Topnews.mn
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Боловсрол
  • Спорт
  • ФОТО
  • ВИДЕО
Topnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Боловсрол
  • Спорт
  • ФОТО
  • ВИДЕО
No Result
View All Result
Topnews.mn
No Result
View All Result

Улаанбаатар хотын хамгийн том усан хангамжийн эх үүсвэрийг төвийн сүлжээнд холболоо

Нийтлэгч Админ
5 цаг өмнө
A A
0

Засгийн газар, АНУ-ын Мянганы Сорилтын корпорацын хооронд байгуулсан 2 дахь компакт гэрээний хүрээнд дэвшилтэт технологи бүхий ус хангамжийн шинэ эх үүсвэр болох Баруун эх үүсвэрийг барьж ашиглалтад оруулсан. Арваннэгдүгээр сарын 2-ны өглөө эх үүсвэрээс ус дамжуулах ф700-1000мм голчтой 9 км шугамыг Улаанбаатар хотын ус хангамжийн төвлөрсөн сүлжээнд холбож, 14 мянган шоо метр усыг өдөрт нийлүүлж эхэллээ.

Нийслэлчүүд хоногт дунджаар 190–210 мянган шоо метр ус хэрэглэдэг. Харин Баруун эх үүсвэр нь хоногт 130-144 мянган шоо метр ус нийлүүлэх хүчин чадалтай. Улаанбаатар хот төдийгүй Монгол Улсын хэмжээнд хамгийн том усан хангамжийн эх үүсвэр болж байна.

Энэ талаар Ус сувгийн удирдах газрын дарга Ц.Төрхүү “АНУ-ын Мянганы сорилтын сангийн буцалтгүй тусламжаар баригдсан Улаанбаатар хотын усан хангамжийн Баруун эх үүсвэрийг төвлөрсөн системд холбож, өглөөний 10:00 цагаас ус нийлүүлж эхэллээ. Улаанбаатар хотын унд ахуйн усны хэрэглээг усны 10 эх үүсвэрээс хангадаг. Нийслэлийн иргэд хоногт дунджаар 190–210 мянган шоо метр ус хэрэглэдэг байсан бол шинэ эх үүсвэр ашиглалтад орсноор хоногт 350–360 мянган шоо метр ус нийлүүлэх инженерийн шийдэл бүрдсэн. Ингэснээр Улаанбаатарт 2050-2055 он хүртэл усны асуудал үүсэхгүй. Гүний усыг ашиглахын зэрэгцээ гадаргын усыг ашиглах “Туул усан цогцолбор” төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яаманд хүлээлгэн өгсөн” гэлээ.

Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд хотын хүн ам 2040 онд 2.3 саяд хүрэхээр тооцоолсон байдаг. Шинэ эх үүсвэр ашиглалтад орсноор дээрх хүн амд шаардлагатай унд ахуйн усыг бүрэн хангах боломжтой.

Share213Tweet133

Холбоотой мэдээ

Бусад

Их хотын иргэн таны крантны ус химийн 60, нян судлалын 5 үзүүлэлтээрээ ДЭМБ-аас гаргасан зөвлөмж болон, Монгол улсын үндэсний стандарт MNS 900:2018-ын шаардлагыг бүрэн хангаж байна.

3 цаг өмнө
Бусад

 “Ус сувгийн удирдах газар”-тай гэрээ байгуулан ажиллаж буй аж ахуйн нэгжүүд болон тусгай зөвшөөрөл бүхий байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавих, ус ашиглалттай холбоотой зохицуулалтыг сайжруулана.

3 сар өмнө
Бусад

“АЧИТ-ИХТ” ХХК МОНГОЛ УЛСЫН ТОП-100 ААН-ИЙН НЭГЭЭР 9 ДЭХ УДААГАА ШАЛГАРЛАА

5 сар өмнө
Бусад

“Туул-1” коллекторын шугам ашиглалтанд орсоноор 300, 000 өрхийг төвийн системд шинээр холбоно

7 сар өмнө
Бусад

Зургаан сарын хугацаанд скүүтэр, мопед, цахилгаан дугуйг хөдөлгөөнд оролцуулахгүй

1 жил өмнө
Бусад

Ирэх саруудад олон жилийн дунджаас хүйтрэх төлөвтэй байна

1 жил өмнө

Discussion about this post

Биднийг дагаарай

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шинэ

“Инженерийн шугам сүлжээний засвар арчлалтын хүрээнд хэрэглэгчийн хэрэглээний халуун ус болон цахилгаан хязгаарлах, цэвэр ус таслах цэг байршлуудыг олон нийтэд шууд мэдээлэх үүрэг 100% биелжээ.

2026-11-03

Их хотын иргэн таны крантны ус химийн 60, нян судлалын 5 үзүүлэлтээрээ ДЭМБ-аас гаргасан зөвлөмж болон, Монгол улсын үндэсний стандарт MNS 900:2018-ын шаардлагыг бүрэн хангаж байна.

2026-11-03

Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито өнөөдөр Ус сувгийн удирдах газарт зочиллоо.

2025-10-20

Улаанбаатар хотын хамгийн том усан хангамжийн эх үүсвэрийг төвийн сүлжээнд холболоо

2026-11-02

Улаанбаатар төмөр зам ХХН энэ оны эхний хоёр сарын байдлаар тээврийн үзүүлэлт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад илүү ахицтай байна. 

2026-11-03

Трамп: Зукерберг сонгуульд нөлөөлбөл бүх насаар нь шоронд суулгана

0

Volkswagen компани Герман дахь үйлдвэрүүдээ хааж болзошгүй болсныг зарлажээ

0

“Эрдэнэс Тавантолгой“ ХК Олон улсын мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны стандартыг нэвтрүүлэх ажил эхэллээ

0

БНХАУ-ын дэд дарга Хань Жөн есдүгээр сарын 6-8-нд Монгол Улсад айлчилна

0

Биржээр борлуулсан нүүрсний экспорт оны эхнээс буурсаар зургаадугаар сард 132.8 мянган тоннд хүрсэн бол өнгөрөгч долоодугаар сард 268.7 мянган тонн болж хоёр дахин нэмэгджээ.

0

Их хотын иргэн таны крантны ус химийн 60, нян судлалын 5 үзүүлэлтээрээ ДЭМБ-аас гаргасан зөвлөмж болон, Монгол улсын үндэсний стандарт MNS 900:2018-ын шаардлагыг бүрэн хангаж байна.

2026-11-03

Улаанбаатар хотын хамгийн том усан хангамжийн эх үүсвэрийг төвийн сүлжээнд холболоо

2026-11-02

“УБТЗ” ХНН: Хөх нүүрсний тээвэрлэлтийг эхлүүллээ

2026-11-03

“Инженерийн шугам сүлжээний засвар арчлалтын хүрээнд хэрэглэгчийн хэрэглээний халуун ус болон цахилгаан хязгаарлах, цэвэр ус таслах цэг байршлуудыг олон нийтэд шууд мэдээлэх үүрэг 100% биелжээ.

2026-11-03

Дэлхийн банкны зээлийн санхүүжилтээр үе шаттай хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах, бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийн бэлтгэл ажил, санхүүжилт болон цаашдын хэрэгжилтийн талаар санал солилцлоо.

2026-11-03

Мэдээний ангилалууд

  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Боловсрол
  • Спорт
  • Эрүүл мэнд
  • ФОТО
  • ВИДЕО

ХОЛБОО БАРИХ

Утас: +976 88113876
И-мэйл: info@topnews.mn

ХАЯГ БАЙРШИЛ

Bluemon tower

Биднийг дагаарай

  •  Сурталчилгаа байрлуулах
  • Бидний тухай

©2024 Topnews.mn

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Боловсрол
  • Спорт
  • ФОТО
  • ВИДЕО

©2024 Topnews.mn