Topnews.mn
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Боловсрол
  • Спорт
  • ФОТО
  • ВИДЕО
Topnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Боловсрол
  • Спорт
  • ФОТО
  • ВИДЕО
No Result
View All Result
Topnews.mn
No Result
View All Result

Мьянмарт хэт халсны улмаас аврах ажиллагаанд хүндрэл учирчээ.

Нийтлэгч Админ
7 сар өмнө
A A
0

Мьянмарт 7.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсноос хойш гурав хоногийн дараа аврах ажиллагаа үргэлжилж байна.

Амиа алдсан хүмүүсийн тоо урьдчилсан байдлаар 2056 болж, 3000 гаруй хүн шархадсан гэж тэндхийн цэргийн засгийн газар мэдээлсэн ч Мьянмараас мэдээлэл авахад хэцүү байгаа бөгөөд гамшгийн цар хүрээний талаар нарийвчилсан мэдээ гараагүй байна.

Мягмар гарагт нэг минут чимээгүй зогсохын зэрэгцээ долоо хоног үндэсний гашуудал зарлана гэж мэдэгдлээ.

Дөрвөн жил үргэлжилсэн иргэний дайны дунд байгаа тус улсад газар хөдлөлт “аль хэдийн аймшигтай хямрал”-ыг улам бүр нэмэгдүүллээ гэж НҮБ мэдэгдэв. Хэдийгээр сүйрсэн ч Мьянмарын армийн удирдагчид ардчиллыг дэмжигч босогчдын бүлэглэлийн эсрэг агаараас цохилт өгсөөр байна.

Газар хөдөлснөөс хойш гурван хоног өнгөрсөн тул нурангин дороос амьд үлдсэн хүмүүсийг аврах найдлага бараг үгүй болсон тухай мэдээлжээ. Түүнээс гадна +40 хэм хүртэл халж байгаа учраас эрэн хайх, аврах ажиллагаанд хүндрэл учирч байна. Газар хөдлөлтийн голомтоос холгүй орших Мандалай хотод хэт халсны улмаас цогцсууд ялзран задарч байгаа учраас амиа алдсан хүмүүс хэн болохыг тогтооход хүндрэлтэй болжээ.

Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас мэдэгдэл гаргаж, иргэний дайнд нэрвэгдсэн тус улсад халдварт өвчин тархах аюул нэмэгдэж байгаа учраас онцгой байдлын хамгийн өндөр түвшний сэрэмжлүүлгийг зарлалаа. Одоогоор нэн яаралтай тусламж үзүүлэх, эмнэлгийн үйлчилгээг сэргээхэд 8 сая ам.доллар шаардлагатай байгааг ДЭМБ мэдэгдсэн байна.

Мьянмарын цэргийн хунтын засгийн газрын тэргүүн Мин Аун Хлайн “улс орон бүрийн, байгууллага бүрийн тусламж шаардлагатай” байгааг дурджээ.

Гуравдугаар сарын 28-нд тус улсад 7,7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, хөрш Тайланд, Хятад, Вьетнам улсуудад чичирхийлэл мэдрэгдсэн байна. Бангкок хотод барьж байсан 30 давхар барилга нурж, 19 хүн амиа алдаж, 75 хүн сураггүй болжээ.

Share213Tweet133

Холбоотой мэдээ

Бусад

Ирэх саруудад олон жилийн дунджаас хүйтрэх төлөвтэй байна

2 долоо хоног өмнө
Бусад

“ПИЗЗА ХАТ” 30 ДАХЬ САЛБАРАА АМГАЛАНД НЭЭЛЭЭ

4 долоо хоног өмнө
Бусад

Нийслэлийн 8 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдааг энэ сарын 25-ны өдөр зохион байгуулна

1 сар өмнө
Бусад

69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал мэргэжлийн сумог орхилоо

5 сар өмнө
Бусад

Зайсангийн зүүн гүүрийг шинээр барих ажлын явц 85 хувьтай байна

5 сар өмнө
Бусад

ДЭЛХИЙН УРАН ГУЛГАЛТЫН ОДОД МОНГОЛД

5 сар өмнө

Discussion about this post

Биднийг дагаарай

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шинэ

Ихэнх нутгаар хүйтэн байна

2025-10-07

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНЭУ-ын Гадаад хэргийн сайд бараалхав

2025-10-14

“Усан тойрог” гадна талбайн нээлттэй үзэсгэлэн-танин мэдэхүйн өдөрлөгт Ус сувгийн удирдах газар оролцлоо

2025-10-14

Инженерээр удирдуулсан ард түмний баг: Нийслэлийн АН-ын хороо НИТХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ тодрууллаа

2024-09-05

ДЭЛХИЙН УРАН ГУЛГАЛТЫН ОДОД МОНГОЛД

2025-05-20

Трамп: Зукерберг сонгуульд нөлөөлбөл бүх насаар нь шоронд суулгана

0

Volkswagen компани Герман дахь үйлдвэрүүдээ хааж болзошгүй болсныг зарлажээ

0

ПАРИС 2024: Д.Сэлэнгээ шөвгийн наймд шалгарлаа

0

БНХАУ-ын дэд дарга Хань Жөн есдүгээр сарын 6-8-нд Монгол Улсад айлчилна

0

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг Замын Хөдөлгөөний Удирдлагын Төвөөс олгодог боллоо

0

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНЭУ-ын Гадаад хэргийн сайд бараалхав

2025-10-14

“Усан тойрог” гадна талбайн нээлттэй үзэсгэлэн-танин мэдэхүйн өдөрлөгт Ус сувгийн удирдах газар оролцлоо

2025-10-14

Ихэнх нутгаар хүйтэн байна

2025-10-07

Иргэн, аж ахуйн нэгжээс ирүүлсэн 79 өргөдөл, гомдлыг хүлээн авав

2025-10-07

Авто болон төмөр замын тээврийн дэд бүтэц бүхий байршилд ДЦС 5-ыг барина

2025-10-06

Мэдээний ангилалууд

  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Боловсрол
  • Спорт
  • Эрүүл мэнд
  • ФОТО
  • ВИДЕО

ХОЛБОО БАРИХ

Утас: +976 88113876
И-мэйл: info@topnews.mn

ХАЯГ БАЙРШИЛ

Bluemon tower

Биднийг дагаарай

  •  Сурталчилгаа байрлуулах
  • Бидний тухай

©2024 Topnews.mn

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Боловсрол
  • Спорт
  • ФОТО
  • ВИДЕО

©2024 Topnews.mn