Topnews.mn
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Боловсрол
  • Спорт
  • ФОТО
  • ВИДЕО
Topnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Боловсрол
  • Спорт
  • ФОТО
  • ВИДЕО
No Result
View All Result
Topnews.mn
No Result
View All Result

“Хоёрдугаар тойрог зам” төслийн ТЭЗҮ-ийг боловсруулж байна

Нийтлэгч Админ
10 сар өмнө
A A
0

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор авто замын бүтээн байгуулалтын чиглэлээр томоохон төслүүдийг нийслэлээс үе шаттай хэрэгжүүлж буй. Эдгээрийн нэг нь “Шинэ тойрог авто зам” төсөл юм. Уг төсөл нь “Нэгдүгээр тойрог зам”, ”Хоёрдугаар тойрог зам” гэсэн хоёр үндсэн хэсгээс бүрдэнэ.

Нэгдүгээр тойрог зам төслийн ТЭЗҮ-ийг боловсруулж дууссан бөгөөд нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Олон улсын нээлттэй тендерийг зарласан. Харин “Хоёрдугаар тойрог зам” төслийн ТЭЗҮ, урьдчилсан зураг төсөл боловсруулах ажлыг БНХАУ-ын Гуандун мужийн “Зам тээврийн төлөвлөлт, зураг төслийн хүрээлэн групп” ХК гүйцэтгэж байна. Тус ажлын үйл явц 80 хувьтай байна.

ТЭЗҮ-ийн хүрээнд инженер геологи, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчмийн судалгаа, байгаль орчны төлөв байдлын үнэлгээ, ус зүйн урьдчилсан судалгаа, трассын дагууд 1:500 масштабтай байр зүйн зураглал зэрэг зураг төслийн суурь ажлуудыг хийж гүйцэтгэжээ. Мөн авто замын трасс төлөвлөлт, хучилт, гүүр хоолой, уулзвар огтлолцол, инженерийн шугам сүлжээ зэрэг ТЭЗҮ-ийн дунд шатны ажлууд 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна. 

“Хоёрдугаар тойрог зам” төсөл бүрэн хэрэгжсэнээр нийслэлийн авто замын хөдөлгөөний түгжрэлийг 23 орчим хувиар бууруулна гэж тооцоолж буй.

Энэхүү замын трасс нь хотын захын бүсийг хамрах бөгөөд дэд төвүүдийг холбох хоёр чиглэлтэй маршрутаар хэрэгжихээр төлөвлөгдсөн.

Баруун чиглэлийн маршрут нь 22-ын товчооноос эхэлж, Тахилтын авто зам, Найрамдлын зам, Нарангийн гудамжны төгсгөл, Улаан чулуутын хогийн цэг орчмоор дайран өнгөрч, Баянхошууны уулзварт хүрч нэгдүгээр тойрог замтай холбогдоно. Харин зүүн чиглэлийн маршрут нь Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн орчим, Улиастай, Гачууртын чиглэлд үргэлжилж, эцэст нь Туулын хурдны замтай огтлолцохоор төлөвлөгдсөн. Эдгээр чиглэл нь хотын зүүн болон баруун захын бүсүүдийг төвийн замын ачаалалд нөлөөлөхгүйгээр холбож, шилжилт хөдөлгөөнийг дэмжих, хотын захын хороололд амьдарч буй иргэдийн тээврийн хүртээмжийг сайжруулах, амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэх ач холбогдолтой.

Share212Tweet133

Холбоотой мэдээ

Нийгэм

Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 668 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянав

3 долоо хоног өмнө
Нийгэм

Усуг-2026

3 долоо хоног өмнө
Нийгэм

Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна

3 долоо хоног өмнө
Нийгэм

ДЦС-5 төслийн талбайгаас 102.9 мянган шоо метр үнсийг зөөгөөд байна

3 долоо хоног өмнө
Нийгэм

Ус сувгийн удирдах газарт гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг зохион байгууллагдлаа

2 сар өмнө
Нийгэм

Мэндчилгээ

2 сар өмнө

Discussion about this post

Биднийг дагаарай

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шинэ

Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 668 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянав

2026-06-30

1990 оноос хойш Монголд болсон дуулиант гэмт хэргүүд гэх жагсаалт

2024-09-11

Дэлхийн жүдогийн өдөр тохиож байна

2025-10-28

Пара хөнгөн атлетикийн улсын аварга шалгаруулах тэмцээн боллоо

2026-06-30

Б.Алтанчимэг холимог тулаанаар залуучуудын дэлхийн аварга боллоо

2025-10-02

Трамп: Зукерберг сонгуульд нөлөөлбөл бүх насаар нь шоронд суулгана

0

Volkswagen компани Герман дахь үйлдвэрүүдээ хааж болзошгүй болсныг зарлажээ

0

“Эрдэнэс Тавантолгой“ ХК Олон улсын мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны стандартыг нэвтрүүлэх ажил эхэллээ

0

БНХАУ-ын дэд дарга Хань Жөн есдүгээр сарын 6-8-нд Монгол Улсад айлчилна

0

Биржээр борлуулсан нүүрсний экспорт оны эхнээс буурсаар зургаадугаар сард 132.8 мянган тоннд хүрсэн бол өнгөрөгч долоодугаар сард 268.7 мянган тонн болж хоёр дахин нэмэгджээ.

0

Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 668 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянав

2026-06-30

Пара хөнгөн атлетикийн улсын аварга шалгаруулах тэмцээн боллоо

2026-06-30

Усуг-2026

2026-06-30

Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчид нэр дэвшигч Э.Анартай хийх сонсгол өнөөдөр болно

2026-06-30

ЧУУЛГАН: Б.Түвшин нарын гишүүдийн өргөн барьсан Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэнэ

2026-06-30

Мэдээний ангилалууд

  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Боловсрол
  • Спорт
  • Эрүүл мэнд
  • ФОТО
  • ВИДЕО

ХОЛБОО БАРИХ

Утас: +976 88113876
И-мэйл: info@topnews.mn

ХАЯГ БАЙРШИЛ

Bluemon tower

Биднийг дагаарай

  •  Сурталчилгаа байрлуулах
  • Бидний тухай

©2024 Topnews.mn

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Боловсрол
  • Спорт
  • ФОТО
  • ВИДЕО

©2024 Topnews.mn