Topnews.mn
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Боловсрол
  • Спорт
  • ФОТО
  • ВИДЕО
Topnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Боловсрол
  • Спорт
  • ФОТО
  • ВИДЕО
No Result
View All Result
Topnews.mn
No Result
View All Result

Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн талаарх мэдээллийг нь зургаар баталгаажуулж, холбоосоор илгээдэг боллоо

Нийтлэгч Админ
7 сар өмнө
A A
0

Зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдал, хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор Улаанбаатар хотын 176 уулзвар, гарцад нийт 2600 гаруй хиймэл оюун ухаанд суурилсан камерын хяналтын системийг ашиглалтад оруулсан. Ийнхүү өнгөрсөн хоёрдугаар сарын 5-наас иргэд, жолооч нар руу 130092 тусгай дугаараас зөрчил гаргасан талаарх сануулах зурвасыг илгээж эхэлсэн. Энэ нь ямар нэгэн торгуулийн мэдэгдэл бус замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн талаарх сануулга юм. Өнөөдрийн байдлаар иргэд, жолооч нар руу давхардсан тоогоор 348 мянган сануулах зурвасыг явуулсан байна. 

Өмнө нь иргэдэд зөрчил гаргасан нь хиймэл оюун ухаанд бүртгэгдсэн талаарх зурвасыг илгээдэг байсан. Харин өнөөдрөөс буюу зургаадугаар сарын 2-ноос эхлэн иргэд, жолооч нарт замын хөдөлгөөний ямар дүрмийг, хаана, хэрхэн зөрчсөн талаарх мэдээллийг нь зургаар баталгаажуулж, холбоос /линк/-оор илгээдэг боллоо.

Хиймэл оюун ухаанд суурилсан камерын хяналтын системтийн тусламжтайгаар замын хөдөлгөөний дүрмийн дараах зөрчлийг илрүүлэх боломжтой. Тодруулбал, 

Хурд хэмжих ,Гэрэл дохионы зөрчил илрүүлэх, Чиглэлийн тээврийн эгнээний дүрэм зөрчсөн тохиолдлыг илрүүлэх ,Автобусны буудал дээр зогссон зөрчлийг илрүүлэх, Эгнээ байр буруу эзэлсэн зөрчлийг илрүүлэх ,Агшин зуурын хурд хэтрүүлэх /Энэ нь жолоочийн яг одоо ямар хурдтай явж байгаа талаарх мэдээллийг өгдөг/, Дундаж хурд хэтрүүлэх /Энэ нь тухайн аялал ямар хурдтай байсан талаарх том зураглал бүхий мэдээллийг өгдөг/, Зогсох шугам давах, үргэлжилсэн цагаан зураас давах, урсгал сөрсөн зөрчлийг илрүүлэх ,Түр болон удаан хугацаагаар тээврийн хэрэгслийг байршуулсан зөрчлийг илрүүлэх, Явган хүний зам болон ногоон байгууламж дээр тээврийн хэрэгслийг удаан хугацаагаар байршуулсан зэрэг зөрчлийг илрүүлж буй.

Харин өнөөдрийн байдлаар эдгээр зөрчлөөс эхний ээлжид гурван зөрчлийг илрүүлж, иргэд рүү сануулах зурвасыг илгээж байгаа юм. Тодруулбал, 

Зогсох шугам давж зогссон зөрчлийг илрүүлэх

Эгнээ байр буруу эзэлсэн зөрчлийг илрүүлэх

Зогсох шугам давах, үргэлжилсэн цагаан зураас давах,

урсгал сөрсөн зөрчлийг илрүүлэн, мэдээллийг зурвасаар илгээж байна.

Share212Tweet133

Холбоотой мэдээ

Нийгэм

“Өвлийн идэш-2025” өргөтгөсөн худалдаа зохион байгуулж байна

2 долоо хоног өмнө
Нийгэм

Нийслэлд 12 чиглэлийн 20600 гаруй байгууллагын ажилтны урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээний дэвтрийг цахимжууллаа

1 сар өмнө
Нийгэм

Улсын Ерөнхий Прокурорын газар, Тээврийн цагдаагийн алба, Замын хөдөлгөөний удирдлагын төвийн хамтарсан сургалт боллоо

1 сар өмнө
Нийгэм

Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар Д.Даваанямыг томиллоо

1 сар өмнө
Онцлох Мэдээ

Д.Амарбаясгалан МАН-ын даргын сонгуульд өрсөлдөхгүй

1 сар өмнө
Нийгэм

Х.Нямбаатар: Энэ өвөл дүүжин замын тээврийн ажил зогсохгүй үргэлжилж, 2026 оны арваннэгдүгээр сард зорчигчдоо тээвэрлэнэ

1 сар өмнө

Discussion about this post

Биднийг дагаарай

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шинэ

“Өвлийн идэш-2025” өргөтгөсөн худалдаа зохион байгуулж байна

2025-11-29

Нийслэлд 12 чиглэлийн 20600 гаруй байгууллагын ажилтны урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээний дэвтрийг цахимжууллаа

2025-11-14

Трамп: Зукерберг сонгуульд нөлөөлбөл бүх насаар нь шоронд суулгана

2024-09-04

Volkswagen компани Герман дахь үйлдвэрүүдээ хааж болзошгүй болсныг зарлажээ

2024-09-04

ПАРИС 2024: Д.Сэлэнгээ шөвгийн наймд шалгарлаа

2024-09-04

Трамп: Зукерберг сонгуульд нөлөөлбөл бүх насаар нь шоронд суулгана

0

Volkswagen компани Герман дахь үйлдвэрүүдээ хааж болзошгүй болсныг зарлажээ

0

ПАРИС 2024: Д.Сэлэнгээ шөвгийн наймд шалгарлаа

0

БНХАУ-ын дэд дарга Хань Жөн есдүгээр сарын 6-8-нд Монгол Улсад айлчилна

0

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг Замын Хөдөлгөөний Удирдлагын Төвөөс олгодог боллоо

0

“Өвлийн идэш-2025” өргөтгөсөн худалдаа зохион байгуулж байна

2025-11-29

Нийслэлд 12 чиглэлийн 20600 гаруй байгууллагын ажилтны урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээний дэвтрийг цахимжууллаа

2025-11-14

Улсын Ерөнхий Прокурорын газар, Тээврийн цагдаагийн алба, Замын хөдөлгөөний удирдлагын төвийн хамтарсан сургалт боллоо

2025-11-14

Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар Д.Даваанямыг томиллоо

2025-11-12

Д.Амарбаясгалан МАН-ын даргын сонгуульд өрсөлдөхгүй

2025-11-12

Мэдээний ангилалууд

  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Боловсрол
  • Спорт
  • Эрүүл мэнд
  • ФОТО
  • ВИДЕО

ХОЛБОО БАРИХ

Утас: +976 88113876
И-мэйл: info@topnews.mn

ХАЯГ БАЙРШИЛ

Bluemon tower

Биднийг дагаарай

  •  Сурталчилгаа байрлуулах
  • Бидний тухай

©2024 Topnews.mn

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Боловсрол
  • Спорт
  • ФОТО
  • ВИДЕО

©2024 Topnews.mn