2007 онд Засгийн газраас байгуулсан Ажлын хэсгийнхэн “Цагаан суварга”-ын ордын лицензийг эзэмшдэг МАК зэрэг компанитай хэлэлцээ хийх үүрэг хүлээж байсан билээ. Үүрэг хүлээсэн утга учир нь, тус орд дахь төрийн эзэмшлийн хувь хэд байх талаар санал, хувилбарыг боловсруулж, тусгай зөвшөөрөл эзэмшигчидтэй зөвшилцөх, үүний тулд МАК компаниас тус ордод хэдий хэмжээний хөрөнгө оруулсан талаархи мэдээллийг гаргаж өгөхийг хүссэн мэдэгдлээ Ажлын хэсгээс хүргүүлж байв.

Газрын дорх баялаг ард түмний өмч гэж Монгол Улсын Үндсэн хуульд заасан байдаг.

Ц.Элбэгдорж: Оюун-Эрдэнээ чи намайг буруу уншсан. Чи намайг мааф гэж уншсан.
Ц.Элбэгдорж: Оюун-Эрдэнээ чи намайг буруу уншсан. Чи намайг мааф гэж уншсан.
 
УИХ-ын 2024 оны сонгуульд  өрсөлдөхөөр  21 нам, хоёр эвсэл Сонгуулийн Ерөнхий Хорооноос батламжаа гардаж авлаа.
УИХ-ын 2024 оны сонгуульд өрсөлдөхөөр 21 нам, хоёр эвсэл Сонгуулийн Ерөнхий Хорооноос батламжаа гардаж авлаа.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!