Topnews.mn
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Боловсрол
  • Спорт
  • ФОТО
  • ВИДЕО
Topnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Боловсрол
  • Спорт
  • ФОТО
  • ВИДЕО
No Result
View All Result
Topnews.mn
No Result
View All Result

Газад дайныг зогсоох төлөвлөгөөг зөвшилцжээ

Нийтлэгч Админ
2 долоо хоног өмнө
A A
0

Газын зурвас дахь дайныг зогсоож, барьцаанд байгаа хүмүүсийг суллах зэрэг 20 зүйл заалт бүхий саналыг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп даваа гарагт танилцуулсныг Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху дэмжжээ.

ХАМАС бүлэглэлийнхний хүч одоо ихээхэн суларсан тул өөрийнх нь болон Б.Нетаньяхугийн дэвшүүлж буй саналыг  хүлээж авахаас өөр аргагүй болсон гэж АНУ-ын Ерөнхийлөгч үзэж байгаа бололтой.

“Ноён Ерөнхийлөгч өө, ХАМАС таны төлөвлөгөөг хүлээн авахаас татгалзах эсвэл хүлээн зөвшөөрсөн мэт дүр эсгэн эсэргүүцэх аваас Израилын тал энэ ажлыг өөрөө дуусгана. Энэхүү ажиллагааг амархан эсвэл хэцүү аргаар хийж болно, гэхдээ үүнийг дуусгах болно” гэж Б.Нетаньяху Цагаан ордонд Д.Трамптай уулзсаныхаа дараа хэлжээ.

Катарын Ерөнхий сайд, Египетийн тагнуулын албаны дарга нар Д.Трампын саналыг ХАМАС бүлэглэлийн хэлэлцээ хариуцсан төлөөлөгчдөд танилцуулсан, тэд одоо зохих ёсны дагуу хянан үзэж байгаа гэж энэ талаар мэдээлэл бүхий эх сурвалж мэдээлсэн байна. Тухайн хүн энэ талаар мэдээлэл өгөх эрхгүй тул нэрээ нууцлахыг хүсжээ.

Эзлэгдсэн Баруун эрэг дэх Палестины засаг захиргааны зүгээс дайныг зогсоох тухай Д.Трампын төлөвлөгөөг сайшааж, түүний төлөвлөгөөнд дурдсан шинэчлэлүүдийг хэрэгжүүлэхээ амласан байна. Мөн Египет, Йордан, Индонез, Пакистан, Турк, Катар, Саудын Араб, АНЭУ-ын засгийн газрууд хамтарсан мэдэгдэл гаргаж, Д.Трампын саналыг сайшаажээ.

Хэдийгээр Д.Трамп энх тайвныг тогтоох чиглэлд удаан хугацааны турш гаргаж буй хүчин чармайлтаа дуусгах дөхөж байна гэж мэдэгдэж байгаа боловч гурав дахь жилийнхээ нүүрийг үзэх гэж буй дайныг дуусгах магадлал бүрхэг хэвээр байгаа бөгөөд олон хурцадмал асуудал байсаар байна.

Бүс нутгийн болон дэлхийн бусад орнуудын зүгээс урт хугацааны энх тайвны гол тулгуур гэж үзэж буй Палестин улсыг байгуулах зорилгын талаар саналд бараг дурдаагүй байжээ. 

Уг төлөвлөгөөнд Д.Трампаар ахлуулж, Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйр зэрэг төлөөлөгчдөөс бүрдсэн Удирдах түр хороо байгуулахаар тусгажээ. Палестины технократуудын хороо иргэний хэргийг хянаж, дараа нь эрх мэдлийг шинэчлэгдсэн Палестины засаг захиргаанд шилжүүлэн өгөх ажээ. Харин палестинчууд болон бүс нутгийн удирдагчид хүлээн авахаас эрс татгалзсан Д.Трампын өмнөх төлөвлөгөөнд тусгасны адилаар Газын зурвасыг орхин явахыг шаардсангүй.

Мөн Израилын тал төлөвлөгөөг хүлээн авснаас хойш 72 цагийн дотор барьцаанд байгаа бүх хүнийг суллахыг ХАМАС-т уриалж байгаа боловч Газын зурвас даяар тархсан гэж үзэж буй барьцааны хүмүүсийг ийм хугацаанд багтаан суллахад хүндрэлтэй. Төлөвлөгөөний нарийн ширийн зүйлсийн талаар олон нийтэд мэдээлэх эрхгүй Д.Трампын засаг захиргааны өндөр албан тушаалтны хэлснээр, ХАМАС уг саналыг хүлээн авснаар 72 цагийн хугацаа эхлэх ажээ. Саналын дагуу Израилын тал бүх насаараа хоригдох ял эдэлж буй олон зуун палестинчуудыг суллана.

“Бид зорилгодоо хүрэхэд маш ойрхон байна гэж бодож байна” хэмээн Д.Трамп хэлээд “гэхдээ хараахан дуусаагүй байна. Бид ХАМАС-аар зөвшөөрүүлэх ёстой” гэж нэмж хэлжээ. ХАМАС өнгөрсөн хугацаанд Газын бүсийг удирдахаас татгалзана гэж мэдэгдэж байсан боловч Б.Нетаньяхугийн шаардсаны дагуу зэвсгээ хураалгахаас татгалзсаар ирсэн юм.

Хэрэв ХАМАС саналыг зөвшөөрөхгүй бол тус бүлэглэлийг устгахад АНУ-ын засаг захиргаанаас “бүрэн хэмжээний дэмжлэг” үзүүлэх болно гэж Б.Нетаньяхуд АНУ-ын Ерөнхийлөгч амласан байна. “Энэ бол огт өөр ХАМАС. Удирдлагыг нь гурван удаа устгасан. Тэгэхээр та нар өөр хүмүүстэй харьцаж байгаа” гэж Д.Трамп хэлжээ.

Эх Сурвалж: МОНЦАМЭ

Share212Tweet133

Холбоотой мэдээ

Дэлхий

Эверестэд гацсан хүмүүсийг аварчээ

4 өдөр өмнө
Дэлхий

Ши Жиньпин уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зорилтуудаа танилцуулжээ

2 долоо хоног өмнө
Дэлхий

БНСУ-ын алдарт EXO хамтлагийн бүх гишүүд цэргээс иржээ

3 долоо хоног өмнө
Дэлхий

Ким Кён Хи баривчлагдсанаасаа хойш анх удаа олны өмнө гарч ирэв

3 долоо хоног өмнө
Дэлхий

Украины дроны цохилтын улмаас Газпромын газрын тос боловсруулах үйлдвэрт гал гарчээ

3 долоо хоног өмнө
Дэлхий

БНСУ руу “Ургацын баяр”-ын үеэр хийх нислэгээ төлөвлөж зорчихыг анхааруулав

3 долоо хоног өмнө

Discussion about this post

Биднийг дагаарай

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шинэ

Ихэнх нутгаар хүйтэн байна

2025-10-07

Авто болон төмөр замын тээврийн дэд бүтэц бүхий байршилд ДЦС 5-ыг барина

2025-10-06

“Алтан намар-Тарьсан модоо арчилцгаая” аян эхэллээ

2025-10-03

Инженерээр удирдуулсан ард түмний баг: Нийслэлийн АН-ын хороо НИТХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ тодрууллаа

2024-09-05

МАН-ын дарга Д.Амарбаясгалангийн хөрөнгө орлогын мэдүүлэг: “Даруухан” тэрбумтан уу?

2025-09-30

Трамп: Зукерберг сонгуульд нөлөөлбөл бүх насаар нь шоронд суулгана

0

Volkswagen компани Герман дахь үйлдвэрүүдээ хааж болзошгүй болсныг зарлажээ

0

ПАРИС 2024: Д.Сэлэнгээ шөвгийн наймд шалгарлаа

0

БНХАУ-ын дэд дарга Хань Жөн есдүгээр сарын 6-8-нд Монгол Улсад айлчилна

0

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг Замын Хөдөлгөөний Удирдлагын Төвөөс олгодог боллоо

0

Ихэнх нутгаар хүйтэн байна

2025-10-07

Иргэн, аж ахуйн нэгжээс ирүүлсэн 79 өргөдөл, гомдлыг хүлээн авав

2025-10-07

Авто болон төмөр замын тээврийн дэд бүтэц бүхий байршилд ДЦС 5-ыг барина

2025-10-06

Эверестэд гацсан хүмүүсийг аварчээ

2025-10-06

Сайжруулсан хатуу түлшний стандартыг шинэчлэн батлууллаа

2025-10-06

Мэдээний ангилалууд

  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Боловсрол
  • Спорт
  • Эрүүл мэнд
  • ФОТО
  • ВИДЕО

ХОЛБОО БАРИХ

Утас: +976 88113876
И-мэйл: info@topnews.mn

ХАЯГ БАЙРШИЛ

Bluemon tower

Биднийг дагаарай

  •  Сурталчилгаа байрлуулах
  • Бидний тухай

©2024 Topnews.mn

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Боловсрол
  • Спорт
  • ФОТО
  • ВИДЕО

©2024 Topnews.mn