Topnews.mn
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Боловсрол
  • Спорт
  • ФОТО
  • ВИДЕО
Topnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Боловсрол
  • Спорт
  • ФОТО
  • ВИДЕО
No Result
View All Result
Topnews.mn
No Result
View All Result

Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулган нээлтээ хийлээ

Нийтлэгч Админ
12 сар өмнө
A A
0

Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулган өнөөдөр (2025.09.15) нээлтээ хийлээ.

Улсын Их Хурлын чуулганы нээлтийн хуралдаанд, Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, Үндсэн хуулийн цэцийн дарга, Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор, Засгийн газрын гишүүд, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга, Нийслэлийн болон Улсын Их Хуралд ажлаа шууд тайлагнадаг байгууллагын удирдлага, Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсанаас хойш ажиллаж байсан Улсын Их Хурлын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга нар, Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газар, Олон Улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газрын тэргүүнүүд уригдан оролцов.

Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганыг нээж, Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгийнхээ эхэнд Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 35 жилийн ойн болон Олон Улсын Ардчиллын өдрийн мэндийг дэвшүүлэв. Улсын Их Хурал найман байнгын хороотой болсон шинэ бүтцээр ажиллаж эхэлсэн болон татварын ачааллыг бодитоор бууруулж ард түмний “нурууг тэнийлгэх” шинэчлэл хийх, төрийн өмчийн бодлогын шинэчлэн, төрийн өмчит компаниудын ашиг, үр өгөөжийг нэмэгдүүлж хувийн хэвшлийн бизнесийн орчныг сайжруулах чуулган эхэлж буйг тэрбээр онцолсон юм. Түүнчлэн эрчим хүчний салбарын эрх зүйн шинэчлэл, төрийн үйлчилгээний процессын дахин инженерчлэл, боловсрол, хүүхдийн хөгжил хамгааллын бодит шийдлүүд хүлээгдэж байгааг онцгойлон дурдаж, Улсын Их Хурал баталсан хууль тогтоомжийн хэрэгжилтэд нэг бүрчлэн хяналт тавьж ажиллан, Монгол хүний амьдралын чанарт сөргөөр нөлөөлж буй хүчин зүйлсийг арилгах, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээнд ахиц гаргах шаардлагатайг тоо баримт эш татан анхааруулав.

Мөн Улсын Их Хурлын дарга, хуулийг ерөнхийлөн боловсруулж, амин чухал асуудлыг нь журам руу “чулуудаж” байсан, товчхон хууль гаргах залхуу арга барил авлига, дур зоргыг цэцэглүүлж, амьдралд саад тотгор үүсгэж байгааг цохон тэмдэглэж,  ямар нэг баримтлах зарчимгүй, хязгаарлагдах цар хүрээгүй үзэмж, дур зоргоор баталсан журмуудыг цэгцлэх Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль энэ оны наймдугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлснийг онцолсон юм. Тус хууль батлагдсантай холбогдуулан гаргасан Улсын Их Хурлын тогтоолоор хүчин төгөлдөр үйлчилж байгаа бүх хуулийг энэхүү хуульд нийцүүлэх асуудлыг 2026 оны тавдугаар сарын 01-ний өдрийн дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгаад байгаа юм.

Засгийн газраас өргөн мэдүүлээд байгаа Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг 1.3 их наяд төгрөгийн алдагдагдалтай боловсруулсан,  боловсролын салбарт зарцуулах төсөв өмнөх оныхоос нэмэгдээгүй зэргийг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан шүүмжилж, өвөлжилтийн бэлтгэлийг цаг алдалгүй, чанартай хангах шаардлагатайг анхаарууллаа.

Share220Tweet138

Холбоотой мэдээ

Онцлох Мэдээ

KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 

2 долоо хоног өмнө
Онцлох Мэдээ

KHARKHORUM 360° фестиваль 8-р сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно

4 долоо хоног өмнө
Нийгэм

Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна

1 сар өмнө
Нийгэм

Автомашины улсын дугаарыг наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 12-ныг хүртэл тэгш, сондгойгоор зорчуулна

1 сар өмнө
Улс төр

“Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх хугацаатай үүргийг Монголбанкны удирдлагад өглөө

1 сар өмнө
Онцлох Мэдээ

“Дэлхийн адууны өдөр”-ийг тохиолдуулан Монголын уран бүтээлч Адьяабазарын Чадраабал адууны сэдэвт бүтээлүүдээ олон улсын үзэсгэлэнгүүдэд толилуулж байна.

1 сар өмнө

Discussion about this post

Биднийг дагаарай

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шинэ

KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 

2026-08-17

НАРАН УЛСЫГ ХУРААСАН ОМОГ

2025-04-16

Сайд Ж.Энхбаяр: “Газар”-аа атгасан, авлагатай тэрбумтан

2025-06-05

Ус сувгийн удирдах газар, Нийслэлийн онцгой байдлын газартай хамтран ажиллах хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

2025-09-12

“Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх хугацаатай үүргийг Монголбанкны удирдлагад өглөө

2026-07-29

Трамп: Зукерберг сонгуульд нөлөөлбөл бүх насаар нь шоронд суулгана

0

Volkswagen компани Герман дахь үйлдвэрүүдээ хааж болзошгүй болсныг зарлажээ

0

“Эрдэнэс Тавантолгой“ ХК Олон улсын мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны стандартыг нэвтрүүлэх ажил эхэллээ

0

БНХАУ-ын дэд дарга Хань Жөн есдүгээр сарын 6-8-нд Монгол Улсад айлчилна

0

Биржээр борлуулсан нүүрсний экспорт оны эхнээс буурсаар зургаадугаар сард 132.8 мянган тоннд хүрсэн бол өнгөрөгч долоодугаар сард 268.7 мянган тонн болж хоёр дахин нэмэгджээ.

0

KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 

2026-08-17

KHARKHORUM 360° фестиваль 8-р сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно

2026-08-17

Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна

2026-07-29

Автомашины улсын дугаарыг наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 12-ныг хүртэл тэгш, сондгойгоор зорчуулна

2026-07-29

“Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх хугацаатай үүргийг Монголбанкны удирдлагад өглөө

2026-07-29

Мэдээний ангилалууд

  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Боловсрол
  • Спорт
  • Эрүүл мэнд
  • ФОТО
  • ВИДЕО

ХОЛБОО БАРИХ

Утас: +976 88113876
И-мэйл: info@topnews.mn

ХАЯГ БАЙРШИЛ

Bluemon tower

Биднийг дагаарай

  •  Сурталчилгаа байрлуулах
  • Бидний тухай

©2024 Topnews.mn

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Боловсрол
  • Спорт
  • ФОТО
  • ВИДЕО

©2024 Topnews.mn