Topnews.mn
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Боловсрол
  • Спорт
  • ФОТО
  • ВИДЕО
Topnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Боловсрол
  • Спорт
  • ФОТО
  • ВИДЕО
No Result
View All Result
Topnews.mn
No Result
View All Result

Монгол, Польшийн парламентын төлөөлөгчид ХАА-н хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцов

Нийтлэгч Админ
4 өдөр өмнө
A A
0

УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Бейсен Бүгд Найрамдах Польш Улсын парламент дахь Польш-Монголын бүлгийн дарга С.Горчыца тэргүүтэй тус улсын парламентын дээд ба доод танхимын гишүүдийг энэ сарын 3-нд хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр талууд хоёр улсын хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэлийн салбарт хамтран ажиллах боломж, туршлага, технологийн солилцооны талаар санал солилцов. Польш улс нь хүнс, хөдөө аж ахуйн салбарт Европын холбооны томоохон тоглогч төдийгүй газар тариалан, мал аж ахуйн түүхий эд боловсруулах машин механизмын үйлдвэрлэл өндөр түвшинд хөгжсөн болохыг Сеймийн гишүүн С.Горчыца онцлоод, Монголын бэлчээрийн мал аж ахуйд зөөврийн мах нядалгаа, боловсруулах тоног төхөөрөмж нэвтрүүлэх нь тохиромжтой гэв.

Тэрбээр Вармиан-Масуриан муж дахь 6,000 үнээтэй фермийг бүрэн автоматжуулсан учраас 12 хүн ажиллуулдаг тухай дурдсан. Харин Сенатын гишүүн К.Клейна, Монгол Улс малын түүхий эдээ боловсруулж, гуравдагч зах зээлд гаргах чиглэлээр Польшийн хөрөнгө оруулагчидтай хамтрах боломжтойг уулзалтын үеэр онцолж байлаа.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Бейсен, хоёр орны парламентын байнгын хороод цаашид эдийн засаг, хөрөнгө оруулалтын чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, Монгол Улс дахь ашиглагдаагүй нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулж, экспортын бүтэц, хэмжээг нэмэгдүүлэх, газар тариалангийн үр ашигтай технологи нэвтрүүлэх, малын гаралтай түүхий эдийг бүрэн боловсруулах, мал эмнэлэг, эм бэлдмэлийн салбарт хамтран ажиллах санал дэвшүүлсэн юм. Мөн уг уулзалтад Монгол Улсаас БНПУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Оюундарь оролцож, хоёр орны эдийн засгийн харилцаанд гарсан ахиц дэвшлийг дурдаад, худалдааны эргэлтийг хоёр дахин өсгөхөд хөдөө аж ахуйн салбар голлох үүрэгтэйг тэмдэглэлээ.

Уулзалтын төгсгөлд УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Ж.Золжаргал, хоёр орны бизнес эрхлэгчид, төрийн байгууллагууд мэдээллээ нээлттэй солилцож, хамтын төслөө тодорхойлон, Засгийн газар хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааны хорооны хүрээнд бодитой, хэрэгжихүйц санаачилгыг төсөл хөтөлбөр болгон хөгжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Share212Tweet133

Холбоотой мэдээ

Улс төр

Ирэх оны төсвийн төсөлд 579 төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэхээр тусгажээ

1 долоо хоног өмнө
Улс төр

МАН-ын дарга Д.Амарбаясгалангийн хөрөнгө орлогын мэдүүлэг: “Даруухан” тэрбумтан уу?

1 долоо хоног өмнө
Улс төр

ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт Польш-Монголын парламентын бүлгийн төлөөлөгчидтэй уулзав

2 долоо хоног өмнө
Улс төр

МАН болон АН-ын бүлэг хуралдана

2 долоо хоног өмнө
Улс төр

Д.Амарбаясгалан МАН-ын даргаар сонгогдлоо

2 долоо хоног өмнө
Улс төр

УИХ-ын гишүүд Швейцарын Холбооны Улсын парламентын Тамгын газрын төлөөлөгчидтэй уулзлаа

2 долоо хоног өмнө

Discussion about this post

Биднийг дагаарай

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шинэ

Ихэнх нутгаар хүйтэн байна

2025-10-07

“Алтан намар-Тарьсан модоо арчилцгаая” аян эхэллээ

2025-10-03

Авто болон төмөр замын тээврийн дэд бүтэц бүхий байршилд ДЦС 5-ыг барина

2025-10-06

МАН-ын дарга Д.Амарбаясгалангийн хөрөнгө орлогын мэдүүлэг: “Даруухан” тэрбумтан уу?

2025-09-30

Инженерээр удирдуулсан ард түмний баг: Нийслэлийн АН-ын хороо НИТХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ тодрууллаа

2024-09-05

Трамп: Зукерберг сонгуульд нөлөөлбөл бүх насаар нь шоронд суулгана

0

Volkswagen компани Герман дахь үйлдвэрүүдээ хааж болзошгүй болсныг зарлажээ

0

ПАРИС 2024: Д.Сэлэнгээ шөвгийн наймд шалгарлаа

0

БНХАУ-ын дэд дарга Хань Жөн есдүгээр сарын 6-8-нд Монгол Улсад айлчилна

0

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг Замын Хөдөлгөөний Удирдлагын Төвөөс олгодог боллоо

0

Ихэнх нутгаар хүйтэн байна

2025-10-07

Иргэн, аж ахуйн нэгжээс ирүүлсэн 79 өргөдөл, гомдлыг хүлээн авав

2025-10-07

Авто болон төмөр замын тээврийн дэд бүтэц бүхий байршилд ДЦС 5-ыг барина

2025-10-06

Эверестэд гацсан хүмүүсийг аварчээ

2025-10-06

Сайжруулсан хатуу түлшний стандартыг шинэчлэн батлууллаа

2025-10-06

Мэдээний ангилалууд

  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Боловсрол
  • Спорт
  • Эрүүл мэнд
  • ФОТО
  • ВИДЕО

ХОЛБОО БАРИХ

Утас: +976 88113876
И-мэйл: info@topnews.mn

ХАЯГ БАЙРШИЛ

Bluemon tower

Биднийг дагаарай

  •  Сурталчилгаа байрлуулах
  • Бидний тухай

©2024 Topnews.mn

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Боловсрол
  • Спорт
  • ФОТО
  • ВИДЕО

©2024 Topnews.mn