Шуурганы улмаас олон улсын нислэгийн цагийн хуваарь өөрчлөгджээ
 
Ангилал
Нийгэм Дэлхий
Огноо
Унших
2 минут 3 секунд

Шуурганы улмаас олон улсын нислэгийн цагийн хуваарь өөрчлөгджээ

Улаанбаатар хотод их хэмжээний цас орж, шуурч байгаагаас шалтгаалан үзэгдэх орчин хязгаарлагдаж, Чингис Хаан ОУНБ хүрэх хурдны замын зорчих хөдөлгөөн хаагджээ. Улмаар 2024 оны 3-р сарын 27-ны өдрийн олон улсын нислэгүүдийн хуваарьт цагт дараах өөрчлөлт орж байгааг МИАТ ТӨХК-аас мэдэгдлээ.

3-р сарын 27-ны өдрийн олон улсын нислэгийн шинэчилсэн цагийн хуваарь:

  • Улаанбаатар-Франкфурт чиглэлийн ОМ137 аяллын нислэг Чингис Хаан ОУНБ-аас 12:00 цагт хөөрч, Франкфурт хотод 14:20 цагт бууна.
  • Франкфурт-Улаанбаатар чиглэлийн ОМ138 аяллын нислэг Франкфурт хотоос 15:50 цагт хөөрч Чингис Хаан ОУНБ-д 3-р сарын 28-ны 07:00 цагт бууна.
  • Улаанбаатар-Сөүл чиглэлийн ОМ301 аяллын нислэг Чингис Хаан ОУНБ-аас 9:30 цагт хөөрч, Инчён ОУНБ-д 13:50 цагт бууна.
  • Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ302 аяллын нислэг Инчён ОУНБ-аас 16:20 цагт хөөрч, Чингис Хаан ОУНБ-д 19:05 цагт бууна.
  • Улаанбаатар-Бээжин чиглэлийн ОМ223 аяллын нислэг Чингис Хаан ОУНБ-аас 9:40 цагт хөөрч, Бээжин хотод 11:55 цагт бууна.
  • Бээжин-Улаанбаатар чиглэлийн ОМ224 аяллын нислэг Бээжин хотоос 12:55 цагт хөөрч, Чингис Хаан ОУНБ-д 15:10 цагт бууна.
  • Улаанбаатар-Токио чиглэлийн ОМ501 аяллын нислэг Чингис Хаан ОУНБ-аас 10:00 цагт хөөрч, Нарита ОУНБ-д 15:35 цагт бууна.
  • Токио-Улаанбаатар чиглэлийн ОМ502 аяллын нислэг Нарита ОУНБ-аас 16:35 цагт хөөрч, Чингис Хаан ОУНБ-д 21:40 цагт буухаар тус тус төлөвлөж байна.

Авто замын зорчих хэсэгт хальтаргаа, гулгаа ихээр үүссэн тул зорчигчид замын түгжрэлийг тооцож, анхаарал болгоомжтой явахыг зөвлөлөө.

Эх сурвалж: МИАТ ТӨХК

УИХ-ын сонгуульд оролцохоор улс төрийн 27 нам, хоёр эвсэл мөрийн хөтөлбөрөө өгчээ
УИХ-ын сонгуульд оролцохоор улс төрийн 27 нам, хоёр эвсэл мөрийн хөтөлбөрөө өгчээ
 
Шуурхай!!! Баян Р.Базарааг саатуулсантай холбоотойгоор Н.Номтойбаяр, С.Баярцогт болон АН-ын дарга Лу.Гантөмөр нарыг шалгаж магадгүй байна.
Шуурхай!!! Баян Р.Базарааг саатуулсантай холбоотойгоор Н.Номтойбаяр, С.Баярцогт болон АН-ын дарга Лу.Гантөмөр нарыг шалгаж магадгүй байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!