Цахим спортын “CS2” төрлийн мэргэжлийн багуудын чансааг тогтоодог хамгийн том хоёр платформ байдаг нь “Valve”, “HLTV” юм.
Өнгөрсөн долоо хоногт “HLTV”-гийн шинэ чансаагаар хоёрдугаар байрт жагссан “THE MONGOLZ” Сербийн Белград хотод болж буй “Counter Strike 2” тоглоомын “FISSURE Playground 2”-т оролцож байгаа билээ. Тус тэмцээний гуравдугаар тойрогт өчигдөр “THE MONGOLZ” Хятадын “Tyloo” багийг 2:1-ээр хожсон.
Энэ тэмцээний дараа “Valve”-гаас гаргадаг VRS чансааны жагсаалтаар дэлхийд тэргүүлж эхэллээ. Ийнхүү тэд анх удаа дэлхийн чансааг тэргүүллээ. “THE MONGOLZ” баг 1960 оноогоор тэргүүлж байгаа бол “Vitality” 1955 оноотой удаалж байна. Харин “Spirit” 1943, “MOUZ” 1870, “Falcons” 1822 оноогоор эхний тавд багтлаа.


















Discussion about this post