Topnews.mn
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Боловсрол
  • Спорт
  • ФОТО
  • ВИДЕО
Topnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Боловсрол
  • Спорт
  • ФОТО
  • ВИДЕО
No Result
View All Result
Topnews.mn
No Result
View All Result

9/11-ний халдлагад амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

Нийтлэгч Админ
4 долоо хоног өмнө
A A
0

АНУ-д есдүгээр сарын 11-ний халдлага болсноос хойш 24 жилийн хугацаа өнгөрч байна.

2001 оны есдүгээр сарын 11-ний мягмар гаргийн өглөө “Аль-Каида” бүлэглэлийн гишүүд зорчигч тээврийн дөрвөн нисэх онгоцуудыг булаан АНУ-д дөрвөн цуврал халдлага үйлдсэн юм. Эдгээр халдлагын үеэр 3000 орчим хүн амь үрэгдсэн юм. 

Дэлхийн худалдааны төвийн ихэр цамхаг байсан газар болох “Ground Zero”-д болсон дурсгалын арга хэмжээнд оролцсон хүмүүс орон нутгийн цагаар өглөөний 8:46 цагт буюу анхны онгоц мөргөсөн тэр мөчид нэг минут чимээгүй зогсжээ. Улмаар бусад халдлага болсон, цамхаг нурсан мөчүүдэд дахин чимээгүй зогсож эмгэнэл илэрхийлэв. Мөн амь үрэгдэгсдийн ар гэрийнхэн террорист халдлагын улмаас алдсан хайртай дотны хүмүүсийнхээ нэрийг уншжээ. Түүнчлэн гал сөнөөгчид цамхагт дарагдсан хүмүүсийг аврах гэж байгаад амь эрсэдсэн олон зуун алба хаагчдаа хүндэтгэл үзүүлэхээр жил бүр ирдэг.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп саяхан нэрийг нь өөрчилсөн Пентагонд болсон дурсгалын ёслол дээр үг хэлжээ. Тэрбээр хэлэхдээ “Нэг улс үндэстний хувьд бид 2001 оны есдүгээр сарын 11-ний өдрийг хэзээ ч мартахгүй гэсэн ариун тангаргаа сэргээж байна. Америкийн Нэгдсэн Улс руу халдсан хэнбугайг ч бид барьж авах болно, бид чамайг олох болно. Улмаар ямар ч өршөөлгүйгээр дарах болно. Тэгээд бид ямар ч эргэлзээгүйгээр ялах болно. Тиймээс бид хуучнаар Батлан ​​хамгаалах яамыг Цэргийн яам гэж нэрлэсэн” гэж тэрбээр хэлсэн байна. Терроризмтой тэмцэх зэрэг аливаа дайн бүрд АНУ ялах болно” хэмээн онцлон тэмдэглэжээ.

АНУ-ын иргэний агаарын тээврийн “American Airlines” болон “United Airlines” гэсэн хоёр томоохон компанийн зорчигч тээврийн дөрвөн нисэх онгоцыг “Аль-Каида” бүлэглэлийн 19 террорист булаан цуврал халдлага үйлдсэн юм. “American Airlines”-ын 11, “United Airlines”-ын 175 нислэгийн дугаартай хоёр онгоц Нью-Йорк хот дахь Дэлхийн худалдааны төвийн ихэр цамхгийг мөргөснөөр 110 давхар цамхгууд 1 цаг 42 минутын дотор нурж, ойролцоох 10 орчим тооны томоохон байгууламжид хохирол учруулсан юм.

Гурав дахь онгоц болох “American Airlines”-ын 77 нислэгийн дугаартай онгоц Виржиниа муж улсын Арлингтон хошуунд байрлах АНУ-ын Батлан хамгаалах яамны /Пентагон/ төв байрыг мөргөсөн юм. Үүний улмаас тус байрны баруун тал нь нурж унасан билээ. Тэгвэл дөрөв дэх онгоц болох “United Airlines”-ын 93 нислэгийн дугаартай онгоцыг нийслэл Вашингтон хот руу чиглүүлэн авч явж байсан террористуудыг зорчигчид дарж авахыг оролдсоноор онгоц Пенсильвани муж улсаас холгүй орших газар сүйрсэн юм.

Share212Tweet133

Холбоотой мэдээ

Дэлхий

Эверестэд гацсан хүмүүсийг аварчээ

4 өдөр өмнө
Дэлхий

Газад дайныг зогсоох төлөвлөгөөг зөвшилцжээ

2 долоо хоног өмнө
Дэлхий

Ши Жиньпин уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зорилтуудаа танилцуулжээ

2 долоо хоног өмнө
Дэлхий

БНСУ-ын алдарт EXO хамтлагийн бүх гишүүд цэргээс иржээ

3 долоо хоног өмнө
Дэлхий

Ким Кён Хи баривчлагдсанаасаа хойш анх удаа олны өмнө гарч ирэв

3 долоо хоног өмнө
Дэлхий

Украины дроны цохилтын улмаас Газпромын газрын тос боловсруулах үйлдвэрт гал гарчээ

3 долоо хоног өмнө

Discussion about this post

Биднийг дагаарай

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шинэ

Ихэнх нутгаар хүйтэн байна

2025-10-07

“Алтан намар-Тарьсан модоо арчилцгаая” аян эхэллээ

2025-10-03

Авто болон төмөр замын тээврийн дэд бүтэц бүхий байршилд ДЦС 5-ыг барина

2025-10-06

МАН-ын дарга Д.Амарбаясгалангийн хөрөнгө орлогын мэдүүлэг: “Даруухан” тэрбумтан уу?

2025-09-30

Инженерээр удирдуулсан ард түмний баг: Нийслэлийн АН-ын хороо НИТХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ тодрууллаа

2024-09-05

Трамп: Зукерберг сонгуульд нөлөөлбөл бүх насаар нь шоронд суулгана

0

Volkswagen компани Герман дахь үйлдвэрүүдээ хааж болзошгүй болсныг зарлажээ

0

ПАРИС 2024: Д.Сэлэнгээ шөвгийн наймд шалгарлаа

0

БНХАУ-ын дэд дарга Хань Жөн есдүгээр сарын 6-8-нд Монгол Улсад айлчилна

0

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг Замын Хөдөлгөөний Удирдлагын Төвөөс олгодог боллоо

0

Ихэнх нутгаар хүйтэн байна

2025-10-07

Иргэн, аж ахуйн нэгжээс ирүүлсэн 79 өргөдөл, гомдлыг хүлээн авав

2025-10-07

Авто болон төмөр замын тээврийн дэд бүтэц бүхий байршилд ДЦС 5-ыг барина

2025-10-06

Эверестэд гацсан хүмүүсийг аварчээ

2025-10-06

Сайжруулсан хатуу түлшний стандартыг шинэчлэн батлууллаа

2025-10-06

Мэдээний ангилалууд

  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Боловсрол
  • Спорт
  • Эрүүл мэнд
  • ФОТО
  • ВИДЕО

ХОЛБОО БАРИХ

Утас: +976 88113876
И-мэйл: info@topnews.mn

ХАЯГ БАЙРШИЛ

Bluemon tower

Биднийг дагаарай

  •  Сурталчилгаа байрлуулах
  • Бидний тухай

©2024 Topnews.mn

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Боловсрол
  • Спорт
  • ФОТО
  • ВИДЕО

©2024 Topnews.mn