Цахим спортын “THE MONGOLZ” баг үндэсний бичгээр “Эр хүнийг алж болно гэхдээ ялж чадахгүй” сэдэвт эсээ бичлэгийн уралдааныг зарлалаа. Тус уралдааны материалыг энэ сарын 20-ны өдрийн 23:59 цаг хүртэл хүлээн авах бөгөөд үгийн тоо 100-аас дээш байх аж.
Мөн эсээ бичлэгийн нийтлэг загварыг баримталж А4, А3 цаасан дээр хар өнгийн үзгэн балаар үндэсний бичгийн хичээнгүй тигээр гараар бичих юм байна.
Оролцогчдын бүтээлдээ хувийн мэдээллээ тодорхой бичиж, эсээний зургийг өндөр нягтаршилтай дарж, “THE MONGOLZ” багийн DISCORD сервер хаяг руу илгээх боломжтой юм.
Тэмцээний тэргүүн байрын шагнал :
1.ERKHI MERGEN JERSEY
2. ERKHI MERGEN STICKER
3. DISCORD NITRO
4. THE MONGOLZ DISCORD SERVER 7,000 XP
5. Нэг сарын хугацаатай WARCHIEF ROLE
Дэд байрын шагнал :
1.DISCORD NITRO
2. THE MONGOLZ DISCORD SERVER 5,000 XP
3.Нэг сарын хугацаатай WARCHIEF ROLE
Гутгаар байрын шагнал :
1.DISCORD NITRO
2. THE MONGOLZ DISCORD SERVER 3,000 XP
3.Нэг сарын хугацаатай WARCHIEF ROLE зэргээр тус тус шагнаж урамшуулах ажээ.


















Discussion about this post