Topnews.mn
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Боловсрол
  • Спорт
  • ФОТО
  • ВИДЕО
Topnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Боловсрол
  • Спорт
  • ФОТО
  • ВИДЕО
No Result
View All Result
Topnews.mn
No Result
View All Result

Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгууллаа

Нийтлэгч Админ
10 сар өмнө
A A
0

Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгууллаа.

Ерөнхий сайд Г.Занданшатар “Монгол Улсын Үндсэн хуульд “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж заасан. Үндсэн хуулийн энэхүү зарчмыг Монгол Улсын иргэн хэн бүхэн чанд мөрдөх ёстой бөгөөд миний бие Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд хүн төвтэй хөгжил, ёс зүйт төр, “Нэг бодлого-нийтийн зүтгэл” уриаг төр, түмний төлөөх их үйл хэрэгт үндсэн чиг шугамаа болгож, эв нэгдэл, итгэлцэл дээр суурилан ажиллахын тулд Засгийн газрын гишүүдтэйгээ хариуцлагын гэрээ байгуулж байна.

Ерөнхий сайдын хувьд Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгуулж ажиллах зарчим олон улсад төдийгүй манай улсад ч жишиг болсон бөгөөд энэ нь хууль хүн бүхэнд тэгш үйлчлэх, шударга ёсыг тогтоох, иргэддээ тэгш боломж олгох, хууль дээдлэх, ёс зүйн хэм хэмжээг эрхэмлэн сахих үлгэрлэл болно” гэв.

Монгол Улсын хууль, тогтоомжийг зөрчсөн буюу төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим, Ерөнхий сайдын бодлого, шийдвэрийн эсрэг үйлдэл гаргасан болон танхимын зарчим баримталж ажиллаагүй тохиолдолд сахилгын шийтгэл хүлээлгэх эсвэл Засгийн газрын гишүүнээс огцруулах хариуцлагын арга хэмжээг авах болно гэдгийг Ерөнхий сайд онцоллоо. 

Энэхүү хариуцлагын гэрээ нь 4 зүйл, 22 заалттай бөгөөд Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдөж, гэрээний биелэлтийг жил бүр 12 дугаар сарын 31-ний дотор багтаан дүгнэж байх юм.

ЭХ СУРВАЛЖ: МОНЦАМЭ

Share212Tweet133

Холбоотой мэдээ

Онцлох Мэдээ

Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчид нэр дэвшигч Э.Анартай хийх сонсгол өнөөдөр болно

3 долоо хоног өмнө
Улс төр

ЧУУЛГАН: Б.Түвшин нарын гишүүдийн өргөн барьсан Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэнэ

3 долоо хоног өмнө
Онцлох Мэдээ

Улаанбаатар хотын баруун эх үүсвэр буюу, “ус гүн цэвэршүүлэх үйлдвэр” нээлтээ хийлээ.

2 сар өмнө
Онцлох Мэдээ

Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүн хуваалцах арга хэмжээ зохион байгууллагдлаа.

2 сар өмнө
Онцлох Мэдээ

Өнөөдөр дэлхийн усны өдөр

2 сар өмнө
Онцлох Мэдээ

“УБТЗ” ХНН шинэ цэцэрлэг барьж ашиглалтад орууллаа

6 сар өмнө

Discussion about this post

Биднийг дагаарай

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шинэ

Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 668 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянав

2026-06-30

1990 оноос хойш Монголд болсон дуулиант гэмт хэргүүд гэх жагсаалт

2024-09-11

Дэлхийн жүдогийн өдөр тохиож байна

2025-10-28

Пара хөнгөн атлетикийн улсын аварга шалгаруулах тэмцээн боллоо

2026-06-30

Б.Алтанчимэг холимог тулаанаар залуучуудын дэлхийн аварга боллоо

2025-10-02

Трамп: Зукерберг сонгуульд нөлөөлбөл бүх насаар нь шоронд суулгана

0

Volkswagen компани Герман дахь үйлдвэрүүдээ хааж болзошгүй болсныг зарлажээ

0

“Эрдэнэс Тавантолгой“ ХК Олон улсын мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны стандартыг нэвтрүүлэх ажил эхэллээ

0

БНХАУ-ын дэд дарга Хань Жөн есдүгээр сарын 6-8-нд Монгол Улсад айлчилна

0

Биржээр борлуулсан нүүрсний экспорт оны эхнээс буурсаар зургаадугаар сард 132.8 мянган тоннд хүрсэн бол өнгөрөгч долоодугаар сард 268.7 мянган тонн болж хоёр дахин нэмэгджээ.

0

Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 668 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянав

2026-06-30

Пара хөнгөн атлетикийн улсын аварга шалгаруулах тэмцээн боллоо

2026-06-30

Усуг-2026

2026-06-30

Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчид нэр дэвшигч Э.Анартай хийх сонсгол өнөөдөр болно

2026-06-30

ЧУУЛГАН: Б.Түвшин нарын гишүүдийн өргөн барьсан Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэнэ

2026-06-30

Мэдээний ангилалууд

  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Боловсрол
  • Спорт
  • Эрүүл мэнд
  • ФОТО
  • ВИДЕО

ХОЛБОО БАРИХ

Утас: +976 88113876
И-мэйл: info@topnews.mn

ХАЯГ БАЙРШИЛ

Bluemon tower

Биднийг дагаарай

  •  Сурталчилгаа байрлуулах
  • Бидний тухай

©2024 Topnews.mn

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Боловсрол
  • Спорт
  • ФОТО
  • ВИДЕО

©2024 Topnews.mn