Topnews.mn
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Боловсрол
  • Спорт
  • ФОТО
  • ВИДЕО
Topnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Боловсрол
  • Спорт
  • ФОТО
  • ВИДЕО
No Result
View All Result
Topnews.mn
No Result
View All Result

“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын үйл ажиллагаа, техникийн шинэчлэл, вагон, зүтгүүрийн паркын хүчин чадлыг нэмэгдүүлэх, ачаа тээврийн зохион байгуулалтыг сайжруулах, транзит тээврийн хэмжээг өсгөх, ОХУ-аас хөдлөх бүрэлдэхүүн худалдан авах боломжуудыг хэлэлцэв.

Нийтлэгч Админ
12 сар өмнө
A A
0

Улаанбаатар, 2026 оны наймдугаар сарын 23 //. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан ОХУ-ын “РЖД” буюу “Оросын төмөр замууд” НХН-ийн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Ерөнхий хорооны дарга Сергей Алексеевич Павловыг хүлээн авч уулзжээ.

Уулзалтаар талууд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын үйл ажиллагаа, техникийн шинэчлэл, вагон, зүтгүүрийн паркын хүчин чадлыг нэмэгдүүлэх, ачаа тээврийн зохион байгуулалтыг сайжруулах, транзит тээврийн хэмжээг өсгөх, ОХУ-аас хөдлөх бүрэлдэхүүн худалдан авах боломжуудыг хэлэлцэв.

Мөн Багахангай-Хөшигийн хөндий, Эмээлт чиглэлийн салбар төмөр замыг УБТЗ-ын үндсэн сүлжээтэй холбох, туршилтын тээвэрлэлтийг эхлүүлэх зэрэг төмөр замын салбарт тулгамдаж буй олон талт асуудлаар дэлгэрэнгүй санал солилцлоо.

УБТЗ-ын вагон, зүтгүүрийн парк шинэчлэлийг хэлэлцэв

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан уулзалтынхаа эхэнд УБТЗ-ын хөдлөх бүрэлдэхүүний парк шинэчлэл, вагон, зүтгүүрийн тоо, хүчин чадлыг нэмэгдүүлэх, шаардлагатай хөдлөх бүрэлдэхүүнийг ОХУ-аас худалдан авах боломжийн талаар санал солилцлоо.

Ялангуяа улсын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд “Улаанбаатар төмөр зам” ХНН дулааны цахилгаан станцуудыг нүүрсээр хангах, нүүрсний тээвэрлэлтийг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа учир ойрын хугацаанд хөдлөх бүрэлдэхүүний парк шинэчлэл, вагон эргэлтийг сайжруулах, ачаа тээврийн зохицуулалтыг оновчтой болгох шаардлагатай байгааг салбарын сайд онцоллоо. Эдийн засаг, төсөв санхүүгийн нөхцөл байдал хүндэрсэн энэ үед ачаа тээврийн зохицуулалтыг сайжруулж, транзит тээврийн хэмжээг нэмэгдүүлэх замаар төмөр замын орлого, үр ашгийг өсгөх боломжийн талаар харилцан санал солилцлоо. Мөн ОХУ-аас шатахууны татан авах үйл ажиллагаа, тээвэрлэлтийн зохицуулалтыг илүү сайжруулах шаардлагатай байгааг тэмдэглэв.

УБТЗ-д үнэ тарифыг нэмэхээс илүү хөрөнгө оруулалтын дорвитой шийдэл хэрэгтэй байгааг уламжлав

Талууд энэхүү уулзалтаар УБТЗ-ын үйл ажиллагааг эдийн засгийн хувьд үр ашигтай болгох асуудлаар байр сууриа солилцлоо. Энэ үеэр Оросын талаас УБТЗ-ын үнэ тарифыг нэмэгдүүлэх тухай асуудлыг дахин дэвшүүлсэн. Тариф нэмэгдүүлэх нь араасаа ажилчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх шаардлагыг үүсгэх, улмаар төмөр замын үйл ажиллагаанд дорвитой ахиц гаргахгүй байгааг салбарын сайд онцоллоо. Тиймээс УБТЗ-ын эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэхийн тулд зөвхөн тариф нэмэх арга замаар асуудлыг шийдэх бус, хоёр тал хөрөнгө оруулалтын боломжийг эрэлхийлж, санхүүжилтийн өөр эх үүсвэрийг судлах, нэгдсэн нэг шийдэлд хүрэх шаардлагатай байгааг хэллээ.

Түүнчлэн УБТЗ-ын үндсэн үйл ажиллагаатай шууд холбоогүй нийгмийн шинжтэй объектуудыг төрд буюу нийслэл болон орон нутгийн өмчид шилжүүлэх замаар төмөр замын зардлын ачааллыг бууруулж, үндсэн үйл ажиллагаандаа төвлөрөх боломжийг нэмэгдүүлэх талаар харилцан санал солилцлоо.

Багахангай-Хөшигийн хөндийн төмөр замыг холбох асуудлыг өндөр түвшинд үргэлжлүүлэн хэлэлцэхээр тогтов

Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй томоохон бүтээн байгуулалтын нэг болох Багахангай-Хөшигийн хөндий, Эмээлт чиглэлийн салбар төмөр замын төсөл дуусах шатандаа орж байгаатай холбогдуулан тус замыг Эмээлт өртөөгөөр дамжуулан УБТЗ-ын гол замтай холбож, туршилтын тээвэрлэлтийг эхлүүлэх, ачаа тээврийн үйл ажиллагааг жигдрүүлэх тухай асуудлыг хэлэлцлээ.

Энэ хүрээнд Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын төслийг хэрэгжүүлэхэд ОХУ-ын тал болон РЖД-аас дэмжлэг үзүүлж, Засгийн газрын бодлого чиглэлийг дэмжин хамтран ажиллаж буйд Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан талархал илэрхийллээ.

Одоогоор тус төслийн нийт гүйцэтгэл 70 орчим хувьд хүрээд байна. Тухайлбал, Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн эхний 87 км хэсгийн замын доод бүтэц, гүүр, хоолойн ажлыг бүрэн дуусгаж, дээд бүтцийн ажлын гүйцэтгэл 90.5 хувьд хүрээд байна. Харин Хөшигийн хөндий, Эмээлт чиглэлийн төмөр замын доод бүтэц, гүүрийн ажлууд ид үргэлжилж байна. Тус төслийн цаашдын хэрэгжилт, тэр дундаа Эмээлт орчимд УБТЗ-ын үндсэн сүлжээтэй хэрхэн холбох асуудлаар талууд анхаарч ажиллах шаардлагатайг онцлоод, төмөр замыг нэгдсэн сүлжээтэй холбоход тулгамдаж буй зарим асуудлыг ОХУ-ын төр, засгийн өндөр түвшний төлөөлөгчдийн дараагийн шатны уулзалтуудаар үргэлжлүүлэн хэлэлцэж, тодорхой шийдэлд хүрэх боломжтой гэдэгт санал нэгдлээ.

Учир нь төмөр замын уг холболт нь нийслэлийн ачаа тээврийн урсгалыг зохицуулах, хотын төвөөр дамжин өнгөрөх тээврийн ачааллыг бууруулах төдийгүй улсын аюулгүй байдалтай холбоотой стратегийн ач холбогдол бүхий чухал асуудал учраас төрийн өндөр түвшинд онцгой анхаарч ажиллах шаардлагатайг талууд тэмдэглэлээ. Иймд ирэх сард ОХУ-ын Владивосток хотод зохион байгуулах Дорнын эдийн засгийн форум зэрэг өндөр түвшний уулзалтуудын үеэр төмөр замын холболтод тулгамдаж буй зарим асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэж, тодорхой шийдэлд хүрнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Мөн Монгол, Оросын төмөр замын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж, УБТЗ-ын шинэчлэл, хөдлөх бүрэлдэхүүний хүчин чадлыг нэмэгдүүлэх, ачаа тээвэр болон транзит тээврийн урсгалыг өсгөх, өвөлжилтийн бэлтгэлийг хангах, Багахангай-Хөшигийн хөндий, Эмээлтийн төмөр замын холболтын асуудлыг шуурхай шийдвэрлэх чиглэлээр хамтран ажиллахаар санал нэгдэв.

Share212Tweet133

Холбоотой мэдээ

Нийгэм

“УБТЗ” ХНН: Хөх нүүрсний тээвэрлэлтийг эхлүүллээ

4 долоо хоног өмнө
Нийгэм

Дэлхийн банкны зээлийн санхүүжилтээр үе шаттай хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах, бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийн бэлтгэл ажил, санхүүжилт болон цаашдын хэрэгжилтийн талаар санал солилцлоо.

4 долоо хоног өмнө
Нийгэм

Улс орон даяар шатахуун ховордож, авто замын тээвэр саатахтай зэрэгцэн иргэдийн зорчих гол урсгал төмөр зам руу чиглэж эхэллээ. 

3 сар өмнө
Нийгэм

“ТУУЛ УСАН ЦОГЦОЛБОР” ТӨСӨЛ УЛААНБААТАР ХОТЫН УРТ ХУГАЦААНЫ УСАН ХАНГАМЖИЙН СУУРИЙГ БЭХЖҮҮЛНЭ.

3 сар өмнө
Нийгэм

Төв цэвэрлэх байгууламжийн тоног төхөөрөмжид үүсдэг саатлын нэг шалтгаан нь усанд уусдаггүй ахуйн хог хаягдал.

3 сар өмнө
Нийгэм

УСУГ-т шинээр ажилтан болж, салбар нэгжүүдэд ажиллах шинэ ажилтны танилцах өдөрлөгийг зохион байгуулсан байна.

4 сар өмнө

Discussion about this post

Биднийг дагаарай

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шинэ

Инженерийн шугам сүлжээний шинэчлэл дуусаж, Улаанбаатарын өвөлжилтийн бэлтгэл ахив

2026-11-04

УСУГ – ын дарга Ц.Төрхүү: Улаанбаатарчууд бидний хувьд ундны усны ирээдүйн маш том, баяртай мэдээг та бүхэнтэйгээ хуваалцаж байна!

2026-11-04

Улаанбаатарын усны ирээдүй: 461 сая ам.долларын хөрөнгө оруулалт бодит үр дүнгээ хэрхэн өгөх вэ?

2026-11-04

 Бохир уснаас эрчим хүчний салбарт ашиглах ус гаргах боломж: Улаанбаатарын шинэ үйлдвэр хэр үр дүнтэй ажиллах вэ?

2026-11-04

УСУГ гэх байгууллага яагаад бие даасан байх ёстой вэ? Хамгийн чухал нь нийслэлийн усны аюулгүй байдал!

2026-11-04

Трамп: Зукерберг сонгуульд нөлөөлбөл бүх насаар нь шоронд суулгана

0

Volkswagen компани Герман дахь үйлдвэрүүдээ хааж болзошгүй болсныг зарлажээ

0

“Эрдэнэс Тавантолгой“ ХК Олон улсын мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны стандартыг нэвтрүүлэх ажил эхэллээ

0

БНХАУ-ын дэд дарга Хань Жөн есдүгээр сарын 6-8-нд Монгол Улсад айлчилна

0

Биржээр борлуулсан нүүрсний экспорт оны эхнээс буурсаар зургаадугаар сард 132.8 мянган тоннд хүрсэн бол өнгөрөгч долоодугаар сард 268.7 мянган тонн болж хоёр дахин нэмэгджээ.

0

Инженерийн шугам сүлжээний шинэчлэл дуусаж, Улаанбаатарын өвөлжилтийн бэлтгэл ахив

2026-11-04

УСУГ – ын дарга Ц.Төрхүү: Улаанбаатарчууд бидний хувьд ундны усны ирээдүйн маш том, баяртай мэдээг та бүхэнтэйгээ хуваалцаж байна!

2026-11-04

Их хотын иргэн таны крантны ус химийн 60, нян судлалын 5 үзүүлэлтээрээ ДЭМБ-аас гаргасан зөвлөмж болон, Монгол улсын үндэсний стандарт MNS 900:2018-ын шаардлагыг бүрэн хангаж байна.

2026-11-03

Улаанбаатар хотын хамгийн том усан хангамжийн эх үүсвэрийг төвийн сүлжээнд холболоо

2026-11-02

“УБТЗ” ХНН: Хөх нүүрсний тээвэрлэлтийг эхлүүллээ

2026-11-03

Мэдээний ангилалууд

  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Боловсрол
  • Спорт
  • Эрүүл мэнд
  • ФОТО
  • ВИДЕО

ХОЛБОО БАРИХ

Утас: +976 88113876
И-мэйл: info@topnews.mn

ХАЯГ БАЙРШИЛ

Bluemon tower

Биднийг дагаарай

  •  Сурталчилгаа байрлуулах
  • Бидний тухай

©2024 Topnews.mn

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Боловсрол
  • Спорт
  • ФОТО
  • ВИДЕО

©2024 Topnews.mn