Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Бид төслийн бэлтгэл ажилтай холбоотой шаардлагатай арга хэмжээнүүдийг авч, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Тухайлбал, төслийн ТЭЗҮ-ийг 100 хувь боловсруулж холбогдох байгууллагын хурлаар хэлэлцүүлэн дэмжүүлсэн. Мөн Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг боловсруулах ажил 95 хувийн гүйцэтгэлтэй байна. Үргэлжлүүлэн төслийн нарийвчилсан зураг төсөл боловсруулах ажлыг эхлүүлэх бэлтгэлийг хангаж байна. Энэ төсөл нь Улаанбаатар хотын үерийн хамгаалалтын байгууламжийг шинэчлэхээс гадна иргэдийн аюулгүй байдлыг хангаж, уур амьсгалын өөрчлөлт, гамшгийн эрсдэлд тэсвэртэй хотыг бий болгоход чиглэсэн стратегийн ач холбогдолтой” гэв.
Улаанбаатар хотын зүгээс төслийг бэлтгэл үе шатнаас санхүүжилт, хэрэгжилтийн шатанд аль болох богино хугацаанд шилжүүлэхэд Дэлхийн Банк группээс дараах дэмжлэгийг хүслээ.
- Төслийн үнэлгээ болон Дэлхийн Банкны дотоод батлах үйл явцыг үргэлжлүүлэхэд шаардлагатай дэмжлэг үзүүлэх;
- Монгол Улсын Засгийн газар болон нийслэлийн зүгээс урт хугацаатай, хөнгөлөлттэй санхүүжилтийн нөхцөлийг тохиролцоход хамтран ажиллах;
- Төсөлд хамгийн тохиромжтой санхүүжилтийн бүтэц, эх үүсвэрийг тодорхойлоход дэмжлэг үзүүлэх;
- Төслийн хэрэгжилтийн хугацааг алдагдуулахгүй байхад шаардлагатай үлдсэн ажлуудын талаар зөвлөмж, техникийн болон зохион байгуулалтын дэмжлэг үзүүлэхийг хүслээ.











Discussion about this post