Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр нийслэлийн өмчит компани болон нийслэлийн өмчит аж ахуйн тооцоот байгууллагын удирдлагуудтай уулзсан. Энэ үеэрээ тэрбээр нийслэлийн өмчит компани болон нийслэлийн өмчит аж ахуйн тооцоот байгууллагуудын нөхцөл байдалтай холбогдуулан байр сууриа илэрхийлжээ. Тодруулбал, тэрбээр “Нийтийн тээврийн парк шинэчлэлтийг хийснээр зорчигчид нэмэгдэж, 70 гаруй тэрбум төгрөгийн орлоготой ажилласан. Ирэх онд 100 тэрбум төгрөгийн орлоготой ажиллах боломжтой.Цаашид нийслэлийн өмчит компани, аж ахуйн тооцоот байгууллагуудын давсан орлогыг мега төслүүдэд зарцуулна. Мөн Төв цэнгэлдэх хүрээлэн энэ онд 3.5 тэрбум төгрөгийн ашигтай ажиллахын зэрэгцээ “Намрын ногоон өдрүүд” зэрэг нийгэмд чиглэсэн үйл ажиллагааг үнэ төлбөргүй зохион байгуулж эхэлсэн. Нийгэмд чиглэсэн ийм үйл ажиллагааг тогтмол зохион байгуулна” гэжээ.
Discussion about this post