“ICETOP” хамтлагийн ахлагч Б.Оргил-Эрдэнийг өнөөдөр /2025.05.05/ өглөө сүүлчийн замд нь үдлээ.
Түүнийг олон хоногийн турш гадаад улсаас эрэн хайж, нас барсан байдалтайгаар олсон юм. Тодруулбал, Eyescool буюу Б.Оргил-Эрдэнэ агсан дөрөвдүгээр сарын 6-ны өдөр Малайз улсын “Шангри Ла” зочид буудалд буудаллаж, тус өдрийн үдээс хойш тухайн буудлаас гарч яван түүнээс хойш ор сураггүй алга болсон байдаг.
Ингээд түүний дүү Б.Од-Эрдэнэ тус улсыг зорьж ахыгаа олсон ч, чих тавин хүлээж байсан үнэнч сонсогчдодоо харамсалтай мэдээ дуулгасан билээ. Одоогоор нас барсан шалтгаан тодорхойгүй шүүх шинжилгээний хариу гараагүй байгаа гэв.
Discussion about this post