Topnews.mn
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Боловсрол
  • Спорт
  • ФОТО
  • ВИДЕО
Topnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Боловсрол
  • Спорт
  • ФОТО
  • ВИДЕО
No Result
View All Result
Topnews.mn
No Result
View All Result

Энэ сард Гашуунсухайт-Ганцмод төмөр замын бүтээн байгуулалтын тендерийг зарлан ирэх сард ажил эхэлнэ

Нийтлэгч Админ
7 сар өмнө
A A
0

Гашуунсухайт-Ганцмод боомтын ажил ААН-үүдийн харилцаанд шилжсэн. БНХАУ-ын “Чайна Энержи” болон манай Эрдэнэс Тавантолгой ХК-ийн хооронд гэрээнүүд хийгдэж, ажлууд явагдана.

Төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг нэг зурагтай, нэг гүйцэтгэгчээр хийлгэх манай саналыг Хятадын тал хүлээн аваагүй. Иймд энэ сард төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хуулийн дагуу барилгын ажлын гүйцэтгэгчийг Төрийн худалдан авах ажиллагааны газарт тендер зарлаж сонгон шалгаруулахаар ажиллаж байна. Тендерийн хуулийн хугацаа 30 хоног бөгөөд сарын хугацаанд гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна гэсэн үг.

Манайд зарласан тендерт БНХАУ-ын тал компаниудаа тендерийн дагуу оруулж ирнэ. Ингэснээр хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг тавдугаар сарын 1-нээс эхлүүлэх боломжтой гэж үзэж байна. Төмөр замын төслийн төсөвт өртөг нарийвчилсан зураг төслийн дагуу урьдчилсан тооцооллоор 976 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай байна. Энэ мөнгийг “Эрдэнэс Тавантолгой” компаниас гаргахаар төлөвлөсөн. Хэрэв төлөвлөсөн хугацаандаа ажлаа эхлүүлж чадвал төмөр замын бүтээн байгуулалтыг 22 сарын хугацаанд буюу 1.9 жилийн дотор бүрэн дуусгах төлөвлөгөөтэй. 2027 оноос төмөр зам холбогдон, ашиглалтад орно. 

УИХ-ын 2023 оны 68 дугаар тогтоолын 1 дэх  хэсгийн 3-т “Гашуунсухайт-Ганцмод” хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг зураг төслийг БНХАУ-ын хил дотор “Ганц мод” боомт хүртэлх төмөр замын суурь бүтэц эзэмшигч төрийн өмчит компаниар гүйцэтгүүлж, холбогдох зардлыг “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас санхүүжүүлэх гэж заасан байдаг.

Гэтэл Хятадын талын төслийн гүйцэтгэгч, суурь бүтэц эзэмшигч компанийг өөрчлөн шинээр төслийн зориулалттай компани байгуулж, түүнд суурь бүтэц эзэмшигчээр бусад эрхийг шилжүүлсэн талаар мэдэгдсэн. Энэ талаараа 2024 оны хоёрдугаар сарын 29-ний өдөр Хятадын тал ажлын хэсгийн ахлагч Кан Фэнвэйгээс Монголын талын ажлын хэсгийн ахлагчид албан захидлаар мэдэгдсэн. Хятадын тал дотооддоо сонгон шалгаруулалт хийж гүйцэтгэгч байгууллагыг тодорхойлж, Монголын талын бүтээн байгуулалтыг тус байгууллалаар гүйцэтгүүлэх чигтэй байна.

Share213Tweet133

Холбоотой мэдээ

Бусад

Ирэх саруудад олон жилийн дунджаас хүйтрэх төлөвтэй байна

2 долоо хоног өмнө
Бусад

“ПИЗЗА ХАТ” 30 ДАХЬ САЛБАРАА АМГАЛАНД НЭЭЛЭЭ

4 долоо хоног өмнө
Бусад

Нийслэлийн 8 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдааг энэ сарын 25-ны өдөр зохион байгуулна

1 сар өмнө
Бусад

69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал мэргэжлийн сумог орхилоо

5 сар өмнө
Бусад

Зайсангийн зүүн гүүрийг шинээр барих ажлын явц 85 хувьтай байна

5 сар өмнө
Бусад

ДЭЛХИЙН УРАН ГУЛГАЛТЫН ОДОД МОНГОЛД

5 сар өмнө

Discussion about this post

Биднийг дагаарай

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шинэ

Ихэнх нутгаар хүйтэн байна

2025-10-07

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНЭУ-ын Гадаад хэргийн сайд бараалхав

2025-10-14

“Усан тойрог” гадна талбайн нээлттэй үзэсгэлэн-танин мэдэхүйн өдөрлөгт Ус сувгийн удирдах газар оролцлоо

2025-10-14

Инженерээр удирдуулсан ард түмний баг: Нийслэлийн АН-ын хороо НИТХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ тодрууллаа

2024-09-05

ДЭЛХИЙН УРАН ГУЛГАЛТЫН ОДОД МОНГОЛД

2025-05-20

Трамп: Зукерберг сонгуульд нөлөөлбөл бүх насаар нь шоронд суулгана

0

Volkswagen компани Герман дахь үйлдвэрүүдээ хааж болзошгүй болсныг зарлажээ

0

ПАРИС 2024: Д.Сэлэнгээ шөвгийн наймд шалгарлаа

0

БНХАУ-ын дэд дарга Хань Жөн есдүгээр сарын 6-8-нд Монгол Улсад айлчилна

0

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг Замын Хөдөлгөөний Удирдлагын Төвөөс олгодог боллоо

0

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНЭУ-ын Гадаад хэргийн сайд бараалхав

2025-10-14

“Усан тойрог” гадна талбайн нээлттэй үзэсгэлэн-танин мэдэхүйн өдөрлөгт Ус сувгийн удирдах газар оролцлоо

2025-10-14

Ихэнх нутгаар хүйтэн байна

2025-10-07

Иргэн, аж ахуйн нэгжээс ирүүлсэн 79 өргөдөл, гомдлыг хүлээн авав

2025-10-07

Авто болон төмөр замын тээврийн дэд бүтэц бүхий байршилд ДЦС 5-ыг барина

2025-10-06

Мэдээний ангилалууд

  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Боловсрол
  • Спорт
  • Эрүүл мэнд
  • ФОТО
  • ВИДЕО

ХОЛБОО БАРИХ

Утас: +976 88113876
И-мэйл: info@topnews.mn

ХАЯГ БАЙРШИЛ

Bluemon tower

Биднийг дагаарай

  •  Сурталчилгаа байрлуулах
  • Бидний тухай

©2024 Topnews.mn

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Боловсрол
  • Спорт
  • ФОТО
  • ВИДЕО

©2024 Topnews.mn