Topnews.mn
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Боловсрол
  • Спорт
  • ФОТО
  • ВИДЕО
Topnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Боловсрол
  • Спорт
  • ФОТО
  • ВИДЕО
No Result
View All Result
Topnews.mn
No Result
View All Result

Канадад гарсан гал түймэр тус улсын түүхэнд байгаагүй хохирлыг дагуулжээ

Нийтлэгч Админ
4 weeks өмнө
A A
0

Канадын Манитоба мужийн 17 мянга орчим хүнийг хурдацтай тархаж байгаа түймрийн аюулаас сэргийлэн нүүлгэн шилжүүлжээ.

Гал сөнөөгчид галын тархалтыг тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэхэд нисэх хүчний онгоц, нисдэг тэргүүдийг ашиглаж байгаа аж. Ирэх өдрүүдэд халуун, хуурай цаг агаартай байна.

Гал түймрээс үүссэн өтгөн утаа Канад болон Америкийн газар нутгаар тархжээ. Саскачеван болон Манитоба мужууд дараагийн сар хүртэл онц байдал зарлаж, гал түймэртэй тэмцэхэд олон улсын дэмжлэг хүссэн. Саскачеван мужид бямба гарагийн байдлаар 17 түймэр гарсны найм нь хяналтад ороогүй гэж бүртгэгджээ.

”Канадын Олон агентлаг хамтарсан ойн түймэртэй тэмцэх төв’’-ийн мэдээлснээр нөхцөл байдлыг туйлын аюултай гэж тодорхойлжээ. Саскачевын ерөнхий сайд Скотт Мо бямба гарагт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр хуурай цаг агаар үргэлжилбэл нүүлгэн шилжүүлсэн хүмүүсийн тоо 8000-10000 хүртэл нэмэгдэх боломжтойг сануулжээ.

Мөн тэрбээр “Ирэх 4-7 хоног маш аюул нэмэгдэх эрсдэлтэй тул зориудаар бороо оруулах хэрэгтэй” гэв. Альберта болон Бритиш Колумбын ихэнх хэсэгт ч мөн гал түймрийн улмаас иргэдийг нүүлгэн шилжүүлж байна.  Манитоба хотын Флин Флон хотод 5000 гаруй хүн амьдардаг боловч одоо зөвхөн гал сөнөөгчид болон туслах ажилчид үлдээд байгаа юм.

 Манитоба мужийн түймрийн нөхцөл байдалд дурдсанаар, нийт 25 идэвхтэй түймэр бүртгэгдсэнээс 11 нь хяналтаас гараад байна. Энэ долоо хоногт гал түймрийн утаа Америкийн нэгдсэн улсын 22 сая иргэнийг агаарын чанарын эрсдэлтэй байдалд оруулжээ. Миннесота мужийн хойд хэсгийн оршин суугчдад утаа нь “эрүүл мэндэд хортой” түвшинд хүрсэн гэх анхааруулга ирэх даваа гараг хүртэл үргэлжилнэ.

Канад улс түүхэндээ хамгийн их ой, хээрийн түймэртэй нүүр тулсан буюу 17.2 сая га газар шатжээ. Гал түймэр Канадаас гадна дэлхийн олон оронд үүсээд буй. Тэр дундаа цаг уурын өөрчлөлт нь гал түймэр гарах таатай нөхцөлийг бүрдүүлж байна гэж Нэгдсэн үндэсний байгууллагаас мэдээлэв. Хэт халалт удаан үргэлжилснээр халуун агаар хөрс болон ургамлын чийгийг улам ихээр ууршуулж, гал гарах, тархах таатай орчныг бүрдүүлдэг ажээ.

Эх сурвалж: gogo.mn

Share213Tweet133

Холбоотой мэдээ

Дэлхий

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

4 weeks өмнө
Дэлхий

Өмнөд Солонгос улсын ерөнхийлөгчийн сонгуулиар Ли Жэ Мён үнэмлэхүй ялалт байгуулав

4 weeks өмнө
Дэлхий

Гадаадад боловсрол эзэмшсэн хятад залууст гишгэх газар үгүй

4 weeks өмнө
Боловсрол

Харвардад гадаад оюутан элсүүлэхээ болино

1 month өмнө
Дэлхий

Монгол, Унгар хоёр улс аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

2 months өмнө
Дэлхий

Бүгд Найрамдах Доминикан улсад шөнийн цэнгээний газрын дээвэр нурсны улмаас 98 хүн амиа алджээ

3 months өмнө

Discussion about this post

Биднийг дагаарай

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шинэ
default

Баянзүрх дүүрэгт 200 ортой “Ахмад настан, хүүхдийн эмнэлэг” ашиглалтад орууллаа

2025-06-05

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын 8.7 тэрбумын хадгаламж: Бизнес үү, бодлого уу?

2025-06-04

Сайд Ж.Энхбаяр: “Газар”-аа атгасан, авлагатай тэрбумтан

2025-06-05

Трамп: Зукерберг сонгуульд нөлөөлбөл бүх насаар нь шоронд суулгана

2024-09-04

Volkswagen компани Герман дахь үйлдвэрүүдээ хааж болзошгүй болсныг зарлажээ

2024-09-04

Трамп: Зукерберг сонгуульд нөлөөлбөл бүх насаар нь шоронд суулгана

0

Volkswagen компани Герман дахь үйлдвэрүүдээ хааж болзошгүй болсныг зарлажээ

0

ПАРИС 2024: Д.Сэлэнгээ шөвгийн наймд шалгарлаа

0

БНХАУ-ын дэд дарга Хань Жөн есдүгээр сарын 6-8-нд Монгол Улсад айлчилна

0

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг Замын Хөдөлгөөний Удирдлагын Төвөөс олгодог боллоо

0
default

Баянзүрх дүүрэгт 200 ортой “Ахмад настан, хүүхдийн эмнэлэг” ашиглалтад орууллаа

2025-06-05

Сайд Ж.Энхбаяр: “Газар”-аа атгасан, авлагатай тэрбумтан

2025-06-05

Нийтийн тээврийн 20 чиглэлийн цагийн хуваарийг урагшлууллаа

2025-06-05

Таван шарын нүхэн гарц орчимд дөрвөн хэсэгт ногоон байгууламж, тохижилтын ажил хийнэ

2025-06-05

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

2025-06-05

Мэдээний ангилалууд

  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Боловсрол
  • Спорт
  • Эрүүл мэнд
  • ФОТО
  • ВИДЕО

ХОЛБОО БАРИХ

Утас: +976 88113876
И-мэйл: info@topnews.mn

ХАЯГ БАЙРШИЛ

Bluemon tower

Биднийг дагаарай

  •  Сурталчилгаа байрлуулах
  • Бидний тухай

©2024 Topnews.mn

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Боловсрол
  • Спорт
  • ФОТО
  • ВИДЕО

©2024 Topnews.mn