Topnews.mn
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Боловсрол
  • Спорт
  • ФОТО
  • ВИДЕО
Topnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Боловсрол
  • Спорт
  • ФОТО
  • ВИДЕО
No Result
View All Result
Topnews.mn
No Result
View All Result

Сүхбаатар дүүрэгт орон сууц хамгийн өндөр үнэтэй байна

Нийтлэгч Админ
12 сар өмнө
A A
0

Сар бүр Үндэсний статистикийн хорооноос төвийн зургаан дүүрэгт худалдаалж буй шинэ, хуучин орон сууцны нэгдсэн үнийн мэдээллийн танилцуулдаг билээ. 2025 оны наймдугаар сарын байдлаар ҮСХ-ноос гаргасан шинэ, хуучин орон сууцны үнийн индекс гарчээ.

Сүүлийн жилүүдэд байрны үнэ нэмэгдэх болсныг мэргэжилтнүүд ипотекийн зээлтэй холбон тайлбарлах болсон. Судалгаагаар 2013 оноос хэрэгжиж эхэлсэн ипотекийн зээлд өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 130 гаруй мянган өрх хамрагдсанаас 60 хувь нь дахин ипотект хамрагдаж хоёр, гурав дахь байраа авчээ. Энэ оны эхний найман сарын байдлаар ипотекийн зээлийг 6200 орчим иргэнд олгожээ. Нийтдээ 800 орчим тэрбум төгрөгийн зээлийг ипотекийн журмаар гаргасан байна. Монголбанк, арилжааны банк, Хуримтлалын сангийн хамтарсан эх үүсвэрээр энэ онд 1.2 их наяд төгрөгийг ипотекийн зээлд гаргахаар төлөвлөжээ. Өөрөөр хэлбэл, 400 тэрбум төгрөгийг энэ ондоо багтааж гаргана гэж харж болно.

Иймд орон сууцны индекс жил ирэх тусам нэмэгдэж байгаа хэдий ч 2025 оны наймдугаар сард 1.33 болж, өмнөх оны мөн үеэс 15.9 хувиар өссөн байна. Харин өмнөх сартай харьцуулбал 1.2 хувиар өссөн аж. Орон сууцны насжилтаар авч үзвэл, шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 16.8 хувь байгаа бол хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 15.6 хувиар тус тус өссөн үзүүлэлт гарчээ.

Шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн үнэ нийслэлийн Сүхбаатар дүүрэгт 5.40 сая төгрөг, Хан-Уул дүүрэгт 4.73 сая төгрөг, Баянзүрх дүүрэгт 4.57 сая төгрөг, Чингэлтэй дүүрэгт 4.57 сая төгрөг байна.

Харин Баянгол дүүрэгт 4.49 сая төгрөг бол хамгийн хямд шинэ орон сууц нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт 3.35 сая төгрөгөөр худалдаалж байна. Түүнчлэн, хуучин орон сууцны үнэ мөн адил Сонгинохайрхан дүүрэгт хамгийн хямд өртөгтэй байгаа бөгөөд  нэг метр квадратын үнэ 3.21 сая төгрөгийн үнэлгээтэй гарчээ. Өөрөөр хэлбэл, орон сууцны үнэ өндөр байгаа нөхцөлд бага орлоготой иргэд байртай болох боломж хомс. Тиймээс Засгийн газраас зарлах ипотекийн шалгуур олон хүнд хүлээлт үүсгээд буй.

Share214Tweet134

Холбоотой мэдээ

Нийгэм

Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна

1 сар өмнө
Нийгэм

Автомашины улсын дугаарыг наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 12-ныг хүртэл тэгш, сондгойгоор зорчуулна

1 сар өмнө
Нийгэм

Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 668 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянав

2 сар өмнө
Нийгэм

Усуг-2026

2 сар өмнө
Нийгэм

Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна

2 сар өмнө
Нийгэм

ДЦС-5 төслийн талбайгаас 102.9 мянган шоо метр үнсийг зөөгөөд байна

2 сар өмнө

Discussion about this post

Биднийг дагаарай

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шинэ

KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 

2026-08-17

НАРАН УЛСЫГ ХУРААСАН ОМОГ

2025-04-16

Сайд Ж.Энхбаяр: “Газар”-аа атгасан, авлагатай тэрбумтан

2025-06-05

Ус сувгийн удирдах газар, Нийслэлийн онцгой байдлын газартай хамтран ажиллах хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

2025-09-12

“Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх хугацаатай үүргийг Монголбанкны удирдлагад өглөө

2026-07-29

Трамп: Зукерберг сонгуульд нөлөөлбөл бүх насаар нь шоронд суулгана

0

Volkswagen компани Герман дахь үйлдвэрүүдээ хааж болзошгүй болсныг зарлажээ

0

“Эрдэнэс Тавантолгой“ ХК Олон улсын мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны стандартыг нэвтрүүлэх ажил эхэллээ

0

БНХАУ-ын дэд дарга Хань Жөн есдүгээр сарын 6-8-нд Монгол Улсад айлчилна

0

Биржээр борлуулсан нүүрсний экспорт оны эхнээс буурсаар зургаадугаар сард 132.8 мянган тоннд хүрсэн бол өнгөрөгч долоодугаар сард 268.7 мянган тонн болж хоёр дахин нэмэгджээ.

0

KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 

2026-08-17

KHARKHORUM 360° фестиваль 8-р сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно

2026-08-17

Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна

2026-07-29

Автомашины улсын дугаарыг наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 12-ныг хүртэл тэгш, сондгойгоор зорчуулна

2026-07-29

“Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх хугацаатай үүргийг Монголбанкны удирдлагад өглөө

2026-07-29

Мэдээний ангилалууд

  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Боловсрол
  • Спорт
  • Эрүүл мэнд
  • ФОТО
  • ВИДЕО

ХОЛБОО БАРИХ

Утас: +976 88113876
И-мэйл: info@topnews.mn

ХАЯГ БАЙРШИЛ

Bluemon tower

Биднийг дагаарай

  •  Сурталчилгаа байрлуулах
  • Бидний тухай

©2024 Topnews.mn

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Боловсрол
  • Спорт
  • ФОТО
  • ВИДЕО

©2024 Topnews.mn