Topnews.mn
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Боловсрол
  • Спорт
  • ФОТО
  • ВИДЕО
Topnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Боловсрол
  • Спорт
  • ФОТО
  • ВИДЕО
No Result
View All Result
Topnews.mn
No Result
View All Result

Дулааны тавдугаар цахилгаан станц төсөлд технологийн дэвшилтэт шийдлийг нэвтрүүлнэ

Нийтлэгч Админ
4 долоо хоног өмнө
A A
0

Монгол Улсын эрчим хүчний гол эх үүсвэр нь нүүрсээр ажилладаг дулааны цахилгаан станцууд бөгөөд эдгээр нь нийт эрчим хүчний үйлдвэрлэлийн 90 гаруй хувийг бүрдүүлдэг. Эрчим хүчний хэрэглээ тасралтгүй өсөн нэмэгдэж буй өнөө үед найдвартай, тогтвортой эх үүсвэрийг бий болгохын зэрэгцээ нүүрсний шаталтын үр ашгийг нэмэгдүүлж, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах шаардлага тулгамдаж байна. Энэ хүрээнд орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан, байгаль орчинд ээлтэй шийдлүүдийг шингээсэн “Дулааны тавдугаар цахилгаан станц”-ын төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд тус станц нь эрчим хүчний салбарт технологийн шинэчлэлийг авчрахын зэрэгцээ тогтвортой хөгжил, экологийн аюулгүй байдлыг хангахад чиглэж буй юм.

Төслийн хүрээнд байгаль орчны нөлөөллийг бууруулах зорилгоор хэд хэдэн дэвшилтэт шийдлийг нэвтрүүлэхээр төлөвлөсөн. Тухайлбал, станцаас гарах үнс, шаарыг үнсэн санд хадгалж, нягтаршуулан зохистой менежмент хийх бөгөөд техник, эдийн засгийн үндэслэлд тусгаснаар жилд дунджаар 300.000 тонн үнс, шаар үүсэх тооцоотой байна. Үүнийг цемент, бетон, замын хавтан, замын дүүргэгч зэрэг барилгын материал үйлдвэрлэлд хоёрдогч түүхий эд хэлбэрээр ашиглах боломжтойг судалгаагаар тогтоосон. Мөн хорт утаа, хийн ялгарлыг бууруулах зорилгоор утаа шүүх, хүхэргүйжүүлэх системийг суурилуулж, шохойн чулуу ашиглан хүхрийн хэмжээг бууруулах технологийг нэвтрүүлэх бөгөөд энэ хүрээнд жилд 18.615 тонн шохойн чулуу ашиглахаар тооцоолжээ. Үүний үр дүнд агаар мандалд хаягдах хүхэрлэг хий, азотын ислийн хэмжээ буурч, агаарын бохирдлоос үүдэлтэй өвчлөл буурах, иргэдийн эрүүл мэндэд эерэгээр нөлөөлөх боломж бүрдэх юм.

Түүнчлэн үйлдвэрийн технологийн усны хэрэглээг оновчтой болгох зорилгоор ус хангамжийн системийг шинэчлэн байгуулах, хаягдал усыг цэвэршүүлж дахин ашиглах технологийг нэвтрүүлэх, хаалттай эргэлтийн усны системийг ашиглан усны хэрэглээг бууруулах зэргээр байгаль орчны нөлөөллийг хязгаарлах чиглэлээр цогц арга хэмжээ төлөвлөсөн. Энэ нь усны хомсдол болон экологийн тэнцвэрт байдалд эерэг үр нөлөө үзүүлнэ.

Дулааны тавдугаар цахилгаан станцын төсөл нь дотоодын эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ эрчим хүчний импортын хамаарлыг бууруулж, үйлдвэрлэлийн технологид дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүлэх ач холбогдолтой. Түүнчлэн станц ашиглалтад орсноор нийслэлийн агаарын чанарыг сайжруулах, тэр дундаа гэр хорооллын 51.000 янданг бууруулах боломжтой гэсэн урьдчилсан тооцоолол гарсан байна.

Share218Tweet136

Холбоотой мэдээ

Нийгэм

Нийслэлд 12 чиглэлийн 20600 гаруй байгууллагын ажилтны урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээний дэвтрийг цахимжууллаа

5 өдөр өмнө
Нийгэм

Улсын Ерөнхий Прокурорын газар, Тээврийн цагдаагийн алба, Замын хөдөлгөөний удирдлагын төвийн хамтарсан сургалт боллоо

5 өдөр өмнө
Нийгэм

Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар Д.Даваанямыг томиллоо

7 өдөр өмнө
Нийгэм

Х.Нямбаатар: Энэ өвөл дүүжин замын тээврийн ажил зогсохгүй үргэлжилж, 2026 оны арваннэгдүгээр сард зорчигчдоо тээвэрлэнэ

7 өдөр өмнө
Нийгэм

Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбосон 3.9 км авто замын хөдөлгөөнийг нээв

7 өдөр өмнө
Нийгэм

Иргэн, хуулийн этгээдээс 83 өргөдөл, гомдол хүлээн авав

2 долоо хоног өмнө

Discussion about this post

Биднийг дагаарай

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шинэ

Нийслэлд 12 чиглэлийн 20600 гаруй байгууллагын ажилтны урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээний дэвтрийг цахимжууллаа

2025-11-14

Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар Д.Даваанямыг томиллоо

2025-11-12

Монгол, Польшийн парламентын төлөөлөгчид ХАА-н хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцов

2025-10-06

Трамп: Зукерберг сонгуульд нөлөөлбөл бүх насаар нь шоронд суулгана

2024-09-04

Volkswagen компани Герман дахь үйлдвэрүүдээ хааж болзошгүй болсныг зарлажээ

2024-09-04

Трамп: Зукерберг сонгуульд нөлөөлбөл бүх насаар нь шоронд суулгана

0

Volkswagen компани Герман дахь үйлдвэрүүдээ хааж болзошгүй болсныг зарлажээ

0

ПАРИС 2024: Д.Сэлэнгээ шөвгийн наймд шалгарлаа

0

БНХАУ-ын дэд дарга Хань Жөн есдүгээр сарын 6-8-нд Монгол Улсад айлчилна

0

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг Замын Хөдөлгөөний Удирдлагын Төвөөс олгодог боллоо

0

Нийслэлд 12 чиглэлийн 20600 гаруй байгууллагын ажилтны урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээний дэвтрийг цахимжууллаа

2025-11-14

Улсын Ерөнхий Прокурорын газар, Тээврийн цагдаагийн алба, Замын хөдөлгөөний удирдлагын төвийн хамтарсан сургалт боллоо

2025-11-14

Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар Д.Даваанямыг томиллоо

2025-11-12

Д.Амарбаясгалан МАН-ын даргын сонгуульд өрсөлдөхгүй

2025-11-12

Х.Нямбаатар: Энэ өвөл дүүжин замын тээврийн ажил зогсохгүй үргэлжилж, 2026 оны арваннэгдүгээр сард зорчигчдоо тээвэрлэнэ

2025-11-12

Мэдээний ангилалууд

  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Боловсрол
  • Спорт
  • Эрүүл мэнд
  • ФОТО
  • ВИДЕО

ХОЛБОО БАРИХ

Утас: +976 88113876
И-мэйл: info@topnews.mn

ХАЯГ БАЙРШИЛ

Bluemon tower

Биднийг дагаарай

  •  Сурталчилгаа байрлуулах
  • Бидний тухай

©2024 Topnews.mn

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Боловсрол
  • Спорт
  • ФОТО
  • ВИДЕО

©2024 Topnews.mn