Topnews.mn
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Боловсрол
  • Спорт
  • ФОТО
  • ВИДЕО
Topnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Боловсрол
  • Спорт
  • ФОТО
  • ВИДЕО
No Result
View All Result
Topnews.mn
No Result
View All Result

Багахангай-Хүннү хот чиглэлийн төмөр замын барилга угсралтын ажил 89 хувьд хүрчээ

Нийтлэгч Админ
8 сар өмнө
A A
0

Хөшигийн хөндий, Оргоч уул дахь терминалаас түгээх дэд бүтцийг бий болгохоор Багахангай-Хүннү хот чиглэлийн салбар төмөр замын төслийг хэрэгжүүлж байна. Ингэхдээ гуравдугаар зэрэглэлийн төмөр замыг барих бөгөөд нийт 102.5 км урт, 1,520 мм царигтай, гурван өртөө, дөрвөн зөрлөгтэй, 2.5 км урт гүүрэн байгууламжтай юм.

Төслийн барилга угсралтын ажлыг хоёр үе шаттайгаар гүйцэтгэхээр төлөвлөсөн. Нэгдүгээр үе шатанд УБТЗ ХНН-ийн Багахангай өртөөнөөс Хөшигийн өртөө хүртэл 87.85 км, хоёрдугаар шатанд 14.65 км төмөр замын бүтээн байгуулалтыг хийхээр төлөвлөсөн.

Нэгдүгээр үе шат буюу УБТЗ ХНН-ийн Багахангай өртөөнөөс Хөшигийн өртөө хүртэлх төмөр замын дээд, доод бүтцийн барилга угсралтыг ажил төлөвлөгөөний дагуу 89.39 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.

Тодруулбал ухмал байгуулах ажил 94.96 хувь, далан байгуулах ажил 96.34 хувьтай байгаа аж. Түүнчлэн төслийн хүрээнд 652 метр урт дам нуруут гүүрийг барих бөгөөд дам нуруу болон ригелийн ажил бүрэн дууссан. Гүүрний барилга угсралтын ажил 91.6 хувьтай үргэлжилж байна. Төслийн барилга угсралтын ажлыг ирэх оны дөрөвдүгээр улиралд багтаан бүрэн дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Нийслэлд төмөр зам, авто зам огтлолцдог 14 гарам байгаа бөгөөд нэг галт тэрэг өнгөрөхөд дунджаар 4 минутын турш авто замын хөдөлгөөн хаагддаг. Үүнийг хоногоор тооцвол нийт 144 минут буюу хоёр цаг гаруй хугацаанд авто замын урсгал зогсдог тооцоолол бий. “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Улаанбаатар, Толгойт, Амгалан өртөөнд жилдээ дунджаар 190 мянган вагон, 50 мянган чингэлэг дотоодын болон импортын ачаа бууж, нийслэлийн төвийн 10 терминалд 300 гаруй салаа замаар дамжин түгээгддэг.

Эдгээр ачааны урсгал бүгд хотын төвөөр дамжин өнгөрч буй нь дэд бүтцийн ачааллыг нэмэгдүүлж, авто замын хөдөлгөөний саатлыг улам хүндрүүлж байгаа юм. Багахангай-Хүннү хот чиглэлийн салбар төмөр замын төсөл хэрэгжсэнээр аюултай ачааны хөдөлгөөнийг төвөөс гаргаж, дагуул хотуудын хөгжил, бүс нутгийн эдийн засгийн идэвхжилийг дэмжих замаар хотын замын хөдөлгөөний дундаж хурдыг 4 хувиар нэмэгдүүлэх урьдчилсан тооцоолол гарсан.

Төслийн барилга угсралтын шатанд үндэсний компаниудыг гүйцэтгэгчээр ажиллуулж байгаа бөгөөд нийт хөрөнгө оруулалтын 30 хувийг дотоодын барилга угсралтын ажилд зарцуулагдаж байна.

Улаанбаатар хотод хүн тээвэр болон транзит, нүүрс, эрчим хүч зэрэг дөрвөн төрлийн тээврээс бусад аюултай болон импортын ачаа барааг нэвтрүүлэхгүй юм.

Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэлийн хэлтэс

Share212Tweet133

Холбоотой мэдээ

Нийгэм

Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 668 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянав

3 долоо хоног өмнө
Нийгэм

Усуг-2026

3 долоо хоног өмнө
Нийгэм

Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна

3 долоо хоног өмнө
Нийгэм

ДЦС-5 төслийн талбайгаас 102.9 мянган шоо метр үнсийг зөөгөөд байна

3 долоо хоног өмнө
Нийгэм

Ус сувгийн удирдах газарт гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг зохион байгууллагдлаа

2 сар өмнө
Нийгэм

Мэндчилгээ

2 сар өмнө

Discussion about this post

Биднийг дагаарай

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шинэ

Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 668 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянав

2026-06-30

1990 оноос хойш Монголд болсон дуулиант гэмт хэргүүд гэх жагсаалт

2024-09-11

Дэлхийн жүдогийн өдөр тохиож байна

2025-10-28

Пара хөнгөн атлетикийн улсын аварга шалгаруулах тэмцээн боллоо

2026-06-30

Б.Алтанчимэг холимог тулаанаар залуучуудын дэлхийн аварга боллоо

2025-10-02

Трамп: Зукерберг сонгуульд нөлөөлбөл бүх насаар нь шоронд суулгана

0

Volkswagen компани Герман дахь үйлдвэрүүдээ хааж болзошгүй болсныг зарлажээ

0

“Эрдэнэс Тавантолгой“ ХК Олон улсын мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны стандартыг нэвтрүүлэх ажил эхэллээ

0

БНХАУ-ын дэд дарга Хань Жөн есдүгээр сарын 6-8-нд Монгол Улсад айлчилна

0

Биржээр борлуулсан нүүрсний экспорт оны эхнээс буурсаар зургаадугаар сард 132.8 мянган тоннд хүрсэн бол өнгөрөгч долоодугаар сард 268.7 мянган тонн болж хоёр дахин нэмэгджээ.

0

Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 668 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянав

2026-06-30

Пара хөнгөн атлетикийн улсын аварга шалгаруулах тэмцээн боллоо

2026-06-30

Усуг-2026

2026-06-30

Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчид нэр дэвшигч Э.Анартай хийх сонсгол өнөөдөр болно

2026-06-30

ЧУУЛГАН: Б.Түвшин нарын гишүүдийн өргөн барьсан Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэнэ

2026-06-30

Мэдээний ангилалууд

  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Боловсрол
  • Спорт
  • Эрүүл мэнд
  • ФОТО
  • ВИДЕО

ХОЛБОО БАРИХ

Утас: +976 88113876
И-мэйл: info@topnews.mn

ХАЯГ БАЙРШИЛ

Bluemon tower

Биднийг дагаарай

  •  Сурталчилгаа байрлуулах
  • Бидний тухай

©2024 Topnews.mn

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Боловсрол
  • Спорт
  • ФОТО
  • ВИДЕО

©2024 Topnews.mn