Topnews.mn
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Боловсрол
  • Спорт
  • ФОТО
  • ВИДЕО
Topnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Боловсрол
  • Спорт
  • ФОТО
  • ВИДЕО
No Result
View All Result
Topnews.mn
No Result
View All Result

Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан 2026: Монгол Улс 67-РТ ЭРЭМБЭЛЭГДЭВ

Нийтлэгч Админ
4 сар өмнө
A A
0

Сингапур өрсөлдөх чадвараар тэргүүлэв

2026 оны өрсөлдөх чадвар хамгийн сайтай улсаар Сингапур шалгарч, Хонконг, Швейцар, Тайвань болон Арабын Нэгдсэн Эмират улсууд айрагджээ.

Швейцарын Лозанн хот дахь Дэлхийн өрсөлдөх чадварын төвөөс 38 дахь жилдээ эрхлэн гаргаж буй “Дэлхийн өрсөлдөх чадварын жилийн тайлан”-д нийт 70 улсыг хамруулсан байна. Манай улс 2015 оноос хойш тогтмол эрэмбэлэгдэж ирлээ.

Энэ жилийн тайлан “Институтийн итгэл даах чадвар” сэдвийн хүрээнд танилцуулагдав. Улс, үндэстний өрсөлдөх давуу тал нь сайн засаглал, дасан зохицох чадвар, сөрөн тэсвэрлэх чадвараас улам бүр хамаарч байгааг онцолжээ. Учир нь дэлхий дахинд геополитикийн хурцадмал байдал нэмэгдэж буй цаг үед хууль дүрэм нь ойлгомжтой, амлалтаа хэрэгжүүлэх чадвартай, хуулийн засаглал сайтай улс орнууд илүү өрсөлдөх чадвартай гэж тооцогдох болов.

Судалгаанд нийт 341 үзүүлэлтийг Эдийн засгийн тамир тэнхээ, Засаглалын үр ашиг, Бизнесийн байгууллагын ашигт ажиллагаа болон Дэд бүтэц гэсэн үндсэн дөрвөн бүлэгт ангилан авч үздэг.

Монгол Улс Эдийн засгийн тамир тэнхээ үзүүлэлтээр 4 байр ухарч 59-рт эрэмбэлэгдсэн. Үүнд ДНБ-д эзлэх дотогш чиглэсэн шууд хөрөнгө оруулалт үзүүлэлтээр 6, бараа бүтээгдэхүүний экспорт үзүүлэлтээр 13, оффисын түрээсийн үнэ үзүүлэлтээр 1-рт эрэмбэлэгдсэн нь эергээр нөлөөлсөн боловч экспорт нэг түншээс хэт хамааралтай байх үзүүлэлтээр 70, эдийн засгийн сөрөн тэсвэрлэх чадвар үзүүлэлтээр мөн 70, үйлчилгээний салбарын экспорт, инфляц үзүүлэлтүүдээр 64-39д эрэмбэлэгдсэн нь нөлөөлжээ.

Засаглалын үр ашиг өмнөх онтой харьцуулахад 2 байраар ухарч 63-д эрэмбэлэгдсэн. Үүнд институтийн тогтолцоо, бизнесийн хууль эрх зүй, төрийн санхүүгийн менежментийн сул байдал голлон нөлөөлжээ.

Бизнесийн байгууллагын ашигт ажиллагаа 3 байраар урагшилж 62-д жагссан. Үүнд хөдөлмөрийн зардал бага, хөдөлмөрийн зах зээлийн урт хугацааны өсөлт, санхүүгийн үйлчилгээний хүртээмж сайжирсан нь нөлөөлжээ.

Дэд бүтэц өмнөх оны адилаар 66-д эрэмбэлэгдсэн бөгөөд технологи, шинжлэх ухаан, суурь дэд бүтцийн үзүүлэлтүүд ерөнхийдөө сул түвшинд байна.

Share246Tweet154

Холбоотой мэдээ

Боловсрол

“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

12 сар өмнө
Боловсрол

Сурагчдын бие даалтын долоо хоног эхэллээ

12 сар өмнө
Боловсрол

2025 оны өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл эхэллээ

1 жил өмнө
Боловсрол

Алтай хотхон орчимд 640 хүүхдийн суудалтай сургууль барина

1 жил өмнө
Боловсрол

2025 онд багтаж 11 сургууль, цэцэрлэг ашиглалтад орно

1 жил өмнө
Боловсрол

38 дахь удаагийн номын баяр өнөөдөр эхэлнэ

1 жил өмнө

Discussion about this post

Биднийг дагаарай

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шинэ

“Эх оронч Монгол” өдөрлөг Төв аймагт үргэлжилж байна

2026-10-12

KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 

2026-08-17

АТГ: Хүлээн авсан өргөдөл, гомдлын 54.9 хувь нь гэмт хэргийн шинжтэй байв

2026-10-12

Трамп: Зукерберг сонгуульд нөлөөлбөл бүх насаар нь шоронд суулгана

2024-09-04

1990 оноос хойш Монголд болсон дуулиант гэмт хэргүүд гэх жагсаалт

2024-09-11

Трамп: Зукерберг сонгуульд нөлөөлбөл бүх насаар нь шоронд суулгана

0

Volkswagen компани Герман дахь үйлдвэрүүдээ хааж болзошгүй болсныг зарлажээ

0

“Эрдэнэс Тавантолгой“ ХК Олон улсын мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны стандартыг нэвтрүүлэх ажил эхэллээ

0

БНХАУ-ын дэд дарга Хань Жөн есдүгээр сарын 6-8-нд Монгол Улсад айлчилна

0

Биржээр борлуулсан нүүрсний экспорт оны эхнээс буурсаар зургаадугаар сард 132.8 мянган тоннд хүрсэн бол өнгөрөгч долоодугаар сард 268.7 мянган тонн болж хоёр дахин нэмэгджээ.

0

“Эх оронч Монгол” өдөрлөг Төв аймагт үргэлжилж байна

2026-10-12

Мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх тогтолцоог сайжруулахад анхаарч байна

2026-10-12

АТГ: Хүлээн авсан өргөдөл, гомдлын 54.9 хувь нь гэмт хэргийн шинжтэй байв

2026-10-12

KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 

2026-08-17

KHARKHORUM 360° фестиваль 8-р сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно

2026-08-17

Мэдээний ангилалууд

  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Боловсрол
  • Спорт
  • Эрүүл мэнд
  • ФОТО
  • ВИДЕО

ХОЛБОО БАРИХ

Утас: +976 88113876
И-мэйл: info@topnews.mn

ХАЯГ БАЙРШИЛ

Bluemon tower

Биднийг дагаарай

  •  Сурталчилгаа байрлуулах
  • Бидний тухай

©2024 Topnews.mn

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Боловсрол
  • Спорт
  • ФОТО
  • ВИДЕО

©2024 Topnews.mn