Topnews.mn
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Боловсрол
  • Спорт
  • ФОТО
  • ВИДЕО
Topnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Боловсрол
  • Спорт
  • ФОТО
  • ВИДЕО
No Result
View All Result
Topnews.mn
No Result
View All Result

Д.Амарбаясгалан МАН-ын даргаар сонгогдлоо

Нийтлэгч Админ
11 сар өмнө
A A
0

МАН-ын VIII Бага хуралдаан өчигдөр болж, дөрвөн асуудал хэлэлцсэн байна.

Тодруулбал, энэ удаагийн хурлаар МАН-ын Бага хурлын гишүүдийг чөлөөлөх, сонгох, даргыг сонгох, өмнөх даргыг чөлөөлөх тогтоол, МАН-ын XXXI Их хурлын тов, оролцох гишүүдийг сонгох журмыг хэлэлцжээ.

Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ, “Бага хурлын гишүүнээс төрийн албанд томилогдсон болон бусад шалтгаантай 49 гишүүнийг чөлөөлсөн. Дүрмийн дагуу МАН-ын шат шатны дарга нарыг бага хурлын гишүүнээр сонгодог жишгээр нөхөн сонгосон. Хоёрт, МАН-ын даргыг сонгох асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Намын даргад Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нар өрсөлдсөн. Санал тоолоход УИХ-ын дарга Д.Амарбаясгалан 56, Ерөнхий сайд Г.Занданшатар 44 хувийн санал тус тус авсан.

Санал хураалт явуулахаас өмнө нэр дэвшигчдийн хэн нь ч гуравны хоёрын санал авч чадаагүй нөхцөлд дахин санал хураалт явуулах журмыг Бага хурлын гишүүд баталсан. Энэ дагуу дахин санал хураалтаар УИХ-ын дарга Д.Амарбаясгалан 321 гишүүнээс 275-ынх нь саналыг авлаа.

Өөрөөр хэлбэл, санал өгсөн гишүүдийн 85.7 хувийн санал авч, МАН-ын даргаар сонгов. Бид Улс төрийн намын тухай хуулийг үндэслээд МАН-ын дүрмийг баталсан. Хурлын дэг бусад хэлэлцэх асуудал дүрмийн дагуу боллоо. Хуралдааны бүх үйл явц дүрэм журмын дагуу, хэлэлцэх асуудал тус бүрийг бага хурлын гишүүдээрээ шийдвэрлэсэн учраас Дээд шүүхэд маргаан гарахгүй гэж үзэж байна” гэсэн байна.

Share212Tweet133

Холбоотой мэдээ

Улс төр

“Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх хугацаатай үүргийг Монголбанкны удирдлагад өглөө

2 долоо хоног өмнө
Улс төр

ЧУУЛГАН: Б.Түвшин нарын гишүүдийн өргөн барьсан Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэнэ

1 сар өмнө
Улс төр

Олон нийтийн хяналтын тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг танилцууллаа

7 сар өмнө
Онцлох Мэдээ

Д.Амарбаясгалан МАН-ын даргын сонгуульд өрсөлдөхгүй

9 сар өмнө
Улс төр

УИХ дахь МАН болон АН-ын бүлгүүд хуралдана

9 сар өмнө
Улс төр

Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулсан Улсын Их Хурлын тогтоол Үндсэн хууль зөрчсөн гэж шийдвэрлэв

10 сар өмнө

Discussion about this post

Биднийг дагаарай

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шинэ

KHARKHORUM 360° фестиваль 8-р сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно

2026-08-06

Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна

2026-07-29

“THE MONGOLZ” баг үндэсний бичгээр эсээ бичих уралдаан зарлалаа

2025-09-18

ДЦС-5 төслийн талбайгаас 102.9 мянган шоо метр үнсийг зөөгөөд байна

2026-06-26

Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна

2026-06-30

Трамп: Зукерберг сонгуульд нөлөөлбөл бүх насаар нь шоронд суулгана

0

Volkswagen компани Герман дахь үйлдвэрүүдээ хааж болзошгүй болсныг зарлажээ

0

“Эрдэнэс Тавантолгой“ ХК Олон улсын мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны стандартыг нэвтрүүлэх ажил эхэллээ

0

БНХАУ-ын дэд дарга Хань Жөн есдүгээр сарын 6-8-нд Монгол Улсад айлчилна

0

Биржээр борлуулсан нүүрсний экспорт оны эхнээс буурсаар зургаадугаар сард 132.8 мянган тоннд хүрсэн бол өнгөрөгч долоодугаар сард 268.7 мянган тонн болж хоёр дахин нэмэгджээ.

0

KHARKHORUM 360° фестиваль 8-р сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно

2026-08-06

Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна

2026-07-29

Автомашины улсын дугаарыг наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 12-ныг хүртэл тэгш, сондгойгоор зорчуулна

2026-07-29

“Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх хугацаатай үүргийг Монголбанкны удирдлагад өглөө

2026-07-29

“Дэлхийн адууны өдөр”-ийг тохиолдуулан Монголын уран бүтээлч Адьяабазарын Чадраабал адууны сэдэвт бүтээлүүдээ олон улсын үзэсгэлэнгүүдэд толилуулж байна.

2026-07-23

Мэдээний ангилалууд

  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Боловсрол
  • Спорт
  • Эрүүл мэнд
  • ФОТО
  • ВИДЕО

ХОЛБОО БАРИХ

Утас: +976 88113876
И-мэйл: info@topnews.mn

ХАЯГ БАЙРШИЛ

Bluemon tower

Биднийг дагаарай

  •  Сурталчилгаа байрлуулах
  • Бидний тухай

©2024 Topnews.mn

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Боловсрол
  • Спорт
  • ФОТО
  • ВИДЕО

©2024 Topnews.mn