Эдийн засгийн бодлогын хүрээнд:
- Боомтын шинэчлэлийг эрчимжүүлж, боомтын тоог нэмэгдүүлэх, үйл ажиллагааг нь бүрэн цахимжуулж, төмөр замын хил дамнасан холболтыг гүйцээж, нүүрсний экспортын хэмжээг жилд 100 сая тоннд хүргэнэ.
- Хувийн хэвшлийн жам ёсны бизнесийн орчныг бүрдүүлж, татварын реформ хийж, Төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх зарчмыг баримталж, зах зээл дэх төрийн зохицуулалтыг багасгаж, төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн холбоодод шилжүүлнэ.
- Хөрөнгө оруулалт, худалдаа, дампуурлын тухай хууль болон бизнесийн үйл ажиллагааг зохицуулж байгаа багц хуулиудыг шинэчилж, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалж, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих бодлого хэрэгжүүлнэ.
- Гадаадын банкны салбар нэгжийг дотоодын зах зээлд нэвтрүүлж, гадаадын хөрөнгө оруулалттай банк, санхүүгийн байгууллагыг байгуулна.
- Хүлэмжийн хийн тайлагналын тогтолцоог бэхжүүлж, нүүрстөрөгчийн кредит тооцох, арилжаанд оролцох нөхцөлийг бүрдүүлэн ногоон санхүүжилт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ.
Эдийн засгийг тэлэх дараах мега төслүүдийг хэрэгжүүлнэ
1.“Гашуунсухайт-Ганцмод”,“Ханги-Мандал”, “Шивээхүрэн-Сэхээ” хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминал төсөлГарах үр дүн:
- Экспортын хүчин чадал 40 сая.тн хүртэл нэмэгдэнэ. (Гашуунсухайт-Ганцмод 20 сая.тн, Ханги-Мандал 10 сая.тн, Шивээхүрэн-Сэхээ 10 сая.тн)
- Экспортын орлого 2 дахин, төмөр замаар нүүрс экспортлох хүчин чадал 3 дахин, зорчигч болон ачаа тээврийн нэвтрэх хүчин чадал 2 дахин нэмэгдэж, тээврийн хэрэгсэл хилийн боомтоор түргэн шуурхай нэвтрэх, зорчигчид ая тухтай үйлчлүүлэх боломж бүрдэнэ.
2.Тавантолгойн 450 МВт-ын дулааны цахилгаан станц төсөлГарах үр дүн:
- Жилд 3150.0 сая кВт.ц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, Оюутолгойн өсөн нэмэгдэх 2,242.5 сая кВт.ц хэрэглээ болон Тавантолгойн орд газрууд, бусад стратегийн ач холбогдолтой өмнөд бүсийн уул уурхайн төслийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг дотоодоос хангах боломж бүрдэнэ.
- Оюутолгой ХХК-ийн БНХАУ-аас импортолж байгаа 110-120 сая ам.долларын валютын урсгалыг зогсооно.
- Барилга угсралтын явцад давхардсан тоогоор 2000, ашиглалтад орсноор 300 байнгын ажлын байр шинээр бий болно.
3. Эрдэнэбүрэнгийн 90 МВт-ын усан цахилгаан станц төсөлГарах үр дүн:
- Жилд 366 сая кВт.ц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх ба баруун бүсийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг 2027 оноос эхлэн 100 хувь найдвартай, тасралтгүй хангах боломж бүрдэнэ.
- 52,000 ахуйн хэрэглэгчийг хангах эрчим хүчний шинэ эх үүсвэр бий болж, баруун аймгуудын 4,430 аж ахуйн нэгж, 5,400 орон сууц, 36,000 гаруй гэр хорооллын хэрэглэгчийг дотоодын цахилгаан эрчим хүчээр бүрэн хангана.
- ОХУ, БНХАУ-аас жил бүр импортоор авч байгаа 17.5 тэрбум төгрөгийг хэмнэнэ.
4. Эгийн голын 310 МВт-ын усан цахилгаан станц төсөлГарах үр дүн:
- Эрчим хүчний системийн найдвартай, тогтвортой, шуурхай ажиллагааг хангаж, системийн эх үүсвэрийн зохистой харьцааг бүрдүүлнэ.
- ОХУ-д жил бүр төлдөг 25 сая ам.долларын импортын төлбөрийг хэмнэнэ.
- Түүхий нүүрсний хэрэглээг жил бүр 438,7 мянган тонноор, хүлэмжийн хийн ялгаруулалтыг 709 мянган тонноор бууруулна.
- 5.7 тэрбум шоо метр цэвэр усны нөөц бүрдүүлж, Монгол Улсын усан хангамжийн аюулгүй байдлыг хангана.
5. Сэргээгдэх эрчим хүч ба тархмал эх үүсвэр төсөлГарах үр дүн:
- Монгол Улс нь судалгаагаар 2,600 гВт сэргээгдэх эрчим хүчний нөөцтэй болох нь тогтоогдсон бөгөөд шинээр эх үүсвэрүүдийг бий болгох замаар өсөн нэмэгдэж буй дотоодын цахилгаан эрчим хүчний дутагдлыг нөхөх, бусад улс руу экспортлох боломжтой.
- Сэргээгдэх эрчим хүчний салбарыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэх, эдийн засгийг төрөлжүүлэх боломж бүрдэхээс гадна хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, нүүрс хүчлийн хийн (carbon credit) арилжаанд оролцож, нэмэлт орлого олох боломж нээгдэнэ.
6. Хэрлэн-Тооно, Орхон-Онги ус дамжуулах шугам төсөлГарах үр дүн:Хэрлэн-Тооно усан цогцолбор:
- Хэрлэн голын олон жилийн дундаж урсацын 5-9%-ийг битүү хоолойгоор дамжуулан Хэнтий, Чойр, Дорноговь, Өмнөговь аймгийн хүн ам, мал аж ахуй, үйлдвэр, уул уурхайн усны хэрэгцээг бүрэн хангана.
- Жилдээ 30 мян.тн хүлэмжийн хийг бууруулна.
- “Тэрбум мод үндэсний хөдөлгөөн”-ий хүрээнд усны асуудлыг шийдвэрлэж, цөлжилт, хуурайшилтыг сааруулна.
Орхон-Онги усан цогцолбор:
- Онги гол болон Улаан нуурыг сэргээж, усны төвшин тогтворжиж, нийгмийн хувьд Онги голын дагууд оршин сууж буй 29.2 мянган хүн ам, 230 гаруй мянган толгой мал сүргийг гадаргын усаар хангах нөхцөл бүрдэнэ.
- Агаар, хөрсний чийгшил, газрын доорх усны тэжээгдэл нэмэгдэж, нуурын орчны бүсийн экосистем, биологийн олон янз байдал сэргэж, хөрсний элэгдэл эвдрэлд орох нөхцөл багасаж, цөлжилтийг бууруулна.
7.Эрээнцав-Чойбалсан-Баруун Урт-Бичигт чиглэлийн босоо тэнхлэгийн авто зам төсөлГарах үр дүн:Худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, тээврийн зардлыг бууруулах ач холбогдолтой.8. Монгол, Францын хамтарсан уран, атомын цахилгаан станц төсөлГарах үр дүн:
- Үйлдвэрлэл бүрэн хүчин чадлаараа ажиллавал жилд 2,500 тонн ураныг олборлож экспортолно.
- Төсөл хэрэгжих хугацаанд улс, орон нутгийн төсөвт нэг тэрбум гаруй ам.долларын татвар төлөх тооцоотой.
- Үйлдвэрлэлийн туршилтын төсөл дээр үндсэн үйлдвэрлэлийн олборлолт эхлэхэд 1,000 гаруй ажлын байр бий болно. Улс, орон нутгийн хэмжээнд томоохон хэмжээний худалдан авалт хийж, бизнесийн боломж нэмэгдэнэ.
9. Нүүрс-хими, Кокс-химийн цогцолбор төсөлГарах үр дүн:
- Нэмүү өртөг шингэсэн хүнд үйлдвэрлэлийг хөгжүүлж, боловсруулах үйлдвэрлэлийг нэг шат ахиулснаар экспортын орлогыг нэмэгдүүлэх, олон улсын түүхийн эдийн үнээс хараат байдлыг бууруулах боломж бүрдэнэ.
Кокс-химийн үйлдвэр:
- Нүүрс баяжуулах үйлдвэрийн 1 дүгээр шатанд 10 сая тонн коксжих нүүрсийг угааж, 5.4 сая тонн баяжуулсан нүүрс, 3 сая тонн завсрын бүтээгдэхүүн (мидлинг) үйлдвэрлэнэ.
- 2.7 сая тонн баяжуулсан нүүрсийг боловсруулж, 2 сая тонн хатуу кокс, 107 МВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэнэ.
- Дотоодын хэрэглээнээс илүү гарсан 1.5 сая тонн коксын бүтээгдэхүүнийг экспортолно.
Алтанширээт ҮТП:
- 140 га талбайд төмрийн хүдрийн нойтон баяжуулах үйлдвэр, нүүрс угаах үйлдвэр, коксын үйлдвэр, төмрийн хүдрийн хорголж гэх мэт дагалдах үйлдвэрүүд бүхий 500 мян.тн/жил ширэм үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр ашиглалтад орно.
10. Зэс боловсруулах цогцолборГарах үр дүн:
- Жилд 560 мян.тн зэсийн баяжмал боловсруулж, 125 мян.тн катодын зэс, 72 кг алт, 38.2 тн мөнгөн гулдмай болон 182 мян.тн элементийн хүхэр үйлдвэрлэж, 1.1 тэрбум ам долларын борлуулалтын орлогыг бүрдүүлнэ.
- Катодын зэсийн үйлдвэр нь дотоодын зэс утас, кабель, цахилгаан тоног төхөөрөмж үйлдвэрлэх салбарыг хөгжүүлэхэд томоохон түлхэц үзүүлнэ.
- Үйлдвэрээс гарган авах 182 мянган тонн элементийн хүхэр нь химийн болон бордооны үйлдвэрлэлд өргөн ашиглагдах тул нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг нэмэгдүүлнэ.
11. Гангийн үйлдвэрГарах үр дүн:
- Дотоодын тасралтгүй нэмэгдэж буй ган арматур болон бусад ган бүтээгдэхүүний хэрэгцээг дотооддоо бүрэн хангах зорилтын хүрээнд 1.0 сая тонн ган бэлдэц, бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ.
- Гангийн үйлдвэрийг ашиглалтад оруулж эхний ээлжид 500 мян.тн ширэм, 500 мян.тн ган бэлдэц үйлдвэрлэж, ган бэлдцээс барилгын арматур, булан төмөр, төмөр утас зэрэг ган бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, дотоодын барилгын арматурын хэрэгцээг бүрэн хангана.
12. Газрын тос боловсруулах цогцолборГарах үр дүн:
- Жилд 1.5 сая.тн түүхий тосноос 1.3 сая.тн бүтээгдэхүүн гарган авч, дотоодын газрын тосны хэрэглээний 55 орчим хувийг бүрэн хангах боломж бүрдэнэ. Ингэснээр импортын хараат байдлыг бууруулах, шатахууны үнийг бие даан уян хатан зохицуулах боломж бүрдэнэ.
13. Оюу толгой төсөлд түшиглэсэн алт цэвэршүүлэх үйлдвэрГарах үр дүн:
- Жилд гадаад орны алт цэвэршүүлэх үйлдвэрт цэвэршүүлж, мөнгөжүүлдэг алтны 70 хувийг дотооддоо цэвэршүүлэх боломж бүрдэнэ.
- Баяжуулсан алтны хувийг нэмэгдүүлж, олон улсын зах зээлд борлуулж, валютын орлогыг нэмэгдүүлэх боломжтой.
- Монгол Улс алтаа одоог хүртэл гадаад орнуудад цэвэршүүлж байгаа бөгөөд үйлдвэр ашиглалтад орсноор үүнтэй холбогдон гарах тээвэр, даатгал, хамгаалалтын зардал хэмнэгдэнэ.
14. Үндэсний хиймэл дагуулГарах үр дүн:
- Монгол орны нийт газар нутгийн 26.8 хувьд 4G сүлжээ нэвтэрсэн. Үлдсэн 73.2 хувь буюу орон нутгийн иргэд, малчин айл өрхийг шилэн кабелиар интернэт сүлжээнд холбоход шаардлагатай 29.0 их наяд төгрөгийг хэмнэж, улс орны өнцөг булан бүрд интернэтийн сүлжээ нэвтэрнэ.
- Байгалийн гамшиг, гэнэтийн аюул, ослын үед газрын сүлжээнд саад доголдол гарсан тохиолдолд сансрын холбооны сүлжээ нь найдвартай холбооны сүлжээ болно.
Дээрх төслүүдийг амжилттай хэрэгжүүлснээр:-Эдийн засгийн өсөлтийг 5-6 ба түүнээс дээш хувьд хүргэнэ.-Инфляцыг нэг оронтой тоонд барина.-Зээлжих зэрэглэлийг тогтвортой түвшинд хадгалах нөхцөлийг бүрдүүлнэ.-Эдийн засгийн эрх чөлөөний байдлын үзүүлэлт, Дэлхийн инновацын үзүүлэлтийг тус тус 10 байраар ахиулна.-Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг 8,000-10,000 ам.долларт хүргэнэ.-Хүний хөгжлийн үзүүлэлтийг 10 байраар ахиулж, ядуурлын түвшинг 2 дахин бууруулна гэж Хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртөө тус тус онцолжээ.
Discussion about this post