Topnews.mn
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Боловсрол
  • Спорт
  • ФОТО
  • ВИДЕО
Topnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Боловсрол
  • Спорт
  • ФОТО
  • ВИДЕО
No Result
View All Result
Topnews.mn
No Result
View All Result

Д.Амарбаясгалан МАН-ын даргын сонгуульд өрсөлдөхгүй

Нийтлэгч Админ
11 сар өмнө
A A
0

УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан удахгүй болох МАН-ын их хурлаар намын даргын сонгуульд өрсөлдөхгүй хэмээн өнөөдөр мэдэгдлээ.

Тэрбээр нийгмийн сүлжээ (facebook) дэх өөрийн хаягтаа оруулсан мэдэгдэлдээ, “Монгол Ардын Намын гишүүд, эрхэм журмын нөхөд өө, Миний бие найман жилийн хугацаанд Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллахдаа улс төр, эдийн засгийн хамгийн ээдрээтэй, сорилт ихтэй үед нам, улс орныхоо хөгжлийн бодлого, Үндсэн хуулийн өөрчлөлт, сонгуулийн мөрийн хөтөлбөрийг шинжлэх ухаанч арга зүй, нарийн судалгаа, тооцоонд тулгуурлан боловсруулж, хоёргүй сэтгэлээр хэрэгжүүлж бодит шийдэл гаргаж ирсэн.

Энэ хугацаанд намын гишүүд, дэмжигчдийнхээ дэмжлэг, хамтын хүчээр Ерөнхийлөгчийн сонгууль болон Улсын Их Хурлын гурван удаагийн сонгуулийн ялалтыг дараалан байгуулж, Монгол Ардын Намыг зөвхөн Монголдоо төдийгүй Евро-Азийн бүс нутагт хүлээн зөвшөөрөгдсөн, тогтвортой, бодлоготой, орчин үеийн институци болгон төлөвшүүлэхийн төлөө бүх хүчээ зориулан ажилласан билээ. 

Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Монгол Улсын парламентын төлөөлөх чадвар нэмэгдэж, нийгмийн олон бүлэг, үзэл бодлын төлөөлөл сонгогдох өргөн боломж бүрдсэн. Үүний үр дүнд жендэрийн харьцааны хувьд Монгол Улс Азийн бүс нутагт тэргүүлэгчдийн нэг болж, ардчиллын олон ургалч үзлийг бодитойгоор бэхжүүлсэн нь парламентын хөгжилд түүхэн алхам болсон. Энэ шинэ нөхцөлд төрийн бодлогын залгамж чанарыг хадгалж, ард түмний итгэлийг сэргээж, намын эв нэгдлийг бэхжүүлэхийн зэрэгцээ 2027 оны Ерөнхийлөгчийн болон 2028 оны Улсын Их Хурлын сонгуулийг амжилттай зохион байгуулах стратегийг тодорхойлох нь нэн чухал хэмээн үзэж намын даргад нэр дэвших шийдвэр гаргасан.

Аль ч ардчилсан улс оронд намын дотоод сонгууль улс төрийн өндөр соёл, ил тод нээлттэй зарчимд тулгуурлан өрнөдөг ч, харамсалтай нь намын даргад нэр дэвшихээ зарласанаас хойш улс төрийн зорилготой, зохион байгуулалттай, хэрээс хэтэрсэн гүтгэлэг, хэлмэгдүүлэлтийн ажиллагаа эрчимжиж, үнэн худлын зааг бүдгэрэн, нийгэмд үл ойлголцол бий болголоо. Энэ нь зөвхөн хувь хүний нэр хүндийн асуудал биш, харин Монгол Ардын Намын эв нэгдэл, улмаар төр, нийгмийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх ноцтой нөхцөл болж байна.

Ийм нөхцөлд би албан тушаал, эрх мэдэлд зууралдахыг бус, харин төрийн үнэт зүйл, шударга ёс, хууль дээдлэх зарчмыг хамгаалан, улс орны үйл хэргийг гацаанаас гаргах нь хамгийн зөв алхам гэж үзэж Улсын Их Хурлын даргын үүрэгт ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн болно.

Миний хувьд улс төрийн дайралт, гүтгэлгийг ёс суртахуун, улс төрийн соёл, хууль зүйн хүрээнд хүлээн авч, үнэнийг ил тод тогтоолгохдоо итгэлтэй байна. Худал үнэн хоёр цаг хугацааны шалгуураар тос усаараа ялгаран гарах нь гарцаагүй. 

Миний бие цаашид улс төрийн тогтвортой байдлыг хангах, Монгол Ардын Намын эв нэгдлийг бататгах зорилгоор үе үеийн намын дарга нарын болон зөвшилцлийн ажлын хэсгийн санал дүгнэлтэд хүндэтгэлтэй хандаж, Монгол Ардын Намын даргын албан тушаалд МАН-ын Их хурлаар нэр дэвшихгүйгээ мэдэгдэж байна” хэмээжээ.

Share212Tweet133

Холбоотой мэдээ

Онцлох Мэдээ

“Эх оронч Монгол” өдөрлөг Төв аймагт үргэлжилж байна

4 өдөр өмнө
Онцлох Мэдээ

АТГ: Хүлээн авсан өргөдөл, гомдлын 54.9 хувь нь гэмт хэргийн шинжтэй байв

4 өдөр өмнө
Онцлох Мэдээ

KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 

2 сар өмнө
Онцлох Мэдээ

KHARKHORUM 360° фестиваль 8-р сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно

2 сар өмнө
Нийгэм

Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна

3 сар өмнө
Нийгэм

Автомашины улсын дугаарыг наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 12-ныг хүртэл тэгш, сондгойгоор зорчуулна

3 сар өмнө

Discussion about this post

Биднийг дагаарай

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шинэ

“Эх оронч Монгол” өдөрлөг Төв аймагт үргэлжилж байна

2026-10-12

KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 

2026-08-17

АТГ: Хүлээн авсан өргөдөл, гомдлын 54.9 хувь нь гэмт хэргийн шинжтэй байв

2026-10-12

Трамп: Зукерберг сонгуульд нөлөөлбөл бүх насаар нь шоронд суулгана

2024-09-04

1990 оноос хойш Монголд болсон дуулиант гэмт хэргүүд гэх жагсаалт

2024-09-11

Трамп: Зукерберг сонгуульд нөлөөлбөл бүх насаар нь шоронд суулгана

0

Volkswagen компани Герман дахь үйлдвэрүүдээ хааж болзошгүй болсныг зарлажээ

0

“Эрдэнэс Тавантолгой“ ХК Олон улсын мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны стандартыг нэвтрүүлэх ажил эхэллээ

0

БНХАУ-ын дэд дарга Хань Жөн есдүгээр сарын 6-8-нд Монгол Улсад айлчилна

0

Биржээр борлуулсан нүүрсний экспорт оны эхнээс буурсаар зургаадугаар сард 132.8 мянган тоннд хүрсэн бол өнгөрөгч долоодугаар сард 268.7 мянган тонн болж хоёр дахин нэмэгджээ.

0

“Эх оронч Монгол” өдөрлөг Төв аймагт үргэлжилж байна

2026-10-12

Мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх тогтолцоог сайжруулахад анхаарч байна

2026-10-12

АТГ: Хүлээн авсан өргөдөл, гомдлын 54.9 хувь нь гэмт хэргийн шинжтэй байв

2026-10-12

KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 

2026-08-17

KHARKHORUM 360° фестиваль 8-р сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно

2026-08-17

Мэдээний ангилалууд

  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Боловсрол
  • Спорт
  • Эрүүл мэнд
  • ФОТО
  • ВИДЕО

ХОЛБОО БАРИХ

Утас: +976 88113876
И-мэйл: info@topnews.mn

ХАЯГ БАЙРШИЛ

Bluemon tower

Биднийг дагаарай

  •  Сурталчилгаа байрлуулах
  • Бидний тухай

©2024 Topnews.mn

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Боловсрол
  • Спорт
  • ФОТО
  • ВИДЕО

©2024 Topnews.mn