Topnews.mn
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Боловсрол
  • Спорт
  • ФОТО
  • ВИДЕО
Topnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Боловсрол
  • Спорт
  • ФОТО
  • ВИДЕО
No Result
View All Result
Topnews.mn
No Result
View All Result

Доналд Трамп Хятадын бараанд 50 хувийн нэмэлт татвар ногдуулна гэж сүрдүүлжээ

Нийтлэгч Админ
9 сар өмнө
A A
0

Хятадын тал хариу татвар ногдуулахаа өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэнтэй холбогдуулан тус улсын бараанд шинээр 50 хувийн татвар ногдуулахад бэлэн гэдгээ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп даваа гарагт мэдэгдсэн нь хөрөнгийн зах зээлийг доргиож буй дэлхийн худалдааны дайныг улам хурцатгажээ.

Д.Трамп хэлэхдээ, Хятад улс мягмар гараг гэхэд 34 хувийн хариу татвараа цуцлахгүй бол нэмэлт тариф энэ долоо хоногийн дундуур хэрэгжиж эхэлнэ гэлээ. Тэрбээр мөн Хятадын талаас хүсэлт гаргасан уулзалтуудыг цуцална гэж мэдэгдсэн боловч бусад улс орнуудтай худалдааны талаар нэн даруй хэлэлцээ хийж эхэлнэ гэсэн байна.

“АНУ-ын эсрэг хариу арга хэмжээ авсан аливаа улсад нэн даруй шинэ, үлэмж өндөр тариф ногдуулна гэж мэдэгдсэнийг үл харгалзан Хятад улс өмнө нь байгаагүй өндөр тариф, шууд бус тариф тогтоож, компаниудад хууль бусаар татаас олгож, валютын манипуляц хийсээр ирсэн атлаа нэмж 34 хувийн хариу татвар ногдуулахаа өчигдөр мэдэгдлээ. Тиймээс маргааш буюу 2025 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр гэхэд Хятад улс нэмэлт 34 хувийн татвар ногдуулах шийдвэрээ цуцлахгүй бол АНУ дөрөвдүгээр сарын 9-нөөс эхлэн Хятадад 50 хувийн нэмэлт татвар ногдуулна. Үүнээс гадна Хятад улсаас бидэнтэй уулзах хүсэлт тавьсан бүх яриа хэлэлцээг цуцлах болно! Харин уулзах хүсэлт гаргасан бусад улстай нэн даруй хэлэлцээ хийж эхэлнэ. Энэ асуудалд анхаарал хандуулсанд баярлалаа!” гэж Д.Трамп Truth Social сүлжээнд бичжээ. 

Д.Трамп нэгдүгээр сард Цагаан ордонд эргэн ирснээсээ хойш Хятадын бүх бараанд хоёр ч удаа 10 хувийн нэмэлт татвар ногдуулсан юм. Тус улсаас АНУ руу нийлүүлж буй хууль бус фентанилын урсгалыг зогсоохын тулд ийм шийдвэр гаргасан гэж Цагаан ордон мэдэгдэж байлаа. Өнгөрсөн долоо хоногт Д.Трамп Хятадын бүх бараанд нэмэлт 34 хувийн татвар ногдуулахаа мэдэгдсэн бөгөөд энэ шийдвэр лхагва гаргаас хэрэгжиж эхэлнэ. Хэрэв түүний мэдэгдсэнчлэн 50 хувийн нэмэлт татвар ногдуулах шийдвэр хүчин төгөлдөр болбол АНУ-д нийлүүлж буй Хятадын бараа бүтээгдэхүүнд нийт 104 хувийн татвар ногдуулна.

Даваа гаригт Азийн хувьцааны индексүүд уналтад орсон бөгөөд Хонг Конгийн Hang Seng индекс 13%-иар унасан нь 1997 оноос хойших нэг өдрийн хамгийн том уналт юм. .

Share213Tweet133

Холбоотой мэдээ

Дэлхий

Өмнөд Солонгост “No Trump! No China!” жагсаал үргэлжилж байна

3 сар өмнө
Дэлхий

Эверестэд гацсан хүмүүсийг аварчээ

3 сар өмнө
Дэлхий

Газад дайныг зогсоох төлөвлөгөөг зөвшилцжээ

4 сар өмнө
Дэлхий

Ши Жиньпин уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зорилтуудаа танилцуулжээ

4 сар өмнө
Дэлхий

БНСУ-ын алдарт EXO хамтлагийн бүх гишүүд цэргээс иржээ

4 сар өмнө
Дэлхий

Ким Кён Хи баривчлагдсанаасаа хойш анх удаа олны өмнө гарч ирэв

4 сар өмнө

Discussion about this post

Биднийг дагаарай

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шинэ

2026 онд хот, нийтийн аж ахуйн салбарт 71 машин техникээр парк шинэчилнэ

2026-01-13

Замын-Үүд боомтын төмөр замаар 18,3 сая тонн ачаа тээвэрлэжээ

2026-01-12

Чөлөөт, сонгомол бөхийн УАШТ эхэллээ

2026-01-09

Эрсдэл өндөртэй гармыг хориглолын байгууламжаар тоноглож аюулгүй байдлыг бүрдүүллээ

2026-01-12

УБТЗ зам тээврийн салбарын бүтээн байгуулалтад ашигтай шинэ боломжийг бүрдүүллээ

2026-01-12

Трамп: Зукерберг сонгуульд нөлөөлбөл бүх насаар нь шоронд суулгана

0

Volkswagen компани Герман дахь үйлдвэрүүдээ хааж болзошгүй болсныг зарлажээ

0

“Эрдэнэс Тавантолгой“ ХК Олон улсын мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны стандартыг нэвтрүүлэх ажил эхэллээ

0

БНХАУ-ын дэд дарга Хань Жөн есдүгээр сарын 6-8-нд Монгол Улсад айлчилна

0

Биржээр борлуулсан нүүрсний экспорт оны эхнээс буурсаар зургаадугаар сард 132.8 мянган тоннд хүрсэн бол өнгөрөгч долоодугаар сард 268.7 мянган тонн болж хоёр дахин нэмэгджээ.

0

2026 онд хот, нийтийн аж ахуйн салбарт 71 машин техникээр парк шинэчилнэ

2026-01-13

Замын-Үүд боомтын төмөр замаар 18,3 сая тонн ачаа тээвэрлэжээ

2026-01-12

Нөөцийн махыг 410 цэгээр худалдаална

2026-01-12

Чөлөөт, сонгомол бөхийн УАШТ эхэллээ

2026-01-09
default

Сонгинохайрхан дүүрэгт 240 ортой цэцэрлэгийн барилгын ажлыг улсын комисс хүлээн авлаа

2026-01-09

Мэдээний ангилалууд

  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Боловсрол
  • Спорт
  • Эрүүл мэнд
  • ФОТО
  • ВИДЕО

ХОЛБОО БАРИХ

Утас: +976 88113876
И-мэйл: info@topnews.mn

ХАЯГ БАЙРШИЛ

Bluemon tower

Биднийг дагаарай

  •  Сурталчилгаа байрлуулах
  • Бидний тухай

©2024 Topnews.mn

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Боловсрол
  • Спорт
  • ФОТО
  • ВИДЕО

©2024 Topnews.mn