Topnews.mn
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Боловсрол
  • Спорт
  • ФОТО
  • ВИДЕО
Topnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Боловсрол
  • Спорт
  • ФОТО
  • ВИДЕО
No Result
View All Result
Topnews.mn
No Result
View All Result

KHARKHORUM 360° фестиваль 8-р сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно

Нийтлэгч Админ
3 сар өмнө
A A
0

Дэлхийн хамгийн сүүлийн үеийн цоо шинэ урлаг болох VISUAL ART  буюу 5 мэдрэхүйн урлагийн хөгжлийг гайхуулах дөрөв дэх KHARKHORUM 360° visual art & music festival 2026 оны 8-р сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болох нь ээ. Өмнөхөөсөө илүү том орон зай, илүү олон үзэгч, илүү өргөн хүрээтэй хөтөлбөртэйгөөр зохион байгуулагдах энэ удаагийн хөгжмийн үдэшлэгийн сэдэв нь TIME буюу Хүннүгийн үеэс хойшхи 5 том үйл явдлыг дижитал урлагийн гайхамшгаар харуулах аж.

Энэ жилийн гол бүтээл ердийн тайзанд багтахгүй. Тиймээс Төв цэнгэлдэх хүрээлэнг сонгосон бөгөөд төв тайзыг бүтэн тойрон үргэлжлэх 12 метр өндөр, 300 метр урт 360 градусын дэлгэц байрлуулах юм. Уран бүтээлч бүрийн онцлогт тохируулсан дижитал бүтээлүүд уг дэлгэцээр тасралтгүй үргэлжилж, үзэгчид тоглолтыг зөвхөн сонсох бус, дотор нь орсон мэт мэдрэх боломжтой юм байна.

Дуугаралтын хувьд Cinematic Orchestral-ийг ашигласнаар хөгжмийн цуурай, орон зайн гүн, бүтээл бүрийн сэтгэл хөдлөлийг илүү тод мэдрүүлэхээр төлөвлөсөн байна. Ингэснээр амьд тоглолт, асар том дижитал арт, орон зайн дуугаралт гурав нэгэн зэрэг нийлэх аж.

Тус фестивальд дэлхийд алдартай Ирландын алдарт Boyzone хамтлагийн ахлагч, дуучин Ронан Китинг, Берлинд уран бүтээлээ туурвидаг, Melodic Techno болон Progressive House урсгалын нэр хүндтэй DJ, продюсер 8Kays нар болон Монголын томоохон хамтлаг дуучид оролцох юм байна.

Дашрамд онцлоход, эртний Хархорум хотод олон соёл, олон орны хүмүүс нэг дор уулзаж, үзэл санаа, соёл урлагийн солилцоо явагдаж, шинэ санаа бодол, бүтээл төрдөг байж. KHARKHORUM хөгжмийн фестиваль нь тэрхүү уулзах, холбох, бүтээх үзэл санааг орчин цагт дахин амилуулахыг зорьж буй төсөл юм.

Тасалбараа хаанаас авах вэ?

Үзэгчдийн худалдан авсан тасалбарын орлогоос нийт 10,000 мод тарих бөгөөд жил бүр уламжлал болгон үргэлжлүүлж, ирээдүйд KHARKHORUM төгөл бий болгох зорилготой.

Фестивалийн тасалбарыг дараах платформуудаас авах боломжтой:

Boxoffice.mn

EventX.mn

Ticket.mn

Shoppy.mn

Дэлгэрэнгүй мэдээлэл авах бол https://www.facebook.com/Kharkhorum.festival пэйж  тусална.

https://www.facebook.com/reel/904387448800410
Share242Tweet152

Холбоотой мэдээ

Онцлох Мэдээ

“Инженерийн шугам сүлжээний засвар арчлалтын хүрээнд хэрэглэгчийн хэрэглээний халуун ус болон цахилгаан хязгаарлах, цэвэр ус таслах цэг байршлуудыг олон нийтэд шууд мэдээлэх үүрэг 100% биелжээ.

4 долоо хоног өмнө
Онцлох Мэдээ

Ус сувгийн удирдах газрын нийслэлийн гэр хорооллын иргэдийг стандартад нийцсэн цэвэр усаар хангах үүрэг бүхий Шугамаар ус хангах алба, Зөөврийн усаар хангах алба, Авто бааз, Усны төв лабораторууд хамтран “Хэрэглэгчээ сонсоё” нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгууллаа.

2 сар өмнө
Онцлох Мэдээ

УБТЗ-ын Төв эмнэлэг нь 2026 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс БНСУ-ын “SkyCellflu” нэрийн 4 цэнт вакцинаар сайн дурын дархлаажуулалт хийж эхлээд байна.

2 сар өмнө
Онцлох Мэдээ

KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 

3 сар өмнө
Нийгэм

“ТУУЛ УСАН ЦОГЦОЛБОР” ТӨСӨЛ УЛААНБААТАР ХОТЫН УРТ ХУГАЦААНЫ УСАН ХАНГАМЖИЙН СУУРИЙГ БЭХЖҮҮЛНЭ.

3 сар өмнө
Нийгэм

Төв цэвэрлэх байгууламжийн тоног төхөөрөмжид үүсдэг саатлын нэг шалтгаан нь усанд уусдаггүй ахуйн хог хаягдал.

3 сар өмнө

Discussion about this post

Биднийг дагаарай

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шинэ

Инженерийн шугам сүлжээний шинэчлэл дуусаж, Улаанбаатарын өвөлжилтийн бэлтгэл ахив

2026-11-04

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн тухай ойлголт.

2024-10-14

“Өсвөрийн сэргийлэгч бүлгэм”-ийн зөвөлгөөнийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс Дотоод хэргийн их сургуультай хамтран зохион байгууллаа.

2025-03-26

Техникийн нөхцөл олгох хурлын хуваарь 2026 оны 2 дугаар улирал

2026-11-05

Улаанбаатар хотын хамгийн том усан хангамжийн эх үүсвэрийг төвийн сүлжээнд холболоо

2026-11-02

Трамп: Зукерберг сонгуульд нөлөөлбөл бүх насаар нь шоронд суулгана

0

Volkswagen компани Герман дахь үйлдвэрүүдээ хааж болзошгүй болсныг зарлажээ

0

“Эрдэнэс Тавантолгой“ ХК Олон улсын мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны стандартыг нэвтрүүлэх ажил эхэллээ

0

БНХАУ-ын дэд дарга Хань Жөн есдүгээр сарын 6-8-нд Монгол Улсад айлчилна

0

Биржээр борлуулсан нүүрсний экспорт оны эхнээс буурсаар зургаадугаар сард 132.8 мянган тоннд хүрсэн бол өнгөрөгч долоодугаар сард 268.7 мянган тонн болж хоёр дахин нэмэгджээ.

0

Инженерийн шугам сүлжээний шинэчлэл дуусаж, Улаанбаатарын өвөлжилтийн бэлтгэл ахив

2026-11-04

УСУГ – ын дарга Ц.Төрхүү: Улаанбаатарчууд бидний хувьд ундны усны ирээдүйн маш том, баяртай мэдээг та бүхэнтэйгээ хуваалцаж байна!

2026-11-04

Их хотын иргэн таны крантны ус химийн 60, нян судлалын 5 үзүүлэлтээрээ ДЭМБ-аас гаргасан зөвлөмж болон, Монгол улсын үндэсний стандарт MNS 900:2018-ын шаардлагыг бүрэн хангаж байна.

2026-11-03

Улаанбаатар хотын хамгийн том усан хангамжийн эх үүсвэрийг төвийн сүлжээнд холболоо

2026-11-02

“УБТЗ” ХНН: Хөх нүүрсний тээвэрлэлтийг эхлүүллээ

2026-11-03

Мэдээний ангилалууд

  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Боловсрол
  • Спорт
  • Эрүүл мэнд
  • ФОТО
  • ВИДЕО

ХОЛБОО БАРИХ

Утас: +976 88113876
И-мэйл: info@topnews.mn

ХАЯГ БАЙРШИЛ

Bluemon tower

Биднийг дагаарай

  •  Сурталчилгаа байрлуулах
  • Бидний тухай

©2024 Topnews.mn

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Боловсрол
  • Спорт
  • ФОТО
  • ВИДЕО

©2024 Topnews.mn