Topnews.mn
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Боловсрол
  • Спорт
  • ФОТО
  • ВИДЕО
Topnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Боловсрол
  • Спорт
  • ФОТО
  • ВИДЕО
No Result
View All Result
Topnews.mn
No Result
View All Result

Эс эд эрхтэн шилжүүлэх төвд 43.1 тэрбумыг төсөвлөжээ

Нийтлэгч Админ
3 долоо хоног өмнө
A A
0

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн дэргэд Эс эд эрхтэн шилжүүлэн суулгах төв байгуулахаар төлөвлөсөн. Бүтээн байгуулалтад 2026 оны улсын төсвийн төсөлд 43.1 тэрбум төгрөгийг төсөвлөжээ. Үүнээс гадна Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд эрхтэн шилжүүлэн суулгах чиглэлээр төрөлжсөн нарийн мэргэжил эзэмшсэн боловсон хүчнийг чадваржуулах, хүүхдэд элэг, бөөр шилжүүлэн суулгахад шаардлагатай шинэ технологи нэвтрүүлэх бага төхөөрөмжийг шийдвэрлэхэд 9.3 тэрбум төгрөгийг тусгажээ. Ингэснээр элэг, бөөр шилжүүлэн суулгах мэс заслын хүлээгдлийг 20-25 хувь бууруулах боломжтой гэж тооцоолжээ.

Сангийн яамнаас энэ төслийг гурван жилийн хугацаанд хийнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа бөгөөд 2024 онд 40 тэрбум төгрөгийг төсөвлөж байв. Нийт 140 тэрбумын төсөвт өртөгтэй бүтээн байгуулалт юм.

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн зүүн байрны арын хэсгийг мэргэжлийн хяналтын байгууллагаас 2010 онд энэ байранд эмчилгээ, үйлчилгээ явуулах боломжгүй гээд акт тогтоосны үндсэн дээр барилгыг нураасан байна. Одоо машины зогсоолоор ашиглаж буй.

Тэр газар дээр өргөтгөлийг барихаар зураг төслийг нь хийж байгаад сүүлд орчин үеийн эмнэлгийн стандартад нийцсэн зураг төслийг БНСУ-ын компаниар гүйцэтгүүлжээ.

Өнгөрсөн 2020 онд сонгуулийн өмнө тус эмнэлгийн даргаар сайд асан Т.Мөнхсайхан ажиллаж байхдаа тушаал гаргаж, эмнэлгийн барилгын зураг дээр ТЭЗҮ буюу бүх цогц ажлыг хийж, Засгийн газарт өргөн барьснаар энэ бүтээн байгуулалт 2020-2024 оны МАН-ын хөтөлбөрт багтжээ. Өмнөх жилүүдэд энэ барилгын ажил яригддаг байсан ч гэсэн улсын төсөвт 140 тэрбум төгрөгийг суулгах боломжгүй байсан. Харин энэ жил энэ төрлийн эмчилгээний хэрэгцээ шаардлага их байдаг гэдгийг ойлгож, ар гэрийнхний хүсэлт их байдаг гэдгийг Засгийн газрын түвшинд дэмжсэн.

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эмч мэргэжилтнүүд долоо хоногт нэг удаа элэг, бөөр шилжүүлэн суулгах, сард нэг удаа үүдэл эс шилжүүлэн суулгах нөөц боломжтой гэдгийг учирлаж байв. Тиймээс тус эмнэлгийн дэргэд байгуулах Эс эд эрхтэн шилжүүлэн суулгах төвийг байгуулснаар олон хүний алтан амийг аврах боломжтой болно гэдгийг эмч нар хэлж байсан юм.

ЭХ СУРВАЛЖ: news.mn

Share212Tweet133

Холбоотой мэдээ

Онцлох Мэдээ

“Алтан намар-Тарьсан модоо арчилцгаая” аян эхэллээ

1 долоо хоног өмнө
Онцлох Мэдээ

Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

1 долоо хоног өмнө
Нийгэм

Бүрэн автоматжуулагдсан Гэр хорооллын 180 ус түгээх байрыг Ус сувгийн удирдах газар хүлээж авлаа

2 долоо хоног өмнө
Нийгэм

Сэлбэ хот хоёр эх үүсвэрээс дулаан хангамжаа авна

2 долоо хоног өмнө
Эрүүл мэнд

Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн цогцолбор барилга ашиглалтад орлоо

2 долоо хоног өмнө
Онцлох Мэдээ

“The MongolZ”-ийн зарласан үндэсний бичгээр эсээ бичих уралдаанд 17 настай охин түрүүллээ

2 долоо хоног өмнө

Discussion about this post

Биднийг дагаарай

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шинэ

Ихэнх нутгаар хүйтэн байна

2025-10-07

Авто болон төмөр замын тээврийн дэд бүтэц бүхий байршилд ДЦС 5-ыг барина

2025-10-06

“Алтан намар-Тарьсан модоо арчилцгаая” аян эхэллээ

2025-10-03

Инженерээр удирдуулсан ард түмний баг: Нийслэлийн АН-ын хороо НИТХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ тодрууллаа

2024-09-05

МАН-ын дарга Д.Амарбаясгалангийн хөрөнгө орлогын мэдүүлэг: “Даруухан” тэрбумтан уу?

2025-09-30

Трамп: Зукерберг сонгуульд нөлөөлбөл бүх насаар нь шоронд суулгана

0

Volkswagen компани Герман дахь үйлдвэрүүдээ хааж болзошгүй болсныг зарлажээ

0

ПАРИС 2024: Д.Сэлэнгээ шөвгийн наймд шалгарлаа

0

БНХАУ-ын дэд дарга Хань Жөн есдүгээр сарын 6-8-нд Монгол Улсад айлчилна

0

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг Замын Хөдөлгөөний Удирдлагын Төвөөс олгодог боллоо

0

Ихэнх нутгаар хүйтэн байна

2025-10-07

Иргэн, аж ахуйн нэгжээс ирүүлсэн 79 өргөдөл, гомдлыг хүлээн авав

2025-10-07

Авто болон төмөр замын тээврийн дэд бүтэц бүхий байршилд ДЦС 5-ыг барина

2025-10-06

Эверестэд гацсан хүмүүсийг аварчээ

2025-10-06

Сайжруулсан хатуу түлшний стандартыг шинэчлэн батлууллаа

2025-10-06

Мэдээний ангилалууд

  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Боловсрол
  • Спорт
  • Эрүүл мэнд
  • ФОТО
  • ВИДЕО

ХОЛБОО БАРИХ

Утас: +976 88113876
И-мэйл: info@topnews.mn

ХАЯГ БАЙРШИЛ

Bluemon tower

Биднийг дагаарай

  •  Сурталчилгаа байрлуулах
  • Бидний тухай

©2024 Topnews.mn

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Боловсрол
  • Спорт
  • ФОТО
  • ВИДЕО

©2024 Topnews.mn