Topnews.mn
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Боловсрол
  • Спорт
  • ФОТО
  • ВИДЕО
Topnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Боловсрол
  • Спорт
  • ФОТО
  • ВИДЕО
No Result
View All Result
Topnews.mn
No Result
View All Result

Дэлхий: Путины айлчлалыг хэрхэн дүгнэв

Нийтлэгч Ө. Одхүү
10 months өмнө
A A
0

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин есдүгээр сарын 2, 3-ний өдрүүдэд Монгол Улсад айлчиллаа. Украины Гадаад хэргийн яамнаас Монгол Улсад Путинг баривчлах хүсэлт тавьсан боловч Ромын гэрээний дагуу Монгол нь Олон Улсын Эрүүгийн Шүүх (ICC)-ийн гишүүн орон ч гэлээ өнгөрсөн жилээс эхлэн эрэн сурвалжлагдаж буй ОХУ-ын ерөнхийлөгчийг баривчлаагүй юм.  Монгол Улсын гадаад бодлого нь гуравдагч хөршийн бодлогыг дэмжсэн, хоёр хөрштэйгөө найрсаг харилцаатай байдаг учир боломжгүй зүйл юм. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины айлчлалыг дэлхийн хэвлэлүүд юу гэж онцолсныг тоймлон хүргэе.

“Diplomat”, “CNN” болон “Politico” зэрэг барууны хэвлэл мэдээллээр “Путин Олон Улсын Эрүүгийн Шүүхийн гишүүн Монгол Улсад айлчлахдаа эмээхгүй байна” гэж нийтэлсэн байна. Мөн яагаад баривчлахгүй байх болон яагаад Путин тийм итгэлтэйгээр Монголд айлчилсныг тайлбарлажээ.

Тухайлбал, “Diplomat” агентлагийн “Why Mongolia won’t arrest Putin” нийтлэлд Монгол Улсын эрчим хүчний аюулгүй байдал нь Оросоос хамааралтай байдаг гэжээ. Монгол нийт импортын 35 хувийг бүрдүүлдэг нефтийн бүтээгдэхүүнийхээ 95 хувийг Оросоос авдаг. Мөн экспортын бараа, бүтээгдэхүүн болох алт, хүдэр, зэс зэрэг металлуудаа Хятад руу зөөвөрлөхийн тулд Оросоос худалдан авсан шатахууныг ашигладаг. Хэрэв Оросын тал шаардлагатай гэж үзвэл хүссэн үедээ Монгол руу шатахуун импортлохоо болих бөгөөд үүнд нь монголчууд дассан байдаг гэж бичжээ. Одоо Монгол Улс нь Путинг баривчлах шийдвэрийг эсэргүүцсэн анхны Олон улсын эрүүгийн шүүхийн гишүүн орон болж, баруун болон Европ дахь нэр хүнд нь эргэлзээтэй боллоо.

Олон Улсын Эрүүгийн шүүхийн гишүүн орнууд Ромын дүрмийн дагуу шүүхийн сэжигтнийг баривчлах үүрэгтэй байдаг. Гэхдээ шүүх аливаа тусгаар тогтносон улсад баривчилгаа явуулах цагдаагийн хүчин, механизмгүй. Ингэснээр сэжигтнийг баривчлах нь тухайн улсын шийдэх асуудал юм.

Өмнө нь Монголын нөхцөл байдалтай төстэй гэмээр нэг үйл явдал болсон байдаг. Суданы дарангуйлагч Омар Аль-Башир 2015 онд Өмнөд Африкт айлчилсан. Үүний дараа Олон улсын эрүүгийн шүүхийн өмнө Өмнөд Африк хүлээсэн үүргээ биелүүлээгүй хэмээн дэлхий дахинд шүүмжлүүлсэн. Алдаагаа дахин давтахгүйн тулд өнгөрсөн жил Йоханнесбургт болсон “BRICS”-ийн дээд хэмжээний уулзалтад Өмнөд Африк Путинг уриагүй.  Хэдийгээр Монгол Улсын төр Азийн цээжинд ардчилал, эрх чөлөө, энх тайвныг цогцлоосон гэрэлт цамхаг хэмээн өөрсдийгөө таниулж байгаа ч геополитикийн бодит байдал дээр тийм биш юм.

Монгол Улс Ромын дүрмийн дагуу Путинг баривчлах үүргээ үл тоомсорлон, Оросоос шатахуун нийлүүлэх үндэсний эрх ашгаа хадгалж, гэрээ байгуулах бололтой.

Энэхүү шийдвэр нь олон улсын хамтын нийгэмлэгийн болон дүрэмд суурилсан тогтолцоонд итгэдэг хүмүүсийн хувьд урам хугармаар үйл явдал гэж “Diplomat” нийтэлжээ.

“BBC” агентлагийн “Putin welcomed in Mongolia despite ICC arrest warrant” нийтлэлд Путин Монголд айлчлахаас долоо хоногийн өмнө Гаагийн шүүхээс аливаа сэжигтнийг баривчлах үүрэгтэй гэдгийг нь сануулжээ. Украины тавьсан хүсэлтэд Монгол албан ёсны хариу өгөөгүй бөгөөд хуучин ЗХУ задарснаас хойш тус улс Оростой найрсаг харилцааг эрхэмлэж байгаа гэв. Далайд гарцгүй, Хятадтай хиллэдэг Монгол нь байгалийн хий, цахилгаан эрчим хүчнийхээ хэрэгцээг Оросоос авдаг. Түүнчлэн Орос улс жилдээ 50 тэрбум шоо метр байгалийн хийг өөрийн Ямал бүсээс Монголоор дамжуулан Хятад руу дамжуулах хоолой барих талаар олон жилийн турш ярилцсан.

“Сибирийн хүч 2” гэгддэг энэхүү төсөл нь ашгаа нөхөх гэсэн стратегийн нэг тул Монголын хувьд ашигтай юм.

Олон улсын хувьд Монгол хамгийн хэцүү бүс нутагт оршиж байна. Үйлдвэрлэгч бус худалдан авагч орны хувьд Монгол нь Орос, Хятадын хараат байдгийг Путины айлчлалаас харж болно.\

Өргөн уудам нутаг, 3.3 сая хүн амтай Монгол Улс их гүрнүүд болох Орос, Хятад хоёрын дунд “эвгүй” газар байрладаг. Энэ улс түүхэн болон эдийн засгийн өргөн харилцаатай хөршүүдээ холдуулахгүйн тулд дипломат харилцааг баримталдаг.Оросууд Украинд түрэмгийлсэн нь Улаанбаатарын засгийн газрын Оростой хийсэн эдийн засгийн тооцоог өөрчилсөнгүй. Олон Улсын Эрүүгийн Шүүхийн дагуу Монгол Улс ажиллах ёстой байсан. Гэхдээ геополитикийн нөхцөл дор хэрэгжүүлээгүй. Тиймээс Монгол Улс нь энэхүү үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээх магадлалтай гэж хуулийн мэргэжилтнүүд хэлсэн байна.

Украины Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Хеорхий Тыхий “Монгол Улс В.Путиныг баривчлаагүй нь Олон Улсын Эрүүгийн Шүүхийн болон олон улсын эрүүгийн эрх зүйн тогтолцоонд хүнд цохилт боллоо” гэж хэлжээ. Мөн “Монгол Улс яллагдагчаар татагдсан гэмт хэрэгтнийг шүүхээс мултрах боломжийг олгосон. Ингэснээр түүний дайны гэмт хэргийн хариуцлагыг хуваалцаж байна. Бид Улаанбаатарт үр дагаврыг нь үзүүлэхийн тулд хамтрагчидтайгаа ажиллах болно” гэж мэдэгдсэн байна.

Айлчлалын хүрээнд Путин ирэх аравдугаар сард болох ОХУ-д болох “BRICS”-ийн уулзалтад Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг урьсан. Эстони дахь Батлан ​​хамгаалах, аюулгүй байдлын олон улсын төвийн шинжээч Иван Клешц “Монгол Улсыг ардчилсан клубийн гишүүн орон гэж үздэг байсан. Гэхдээ олон улсын хамтын нийгэмлэг сэтгэл дундуур байгаа нь гарцаагүй” гэж “The Moscow Times” сэтгүүлд ярьжээ.

Мөн “Үүний зэрэгцээ Монгол Улс Оростой харилцах харилцаа нь олон талаараа өвөрмөц гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Хүйтэн дайн болон эзэнт гүрний өв уламжлалаас болж Орос Монголд нөлөөлсөн хэвээр байгаа тул тэд яаж ч чадахгүй” гэжээ.

Нидерландад төвтэй “Open Universiteit”-ийн олон улсын эрх зүйн шинжээч Сергей Васильев тус сэтгүүлд хэлэхдээ “Олон улсын заншлын дагуу төрийн тэргүүн, засгийн газрын тэргүүн, гадаад хэргийн сайд нар гадаадын шүүхэд хувийн халдашгүй дархан эрхтэй байдаг. Гэхдээ Олон Улсын Эрүүгийн Шүүх хууль тогтоомж, хууль эрх зүйн хувьд ийм халдашгүй эрхийг хүлээн зөвшөөрдөггүй. Монгол Улс түүнийг баривчилж чадаагүйг Путины пропаганда ашиглах болно. Путин баривчлах шийдвэр нь зөвхөн барууны гаргасан хууль тогтоомж гэдгийг харуулж байна. Одоо Путин бизнес хийж, Оросын ашиг тусыг хүртэх дургүй хүмүүстэй дайны эдийн засгаар тэмцэх болно” гэжээ.

Эх сурвалж: BBC, DIPLOMAT, POLITICO, THE MOSCOW TIMES

Түлхүүр үгс: EntertainmentMovie
Share218Tweet137

Холбоотой мэдээ

Дэлхий

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

1 month өмнө
Дэлхий

Канадад гарсан гал түймэр тус улсын түүхэнд байгаагүй хохирлыг дагуулжээ

1 month өмнө
Дэлхий

Өмнөд Солонгос улсын ерөнхийлөгчийн сонгуулиар Ли Жэ Мён үнэмлэхүй ялалт байгуулав

1 month өмнө
Дэлхий

Гадаадад боловсрол эзэмшсэн хятад залууст гишгэх газар үгүй

1 month өмнө
Боловсрол

Харвардад гадаад оюутан элсүүлэхээ болино

2 months өмнө
Дэлхий

Монгол, Унгар хоёр улс аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

2 months өмнө

Discussion about this post

Биднийг дагаарай

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шинэ

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК “САЯ ТОНН-САЯ МОД ” ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭЭД 3 ДАХЬ ЖИЛДЭЭ ОРЖ БАЙНА

2025-07-02

Сайд Ж.Энхбаяр: “Газар”-аа атгасан, авлагатай тэрбумтан

2025-06-05

Ч.Ундрам: Зуслангаа зарсан ч үнэт эдлэл нь тэрбум давжээ

2025-06-04

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Улаанбаатар хотод болсон Эрдэнэсийн хүүхдүүд арга хэмжээнд 1500 орчим хүүхэд багачууд эцэг, эхийн хамт оролцлоо. 

2025-07-02

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

2025-06-05

Трамп: Зукерберг сонгуульд нөлөөлбөл бүх насаар нь шоронд суулгана

0

Volkswagen компани Герман дахь үйлдвэрүүдээ хааж болзошгүй болсныг зарлажээ

0

ПАРИС 2024: Д.Сэлэнгээ шөвгийн наймд шалгарлаа

0

БНХАУ-ын дэд дарга Хань Жөн есдүгээр сарын 6-8-нд Монгол Улсад айлчилна

0

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг Замын Хөдөлгөөний Удирдлагын Төвөөс олгодог боллоо

0

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК “САЯ ТОНН-САЯ МОД ” ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭЭД 3 ДАХЬ ЖИЛДЭЭ ОРЖ БАЙНА

2025-07-02

Сайд Ж.Энхбаяр: “Газар”-аа атгасан, авлагатай тэрбумтан

2025-06-05

ГАШУУНСУХАЙТ-ГАНЦМОД ТӨМӨР ЗАМЫН ХИЛ ХОЛБОЛТЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН НЭЭЛТ БОЛЛОО

2025-07-02

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Улаанбаатар хотод болсон Эрдэнэсийн хүүхдүүд арга хэмжээнд 1500 орчим хүүхэд багачууд эцэг, эхийн хамт оролцлоо. 

2025-07-02

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

2025-06-05

Мэдээний ангилалууд

  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Боловсрол
  • Спорт
  • Эрүүл мэнд
  • ФОТО
  • ВИДЕО

ХОЛБОО БАРИХ

Утас: +976 88113876
И-мэйл: info@topnews.mn

ХАЯГ БАЙРШИЛ

Bluemon tower

Биднийг дагаарай

  •  Сурталчилгаа байрлуулах
  • Бидний тухай

©2024 Topnews.mn

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Боловсрол
  • Спорт
  • ФОТО
  • ВИДЕО

©2024 Topnews.mn