УИХ-ын гишүүн. Т.Доржханд: Сонгогчдын санал өгөх хуудас ойлгомжтой байх шаардлагыг СЕХ-нд хүргүүллээ.
 
Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 37 секунд

УИХ-ын гишүүн. Т.Доржханд: Сонгогчдын санал өгөх хуудас ойлгомжтой байх шаардлагыг СЕХ-нд хүргүүллээ.

УИХ-ын гишүүн, ХҮН намын дарга Т.Доржханд хэлэхдээ "Нэр бүхий долоон намын төлөөлөл нэгдээд СЕХ-нд шаардлага хүргүүлж байна.

Шаардлага нь үндсэн хоёр агуулгатай.

Энэ удаад сүүлийн 30 жилийн хугацаанд өрнөөгүй онцлогтой сонгууль болно. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд парламентын 126 гишүүнийг сонгоно.

Тодруулбал нэг тойргоос 78 гишүүнийг сонгоно. Харин жагсаалтаар буюу намын нэр дугуйлах байдлаар 48 гишүүнийг сонгох учиртай. Үр дүнд нь Монгол Улсад олон тооны солонгорсон парламент үүсэх хүлээлттэй байгаа.

Нэг нам хязгааргүй эрхтэй бус, олон сөрөг хүчин бий болно. Ингэснээр эргээд Засгийн газарт хяналт тавьж, хоорондоо бодлогын мэтгэлцээн өрнүүлж чадахуйц эрүүл, амьд парламент үүснэ. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд СЕХ-ноос зайлшгүй анхаарах ёстой асуудлууд байна.

Зургаадугаар сарын 28-нд сонгууль зохион байгуулагдах үед саналын хуудасны асуудал давхар яригдана.

Саналын хуудас нь хоёр тусдаа байх ёстой хэмээн үзэж байна. Өөрөөр хэлбэл 78 тойргоос нэр дэвшигч нар нэг хуудас дээр тусдаа, жагсаалтаар нэр дэвших хүмүүс нь өөр хуудас дээр тусдаа 48 нэр бүхий жагсаалт байх.

Хэрвээ саналын хуудас хүчингүй болсон тохиолдолд, нэг хуудсан дээр аль алиныг нь тэмдэглэсэн тохиолдолд жагсаалт хүчингүй болох магадлалтай" хэмээв.

ТЕГазар их хэмжээний мөнгийг нуух зорилготой, зохион байгуулалттай гэмт бүлэглэлийг илрүүлжээ
ТЕГазар их хэмжээний мөнгийг нуух зорилготой, зохион байгуулалттай гэмт бүлэглэлийг илрүүлжээ
 
Ардчилсан намаас 2024 оны УИХ -ын сонгуульд нэр дэвшигчид.
Ардчилсан намаас 2024 оны УИХ -ын сонгуульд нэр дэвшигчид.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!