Topnews.mn
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Боловсрол
  • Спорт
  • ФОТО
  • ВИДЕО
Topnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Боловсрол
  • Спорт
  • ФОТО
  • ВИДЕО
No Result
View All Result
Topnews.mn
No Result
View All Result

Үндэсний брэнд ₮ карт Хонгконгт ашиглагдах боломжтой боллоо.

Нийтлэгч Админ
1 жил өмнө
A A
0

Үндэсний төлбөрийн системийг олон улсад нэвтрүүлэх алхам нь Монгол Улсын санхүүгийн зах зээлийг өргөжүүлэх, төлбөрийн дэд бүтцийг хөгжүүлэх, олон улсын стандарттай нийцүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна. Хэрэглэгчдийн санхүүгийн хүртээмжийг сайжруулахаас гадна, Монгол Улсын төлбөрийн системийг бүс нутгийн болон олон улсын хэмжээнд өрсөлдөхүйц түвшинд хүргэхэд дэмжлэг болно.

Монголбанк нь 2010 оноос үндэсний брэнд ₮ картыг бий болгох санаачилгыг гарган, банкуудтай хамтран 2012 онд ₮ картыг амжилттай нэвтрүүлж байсан. Монголбанк нь Мастеркарт байгууллагатай M/Чип технологийн лицензийн гэрээг 2019 онд байгуулснаас хойш 2 жилийн хугацаанд хамтран ажилласнаар үндэсний брэнд ₮ картын нууцлал, аюулгүй байдлыг өндөр түвшинд хангасан EMV чип болон NFC зайнаас унших технологид шилжүүлсэн. Ингэснээр, чиптэй ₮ картад суурилсан QR кодоор гүйлгээ хийх, ₮ картын мэдээллийг токенжуулах (tokenization) зэрэг олон үйлчилгээний суурь тавигдсан юм. Мөн карт эзэмшигч ₮ картаараа нийтийн тээвэр, автомашины зогсоол, замын төлбөр гэх мэт үнийн дүн багатай гүйлгээг пин код ашиглахгүйгээр картаа зайнаас уншуулж төлбөр тооцоо хийж байна. Эдгээр алхмыг үе шаттайгаар хэрэгжүүлснээр үндэсний брэнд ₮ картыг олон улсад нэртэй Apple Pay үйлчилгээнд холбон ухаалаг гар утсанд суурилсан төлбөр тооцоо хийх  боломжийг 2024 онд бүрдүүлсэн юм.

Ингэснээр 2025 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн Хонгконгд Үндэсний брэнд ₮ картыг төлбөр тооцоонд ашиглах боломж нээгдлээ. Одоогоор ₮ картын лого байршсан худалдаа, үйлчилгээний цэгт ашиглах боломжтой байгаа бол цаашид түргэн үйлчилгээний дэлгүүр, метро, такси зэрэгт ₮ картыг ашиглах боломжтой болно. Энэхүү ажиллагаанд Монголын финтек салбарын төлөөлөл “Бонум” ХХК чухал үүрэг гүйцэтгэсэн юм. “Бонум” ХХК нь Мастеркартын үндсэн гишүүн, үйлчилгээ үзүүлэгч хамтрагч болсон Төв Азийн анхны финтек компани юм.

Share212Tweet133

Холбоотой мэдээ

Онцлох Мэдээ

KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 

2 долоо хоног өмнө
Онцлох Мэдээ

KHARKHORUM 360° фестиваль 8-р сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно

4 долоо хоног өмнө
Нийгэм

Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна

1 сар өмнө
Нийгэм

Автомашины улсын дугаарыг наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 12-ныг хүртэл тэгш, сондгойгоор зорчуулна

1 сар өмнө
Онцлох Мэдээ

“Дэлхийн адууны өдөр”-ийг тохиолдуулан Монголын уран бүтээлч Адьяабазарын Чадраабал адууны сэдэвт бүтээлүүдээ олон улсын үзэсгэлэнгүүдэд толилуулж байна.

1 сар өмнө
Онцлох Мэдээ

Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчид нэр дэвшигч Э.Анартай хийх сонсгол өнөөдөр болно

2 сар өмнө

Discussion about this post

Биднийг дагаарай

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шинэ

KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 

2026-08-17

НАРАН УЛСЫГ ХУРААСАН ОМОГ

2025-04-16

Сайд Ж.Энхбаяр: “Газар”-аа атгасан, авлагатай тэрбумтан

2025-06-05

Ус сувгийн удирдах газар, Нийслэлийн онцгой байдлын газартай хамтран ажиллах хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

2025-09-12

“Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх хугацаатай үүргийг Монголбанкны удирдлагад өглөө

2026-07-29

Трамп: Зукерберг сонгуульд нөлөөлбөл бүх насаар нь шоронд суулгана

0

Volkswagen компани Герман дахь үйлдвэрүүдээ хааж болзошгүй болсныг зарлажээ

0

“Эрдэнэс Тавантолгой“ ХК Олон улсын мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны стандартыг нэвтрүүлэх ажил эхэллээ

0

БНХАУ-ын дэд дарга Хань Жөн есдүгээр сарын 6-8-нд Монгол Улсад айлчилна

0

Биржээр борлуулсан нүүрсний экспорт оны эхнээс буурсаар зургаадугаар сард 132.8 мянган тоннд хүрсэн бол өнгөрөгч долоодугаар сард 268.7 мянган тонн болж хоёр дахин нэмэгджээ.

0

KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 

2026-08-17

KHARKHORUM 360° фестиваль 8-р сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно

2026-08-17

Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна

2026-07-29

Автомашины улсын дугаарыг наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 12-ныг хүртэл тэгш, сондгойгоор зорчуулна

2026-07-29

“Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх хугацаатай үүргийг Монголбанкны удирдлагад өглөө

2026-07-29

Мэдээний ангилалууд

  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Боловсрол
  • Спорт
  • Эрүүл мэнд
  • ФОТО
  • ВИДЕО

ХОЛБОО БАРИХ

Утас: +976 88113876
И-мэйл: info@topnews.mn

ХАЯГ БАЙРШИЛ

Bluemon tower

Биднийг дагаарай

  •  Сурталчилгаа байрлуулах
  • Бидний тухай

©2024 Topnews.mn

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Боловсрол
  • Спорт
  • ФОТО
  • ВИДЕО

©2024 Topnews.mn