Topnews.mn
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Боловсрол
  • Спорт
  • ФОТО
  • ВИДЕО
Topnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Боловсрол
  • Спорт
  • ФОТО
  • ВИДЕО
No Result
View All Result
Topnews.mn
No Result
View All Result

Өмнөд Солонгост “No Trump! No China!” жагсаал үргэлжилж байна

Нийтлэгч Админ
10 сар өмнө
A A
0

Өмнөд Солонгосын олон зуун иргэн нийслэл Сөүл дэх АНУ-ын Элчингийн байрны ойролцоо “No Trump!” жагсаал өрнүүлж байна. Эндээс хэдэн зуун метрийн цаана Кёнбокгун ордны үүдэнд ч жагсаал үргэлжилж байгаа бөгөөд тэд “No China”, “Chinese Communist Party out!” гэсэн уриа лоозонгоороо ялгарч байна. Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Ли Жэ Мён энэ долоо хоногт АНУ, Хятадын удирдагчдыг хүлээн авч буйтай энэ хөл хөдөлгөөн холбоотой.

Жагсагч 22 настай Ким Сол И Трампын мөнгөөр бөөлжиж буй зурагтай далбаа барьж иржээ. Тэрбээр “Трамп Өмнөд Солонгосыг мөнгөний машин гэж хэлсэн нь намайг ихээхэн бухимдуулсан. АНУ бидний мөнгөний үнээ гэж харж, асар их хөрөнгө оруулалт гуйж байна. Үнэнийг хэлэхэд АНУ биднийг тэгш эрхтэй түнш гэж харж байгаа эсэх нь эргэлзээтэй” гэжээ.

Гэхдээ бүх солонгосчууд Ким Сол И шиг боддоггүйг анхаарах хэрэгтэй. Тус улсын 10 хүн тутмын ес нь АНУ-ыг хамгийн чухал түнш гэж хардагийг “Pew Research Centre”-ийн судалгаагаар нотолжээ. Гэхдээ энэ судалгааг Жоржиа дахь “Hyundai”-ын үйлдвэрийн баривчилгаанаас өмнө авсан аж.

Харин тус судалгаанд оролцогчдын 30 гаруй хувь нь Хятадыг хамгийн том аюул заналхийлэл гэж харж буйгаа хэлсэн байна.

Жагсагч 27 настай Пак Да Сум “Би өнөөдөр Өмнөд Солонгосыг хайрласандаа энд ирсэн. Өмнөд Солонгосыг хамгаалах гэж энд ирсэн. Манай улс Хятадын нөлөөнд аажмаар автаж эхлээд буй мэт санагдах боллоо. Мэдээж тодорхой хэмжээнд дипломат харилцаа байх ёстой. Бидэнд таалагдахгүй байгаа зүйл бол Хятадын Коммунист нам” гэсэн юм.

Өмнөд Солонгос бол эртнээс нааш АНУ-ын гол түнш байсан улс. Солонгосын дайны үеэр америк цэргүүд Умардын довтолгоог сөрөхөд нь тусалж байсан тул хоёр орны удирдагчид өөрсдийн харилцаагаа “цусаар бэхжсэн нөхөрлөл” гэж хэлэх нь бий. Өмнөд Солонгост АНУ-ын дэмжлэг одоо ч хэрэгтэй.

Үүний зэрэгцээ хамгийн том худалдааны түнш, экспортын чухал зах зээлтэй Хятадтай ч эвсэг байх шаардлагатай. Дэлхийн олон улс Хятад, АНУ хоёроос эдийн засгийн гүнзгий хамааралтай болоод буй өнөө үед Ли Жэ Мён ухаалаг маневр хийхийг хичээсээр байна. Ли энэхүү хүчин чармайлтын хүрээнд Трамп, Ши Жиньпин нарын уулзалтыг хүртэл эх орондоо зохион байгуулах гэж байна.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Share213Tweet133

Холбоотой мэдээ

Дэлхий

Эверестэд гацсан хүмүүсийг аварчээ

11 сар өмнө
Дэлхий

Газад дайныг зогсоох төлөвлөгөөг зөвшилцжээ

11 сар өмнө
Дэлхий

Ши Жиньпин уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зорилтуудаа танилцуулжээ

11 сар өмнө
Дэлхий

БНСУ-ын алдарт EXO хамтлагийн бүх гишүүд цэргээс иржээ

11 сар өмнө
Дэлхий

Ким Кён Хи баривчлагдсанаасаа хойш анх удаа олны өмнө гарч ирэв

12 сар өмнө
Дэлхий

Украины дроны цохилтын улмаас Газпромын газрын тос боловсруулах үйлдвэрт гал гарчээ

12 сар өмнө

Discussion about this post

Биднийг дагаарай

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шинэ

KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 

2026-08-17

KHARKHORUM 360° фестиваль 8-р сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно

2026-08-17

Ус сувгийн удирдах газар, Нийслэлийн онцгой байдлын газартай хамтран ажиллах хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

2025-09-12

“Дэлхийн адууны өдөр”-ийг тохиолдуулан Монголын уран бүтээлч Адьяабазарын Чадраабал адууны сэдэвт бүтээлүүдээ олон улсын үзэсгэлэнгүүдэд толилуулж байна.

2026-07-23

“Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх хугацаатай үүргийг Монголбанкны удирдлагад өглөө

2026-07-29

Трамп: Зукерберг сонгуульд нөлөөлбөл бүх насаар нь шоронд суулгана

0

Volkswagen компани Герман дахь үйлдвэрүүдээ хааж болзошгүй болсныг зарлажээ

0

“Эрдэнэс Тавантолгой“ ХК Олон улсын мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны стандартыг нэвтрүүлэх ажил эхэллээ

0

БНХАУ-ын дэд дарга Хань Жөн есдүгээр сарын 6-8-нд Монгол Улсад айлчилна

0

Биржээр борлуулсан нүүрсний экспорт оны эхнээс буурсаар зургаадугаар сард 132.8 мянган тоннд хүрсэн бол өнгөрөгч долоодугаар сард 268.7 мянган тонн болж хоёр дахин нэмэгджээ.

0

KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 

2026-08-17

KHARKHORUM 360° фестиваль 8-р сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно

2026-08-17

Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна

2026-07-29

Автомашины улсын дугаарыг наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 12-ныг хүртэл тэгш, сондгойгоор зорчуулна

2026-07-29

“Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх хугацаатай үүргийг Монголбанкны удирдлагад өглөө

2026-07-29

Мэдээний ангилалууд

  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Боловсрол
  • Спорт
  • Эрүүл мэнд
  • ФОТО
  • ВИДЕО

ХОЛБОО БАРИХ

Утас: +976 88113876
И-мэйл: info@topnews.mn

ХАЯГ БАЙРШИЛ

Bluemon tower

Биднийг дагаарай

  •  Сурталчилгаа байрлуулах
  • Бидний тухай

©2024 Topnews.mn

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Боловсрол
  • Спорт
  • ФОТО
  • ВИДЕО

©2024 Topnews.mn