Манай орны нийт нутгаар өнөөдөр хур тунадас орохгүй, говь, талын нутгаар салхитай, ихэнх нутгаар хүйтэн байна.
ЦУОШГ-ын мэдээлснээр, ихэнх нутгаар багавтар үүлтэй, нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр -3-+2 градус хүйтэн, Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул голын хөндийгөөр +1-+6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +10-+15 градус, бусад нутгаар +4-+9 градус дулаан байна.
Discussion about this post