Topnews.mn
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Боловсрол
  • Спорт
  • ФОТО
  • ВИДЕО
Topnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Боловсрол
  • Спорт
  • ФОТО
  • ВИДЕО
No Result
View All Result
Topnews.mn
No Result
View All Result

Үндэсний баялгийн санг арвижуулж, өгөөжийг нь ард түмэнд ногдуулах зарчмыг дэмжиж буйгаа илэрхийллээ

Нийтлэгч Админ
4 сар өмнө
A A
0

Ерөнхий сайд Г.Занданшатар стратегийн орд эзэмшигч аж ахуйн нэгжүүдийн удирдлагатай уулзаж, хэлэлцээ хийх, хамтран ажиллах талаар санал солилцож, Ажлын хэсэгт тодорхой чиглэл өглөө.

Стратегийн ордуудын өгөөжийг шударгаар хуваарилах, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах нь энэ уулзалтын зорилго юм гэдгийг Ерөнхий сайд тэмдэглээд, Үндсэн хуулийн Зургаадугаар зүйлийн хоёрдугаар хэсэг болон Баялгийн сангийн хуулийг хэрэгжүүлэх Засгийн газрын зорилтыг дэмжиж буйд талархал илэрхийллээ.

Өнгөрсөн хугацаанд стратегийн ордууд Монголын эдийн засгийн хөдөлгүүр байлаа. Харин одоо ард түмний эрх ашиг, ирээдүйн баталгааг дээдэлж, хамтын хариуцлагыг ухамсарлах цаг ирлээ. Иймд ил тод, нээлттэй, тэгш шударга, хууль дээдэлсэн, харилцан өгөөжтэй хамтын ажиллагаа чухал. Ингэж байж нийгмийн хариуцлагатай, нэмүү өртөг шингэсэн, экспортын чиг баримжаатай уул уурхай хөгжинө гэлээ. Ерөнхий сайд гурван зарчим баримталж буйгаа танилцууллаа.

-Иргэн бүрд үр өгөөж хүртээх Үндсэн хуулийн зарчмыг хэрэгжүүлэх,

-Бүтээмжтэй, хариуцлагатай, өрсөлдөх чадвартай төр, хувийн хэвшлийн түншлэлд хүрэх,

-Үндэсний баялгийн санг арвижуулж, Монголын ирээдүйг баталгаажуулах нь бидний зорилго гэв. Ингэхдээ Ирээдүйн өв сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах, тус сангийн хуримтлалыг орон сууцны зээлийн эх үүсвэр болгох боломжийн талаар санал солилцлоо. Үндсэн хууль, Үндэсний баялгийн сангийн тухай болон Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох зохицуулалтын хэрэгжилтийг хангах чиглэлээр Засгийн газраас дэвшүүлсэн зорилт, хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг дэмжиж хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа оролцогчид илэрхийллээ.

Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн ТУЗ-ийн дарга Г.Батцэнгэл салбараа төлөөлж үг хэлэв. АМНАТ-ын 65 хувийг Ирээдүйн өв санд цуглуулж байгаа юм. Өнөөдөргүй ирээдүй гэж байхгүй. Өнөөдөр иргэдэд энэ сангийн хуваарилалт очих ёстой. АМНАТ бол борлуулалтын орлогоос шууд татдаг хамгийн эрсдэлгүй татвар. Иймд АМНАТ-ын тодорхой хэсгийг иргэдийн хуримтлалын санд төвлөрүүлэх нь зүйтэй. Ингэвэл ард иргэд уул уурхайн салбарыг дэмжинэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигчидтэй яриа хэлэлцээ хийх замаар төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох, уг хувь хэмжээг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр орлуулах эсэх талаар санал боловсруулж, Улсын Их Хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх нь зүйтэй гэдгийг Ерөнхий сайд онцлоод энэ асуудлыг ирэх аравдугаар сард Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг сайд С.Бямбацогтод үүрэг болголоо.

Үндсэн хуулийн Зургаадугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэж заасан.

Үндсэн хуулийн энэ зарчим, үзэл санааг баталгаажуулж Үндэсний баялгийн сангийн тухай болон Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиуд 2024 оны дөрөвдүгээр сард батлагдсан нь стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд эзэмшигч хуулийн этгээдийн төрд ногдох хувь хэмжээг тогтоох, түүнд хамаарах ногдол ашгийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлэх эрх зүйн үндэс бүрдсэн.

Эдгээр хуулийн хэрэгжилтийг хангах ажлыг эрчимжүүлэх зорилгоор Ерөнхий сайд Г.Занданшатар 2025 оны наймдугаар сард захирамж гаргаж, Ажлын хэсгийг шинэчлэн байгуулсан. Тус Ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт ахалж, стратегийн ач холбогдол бүхий ордуудад үйл ажиллагаа явуулж буй болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчидтэй хэлэлцээ хийж байна. Ажлын хэсэг чиг үүргээ хэрэгжүүлэхдээ байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлж, хууль ёсны эрх ашгийг нэн тэргүүнд тавина. Тэгш, шударга, нээлттэй байх зарчим баримтална. Мөн баялаг бүтээгчдийнхээ бизнесийн үйл ажиллагаанд аливаа үндэслэл, шаардлагагүйгээр саад бэрхшээл учруулахаас сэргийлж ажиллана гэлээ.

Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын 16 ордод хайгуулын болон ашиглалтын 81 тусгай зөвшөөрлийг давхардсан тоогоор 41 хуулийн этгээд эзэмшиж байна. Эдгээр аж ахуйн нэгжийн төлөөлөл тус уулзалтад оролцлоо.

Share212Tweet133

Холбоотой мэдээ

Улс төр

Олон нийтийн хяналтын тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг танилцууллаа

2 долоо хоног өмнө
Онцлох Мэдээ

Д.Амарбаясгалан МАН-ын даргын сонгуульд өрсөлдөхгүй

2 сар өмнө
Улс төр

УИХ дахь МАН болон АН-ын бүлгүүд хуралдана

3 сар өмнө
Улс төр

Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулсан Улсын Их Хурлын тогтоол Үндсэн хууль зөрчсөн гэж шийдвэрлэв

3 сар өмнө
Улс төр

Ерөнхий сайдыг огцруулах УИХ-ын тогтоолд Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавилаа

3 сар өмнө
Улс төр

УИХ дахь АН, МАН-ын бүлэг, ХҮН намын зөвлөл 10.00 цагаас хуралдана

3 сар өмнө

Discussion about this post

Биднийг дагаарай

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шинэ

2026 онд хот, нийтийн аж ахуйн салбарт 71 машин техникээр парк шинэчилнэ

2026-01-13

Замын-Үүд боомтын төмөр замаар 18,3 сая тонн ачаа тээвэрлэжээ

2026-01-12

Чөлөөт, сонгомол бөхийн УАШТ эхэллээ

2026-01-09

Эрсдэл өндөртэй гармыг хориглолын байгууламжаар тоноглож аюулгүй байдлыг бүрдүүллээ

2026-01-12

УБТЗ зам тээврийн салбарын бүтээн байгуулалтад ашигтай шинэ боломжийг бүрдүүллээ

2026-01-12

Трамп: Зукерберг сонгуульд нөлөөлбөл бүх насаар нь шоронд суулгана

0

Volkswagen компани Герман дахь үйлдвэрүүдээ хааж болзошгүй болсныг зарлажээ

0

“Эрдэнэс Тавантолгой“ ХК Олон улсын мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны стандартыг нэвтрүүлэх ажил эхэллээ

0

БНХАУ-ын дэд дарга Хань Жөн есдүгээр сарын 6-8-нд Монгол Улсад айлчилна

0

Биржээр борлуулсан нүүрсний экспорт оны эхнээс буурсаар зургаадугаар сард 132.8 мянган тоннд хүрсэн бол өнгөрөгч долоодугаар сард 268.7 мянган тонн болж хоёр дахин нэмэгджээ.

0

2026 онд хот, нийтийн аж ахуйн салбарт 71 машин техникээр парк шинэчилнэ

2026-01-13

Замын-Үүд боомтын төмөр замаар 18,3 сая тонн ачаа тээвэрлэжээ

2026-01-12

Нөөцийн махыг 410 цэгээр худалдаална

2026-01-12

Чөлөөт, сонгомол бөхийн УАШТ эхэллээ

2026-01-09
default

Сонгинохайрхан дүүрэгт 240 ортой цэцэрлэгийн барилгын ажлыг улсын комисс хүлээн авлаа

2026-01-09

Мэдээний ангилалууд

  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Боловсрол
  • Спорт
  • Эрүүл мэнд
  • ФОТО
  • ВИДЕО

ХОЛБОО БАРИХ

Утас: +976 88113876
И-мэйл: info@topnews.mn

ХАЯГ БАЙРШИЛ

Bluemon tower

Биднийг дагаарай

  •  Сурталчилгаа байрлуулах
  • Бидний тухай

©2024 Topnews.mn

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Боловсрол
  • Спорт
  • ФОТО
  • ВИДЕО

©2024 Topnews.mn