Topnews.mn
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Боловсрол
  • Спорт
  • ФОТО
  • ВИДЕО
Topnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Боловсрол
  • Спорт
  • ФОТО
  • ВИДЕО
No Result
View All Result
Topnews.mn
No Result
View All Result

Ирэх саруудад олон жилийн дунджаас хүйтрэх төлөвтэй байна

Нийтлэгч Админ
4 сар өмнө
A A
0

Цаг уурын байгууллагаас гаргасан улирлын ерөнхий төлөвөөр буюу 10 дугаар сард баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын баруун, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас хангайн уулархаг нутгаар ахиу орох төлөвтэй байна.

Харин 11, 12 дугаар сард зүүн аймгуудын нутаг, төв, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас 11 дүгээр сард нутгийн зүүн хэсгээр, 12 дугаар сард нутгийн зүүн хойд хэсгээр ахиу орох төлөвтэйг ЦУОШГ мэдээллээ.

Өвлийн саруудад зүүн аймгуудын нутгаар цаг агаар хүйтэн, хур тунадас харьцангуй их байх төлөвтэй. Өнгөрсөн зун хуурай гандуу байсан баруун аймгуудын нутгаар бэлчээрийн даац муу, хадлан тэжээлийн нөөц бага зэргийг харгалзан малын тэжээл нөөцлөх зэрэг арга хэмжээг авч, өвлийн бэлтгэлээ эртнээс хангахыг зөвлөжээ.

Агаарын дундаж температур ирэх сард Баян-Өлгий, Увс, Ховд, Завханы нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн ихэнх, Архангайн баруун өмнөд, Дундговийн баруун хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй бол сарын нийлбэр хур тунадас Увс, Завханы ихэнх, Говь-Алтай, Баянхонгорын хойд, Архангайн баруун хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх аж.

Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Говьсүмбэр, Дорноговийн нутаг, Сэлэнгэ, Төв, Дундговь, Өмнөговийн зүүн хэсгээр агаарын дундаж температур 11 дүгээр сард олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөв гарчээ. Сарын нийлбэр хур тунадас Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Говьсүмбэрийн нутаг, Сэлэнгэ, Төв, Дундговийн зүүн, Дорноговийн ихэнх хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Түүнчлэн, Хэнтий, Дорноговийн ихэнх хэсэг, Дорнод, Сүхбаатар, Говьсүмбэрийн нутгаар дундаж температур 12 дугаар сард олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх нь ээ. Харин сарын нийлбэр хур тунадас Сэлэнгэ, Хэнтий, Дорнодын нутаг, Булганы зүүн хойд, Төв аймгийн ихэнх, Сүхбаатарын хойд хэсгээр олоон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Share213Tweet133

Холбоотой мэдээ

Бусад

Зургаан сарын хугацаанд скүүтэр, мопед, цахилгаан дугуйг хөдөлгөөнд оролцуулахгүй

3 сар өмнө
Бусад

“ПИЗЗА ХАТ” 30 ДАХЬ САЛБАРАА АМГАЛАНД НЭЭЛЭЭ

4 сар өмнө
Бусад

Нийслэлийн 8 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдааг энэ сарын 25-ны өдөр зохион байгуулна

4 сар өмнө
Бусад

69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал мэргэжлийн сумог орхилоо

8 сар өмнө
Бусад

Зайсангийн зүүн гүүрийг шинээр барих ажлын явц 85 хувьтай байна

8 сар өмнө
Бусад

ДЭЛХИЙН УРАН ГУЛГАЛТЫН ОДОД МОНГОЛД

8 сар өмнө

Discussion about this post

Биднийг дагаарай

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шинэ

2026 онд хот, нийтийн аж ахуйн салбарт 71 машин техникээр парк шинэчилнэ

2026-01-13

Замын-Үүд боомтын төмөр замаар 18,3 сая тонн ачаа тээвэрлэжээ

2026-01-12

Чөлөөт, сонгомол бөхийн УАШТ эхэллээ

2026-01-09

Эрсдэл өндөртэй гармыг хориглолын байгууламжаар тоноглож аюулгүй байдлыг бүрдүүллээ

2026-01-12

УБТЗ зам тээврийн салбарын бүтээн байгуулалтад ашигтай шинэ боломжийг бүрдүүллээ

2026-01-12

Трамп: Зукерберг сонгуульд нөлөөлбөл бүх насаар нь шоронд суулгана

0

Volkswagen компани Герман дахь үйлдвэрүүдээ хааж болзошгүй болсныг зарлажээ

0

“Эрдэнэс Тавантолгой“ ХК Олон улсын мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны стандартыг нэвтрүүлэх ажил эхэллээ

0

БНХАУ-ын дэд дарга Хань Жөн есдүгээр сарын 6-8-нд Монгол Улсад айлчилна

0

Биржээр борлуулсан нүүрсний экспорт оны эхнээс буурсаар зургаадугаар сард 132.8 мянган тоннд хүрсэн бол өнгөрөгч долоодугаар сард 268.7 мянган тонн болж хоёр дахин нэмэгджээ.

0

2026 онд хот, нийтийн аж ахуйн салбарт 71 машин техникээр парк шинэчилнэ

2026-01-13

Замын-Үүд боомтын төмөр замаар 18,3 сая тонн ачаа тээвэрлэжээ

2026-01-12

Нөөцийн махыг 410 цэгээр худалдаална

2026-01-12

Чөлөөт, сонгомол бөхийн УАШТ эхэллээ

2026-01-09
default

Сонгинохайрхан дүүрэгт 240 ортой цэцэрлэгийн барилгын ажлыг улсын комисс хүлээн авлаа

2026-01-09

Мэдээний ангилалууд

  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Боловсрол
  • Спорт
  • Эрүүл мэнд
  • ФОТО
  • ВИДЕО

ХОЛБОО БАРИХ

Утас: +976 88113876
И-мэйл: info@topnews.mn

ХАЯГ БАЙРШИЛ

Bluemon tower

Биднийг дагаарай

  •  Сурталчилгаа байрлуулах
  • Бидний тухай

©2024 Topnews.mn

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Боловсрол
  • Спорт
  • ФОТО
  • ВИДЕО

©2024 Topnews.mn