УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын хөрөнгө, орлогын мэдүүлгийг харахад “төрд ажиллавал баян болдог” гэх ойлголт улам баталгаажих мэт. 2019 оноос хойш орлого нь хоёр дахин нэмэгдэж, хадгаламж нь зарим арилжааны банкнаас давсан байх юм.
💸 Орлого өсөх нь болзолгүй 2019 он: 206 сая төгрөг
2023 он: 395 сая төгрөг → Төрд 4 жил ажиллахад орлого нь бараг хоёр дахин өсдөг бололтой. Үндсэн цалин, хоол унааны зардлаар ингэж хуримтлуулж болдог бол жирийн иргэдэд ч заагаад өгөөсэй.
🏢 Орон сууц, 3 машин – “Ганц ч өргүй” амьдрал 3 орон сууц – 1 тэрбум 116 сая төгрөг
3 машин (Lexus 570, Benz S350L, Land Rover V1) – 1 тэрбум 20 сая төгрөг → Тансаг хэрэглээгээр гоёсон энэ жагсаалт “төрийн хүний даруухан амьдрал”-ын тод жишээ гэх үү?
🏦 Хадгаламж – Бизнесээс үү, буянтай бодлогоос уу? Дотоодын банк, санхүүгийн байгууллагад нийт 8 тэрбум 700 сая төгрөгийн хадгаламжтай → Ийм хадгаламжтай гишүүд УИХ-д хэд байгаа бол? Эсвэл ганц Ганбаатар л санхүүгийн сахилга баттай яваад байдаг юм болов уу?
🛣 Хувийн хөрөнгөөр “төрийн зам” тавьсан нь Түүний өөрийн хөрөнгөөр барьсан 1.4 км замыг тойргийн иргэд магтсаар. Харин нөгөө талд, “Өөрийн хөрөнгөөр зам тавьдаг гишүүн гэж байдаг юм уу? Тэр нь бүр ашиггүй юу?” хэмээн хөмсөг зангидсан иргэд ч байна.
Discussion about this post