Topnews.mn
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Боловсрол
  • Спорт
  • ФОТО
  • ВИДЕО
Topnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Боловсрол
  • Спорт
  • ФОТО
  • ВИДЕО
No Result
View All Result
Topnews.mn
No Result
View All Result

Токиод хэт халууны улмаас ДАШТ-ий хуваарийг өөрчилнө

Нийтлэгч Админ
4 сар өмнө
A A
0

Японы нийслэл Токио хотод хэт халж байгаатай холбогдуулан хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний /ДАШТ/ энэ амралтын өдрүүдэд болох спорт алхаа, марафон гүйлтийн гарааг 30 минутаар урагшлуулахаар шийдвэрлэжээ. 

Дэлхийн олон орны нэгэн адил Япон улс энэ жил цаг агаарын эрс тэс үзэгдэлд нэрвэгдэж байгаа бөгөөд энэ сар гарсаар Токиод дунджаар +33 хэмд хүрч халж байгаагаас үзэхэд есдүгээр сард түүхэнд байгаагүй үзүүлэлт бүртгэгдэх төлөвтэй байна.

Өнгөрсөн сард Японы нийслэлд 3300 гаруй хүн наранд цохиулсны улмаас эмнэлэгт хүргэгдсэн гэж нийслэлийн гал түймэртэй тэмцэх албанаас мэдээлсэн юм.

“Токиод зуныхаас сэрүүн байдаг есдүгээр сарын дундуур ДАШТ-ийг зохион байгуулахаар төлөвлөсөн боловч энэ жил агаарын зуны дунд үеийнхтэй ижил хэвээр байна” гэж зохион байгуулах хороо мэдэгдээд, тамирчдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг харгалзан дээрх шийдвэрийг гаргасан гэв.

Цар тахлын улмаас нэг жилээр хойшлогдож 2021 онд болж байсан Токиогийн Олимпын үеэр хэт халуунаас зайлсхийхийн тулд марафон гүйлтийн тэмцээнийг хойд зүгт 800 км-ийн зайд орших Саппоро хотод зохион байгуулж байсан боловч тэмцээн болсон өдрүүдэд хоёр хотын агаарын хэм ойролцоо байжээ.

35 км-ийн спорт алхаа болон марафон гүйлтийн тэмцээнийг өглөөний 8 цагт эхлүүлэхээр товлож байсан бөгөөд Токиод амралтын өдрүүдэд 31-34 хэм хүрч халах төлөвтэй байгаа нь пүрэв гаргийн цаг агаарын урьдчилсан мэдээнээс харагдана. Марафоны үеэр усны 185 цэг ажиллах бөгөөд энэ нь Токиогийн наадмынхаас олон гэсэн үг юм.

Ирэх бямба гаргаас эхлэн есөн өдрийн турш үргэлжлэх ДАШТ-ий үеэр хэт халуунаас урьдчилан сэргийлэхийн тулд цэнгэлдэх хүрээлэн болон бэлтгэлийн талбайн эргэн тойронд тамирчид, зочдод зориулж сэрүүцүүлэх материалаар хийсэн майхан байрлуулна гэж зохион байгуулагчид мэдэгджээ.

Тэмцээний үеэр сайн дурын ажилтнууд болон арын албан ажилтнуудын биеийн халууныг хэмжиж, аюултай түвшинд хүрсэн тохиолдолд мэдэгдэл өгдөг бугуйн цагтай төстэй төхөөрөмжөөр хангах бол эмнэлгийн анхны тусламж үзүүлэх мэргэжилтнүүд эргүүл хийх ажээ.

Share212Tweet133

Холбоотой мэдээ

Дэлхий

Өмнөд Солонгост “No Trump! No China!” жагсаал үргэлжилж байна

3 сар өмнө
Дэлхий

Эверестэд гацсан хүмүүсийг аварчээ

3 сар өмнө
Дэлхий

Газад дайныг зогсоох төлөвлөгөөг зөвшилцжээ

4 сар өмнө
Дэлхий

Ши Жиньпин уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зорилтуудаа танилцуулжээ

4 сар өмнө
Дэлхий

БНСУ-ын алдарт EXO хамтлагийн бүх гишүүд цэргээс иржээ

4 сар өмнө
Дэлхий

Ким Кён Хи баривчлагдсанаасаа хойш анх удаа олны өмнө гарч ирэв

4 сар өмнө

Discussion about this post

Биднийг дагаарай

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шинэ

2026 онд хот, нийтийн аж ахуйн салбарт 71 машин техникээр парк шинэчилнэ

2026-01-13

Замын-Үүд боомтын төмөр замаар 18,3 сая тонн ачаа тээвэрлэжээ

2026-01-12

Чөлөөт, сонгомол бөхийн УАШТ эхэллээ

2026-01-09

Эрсдэл өндөртэй гармыг хориглолын байгууламжаар тоноглож аюулгүй байдлыг бүрдүүллээ

2026-01-12

УБТЗ зам тээврийн салбарын бүтээн байгуулалтад ашигтай шинэ боломжийг бүрдүүллээ

2026-01-12

Трамп: Зукерберг сонгуульд нөлөөлбөл бүх насаар нь шоронд суулгана

0

Volkswagen компани Герман дахь үйлдвэрүүдээ хааж болзошгүй болсныг зарлажээ

0

“Эрдэнэс Тавантолгой“ ХК Олон улсын мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны стандартыг нэвтрүүлэх ажил эхэллээ

0

БНХАУ-ын дэд дарга Хань Жөн есдүгээр сарын 6-8-нд Монгол Улсад айлчилна

0

Биржээр борлуулсан нүүрсний экспорт оны эхнээс буурсаар зургаадугаар сард 132.8 мянган тоннд хүрсэн бол өнгөрөгч долоодугаар сард 268.7 мянган тонн болж хоёр дахин нэмэгджээ.

0

2026 онд хот, нийтийн аж ахуйн салбарт 71 машин техникээр парк шинэчилнэ

2026-01-13

Замын-Үүд боомтын төмөр замаар 18,3 сая тонн ачаа тээвэрлэжээ

2026-01-12

Нөөцийн махыг 410 цэгээр худалдаална

2026-01-12

Чөлөөт, сонгомол бөхийн УАШТ эхэллээ

2026-01-09
default

Сонгинохайрхан дүүрэгт 240 ортой цэцэрлэгийн барилгын ажлыг улсын комисс хүлээн авлаа

2026-01-09

Мэдээний ангилалууд

  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Боловсрол
  • Спорт
  • Эрүүл мэнд
  • ФОТО
  • ВИДЕО

ХОЛБОО БАРИХ

Утас: +976 88113876
И-мэйл: info@topnews.mn

ХАЯГ БАЙРШИЛ

Bluemon tower

Биднийг дагаарай

  •  Сурталчилгаа байрлуулах
  • Бидний тухай

©2024 Topnews.mn

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Боловсрол
  • Спорт
  • ФОТО
  • ВИДЕО

©2024 Topnews.mn