Эрдэнэс Тавантолгой нь төрийн өмчийн компанийн хувьд Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд заасны дагуу зөвхөн биржээр нүүрсээ арилжаалдаг байгаа. 2023 оны хоёрдугаар сараас хойш зөвхөн биржээр арилжаалсан. Зөвхөн Гашуунсухайт-Ганц модны хил холболтын төмөр замын бүтээн байгуулалттай холбоотойгоор “China Energy” групптэй 2025 оны тавдугаар сарын 14-ний өдөр нүүрс худалдаалах урт хугацаат гэрээг байгуулсан. Үүнд уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн 10.3 дахь заалтын дагуу хийгдсэн гэрээ байгаа. Бусад тохиолдолд зөвхөн биржээр борлуулж байгааг хариуцлагатайгаар мэдэгдье.
-Эрдэнэс Тавантолгой компанийн нүүрсэн бүтээгдэхүүн Монгол-Хятадын хилийн Гашуунсухайт-Ганц мод болон Ханги-Мандалын чиглэлд нүүрсээ борлуулж байна. Манай нүүрсний гол хэрэглэгч бол 100 хувь БНХАУ. Хятадын зах зээл дээр нүүрсний үнэ буурсан учраас үнээ тухайн зах зээлийн үнээр тооцоолж боловсруулж гаргадаг. Онцгой дэглэм тогтоосноос хойш бид хүргэж өгөх нүүрснийхээ хүргэлтийн хугацаан дээр анхаарч, худалдан авагчтайгаа илүү нээлттэй, ил тод ажиллаж чадсанаар худалдан авагчдын идэвхийг сэргээж байна. Худалдан авагчдын сонирхол нэмэгдсэнээр долдугаар сард нүүрсний арилжаанууд амжилттай боллоо гэж дүгнэж байна.



















Discussion about this post