Topnews.mn
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Боловсрол
  • Спорт
  • ФОТО
  • ВИДЕО
Topnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Боловсрол
  • Спорт
  • ФОТО
  • ВИДЕО
No Result
View All Result
Topnews.mn
No Result
View All Result

Гадаадад боловсрол эзэмшсэн хятад залууст гишгэх газар үгүй

Нийтлэгч Админ
5 сар өмнө
A A
0

АНУ-д суралцаж буй хятад оюутнуудын визийг хайр найргүй цуцална гэж Трампийн засаг захиргаа өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн билээ. Энэ талаар Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиогийн хэлснээр Хятадын Коммунист намтай холбоотой эсвэл чухал салбарт суралцаж буй оюутнууд үүнд хамаарна. АНУ-д өнгөрсөн жил ойролцоогоор 280 мянган хятад оюутан суралцжээ. Энэ удаагийн шийдвэр хэчнээн оюутанд нөлөөлөх нь тодорхойгүй байна.

Вашингтоны мэдэгдлийн дараа 22 настай хятад бүсгүй Шиао Чен Шанхай дахь АНУ-ын Консулын газарт ханджээ. Тэрбээр ирэх намар Мичиганд сурах зорилго өвөртлөн визний цаг авсан байсан. Консулын ажилтнууд түүнтэй эелдэг найрсаг ярилцсан ч гэлээ эцэст нь визний хүсэлтэд татгалзсан хариу өгчээ. Ингэхдээ тодорхой шалтгаан ч дурдаагүй байна.

Шиао Чен энэ талаар ярихдаа “Би яг салхинд туугдаад, зүгээ олохгүй яваа хөвдөг ургамал мэт өөрийгөө мэдэрч байна” гэжээ. Салхинд туугдаж буй хөвдөг ургамлаар хятадууд тодорхогүй байдлыг дүрслэн хэлэх нь бий.

Сургуулийн зүгээс зөвшөөрсөн хариугаа хэдийнэ авчихсан байсан учир Шиао Чен итгэл дүүрэн байжээ. Сүүлийн өдрүүдэд яригдаад байсан оюутны визний асуудлаас өөрийгөө мултарчихлаа гэж бодсоноо ч тэр хуваалцсан байна. Гэхдээ бууж өгөлгүй Б төлөвлөгөөндөө орно гэдгээ Чен хуваалцав. Тэрбээр “Би виз авч чадахгүй бол жилийн чөлөө авна. Ирэх жил юмс өөрчлөгдөж, дээрдэх нь үү харна” гэжээ.

Дональд Трампийн засаг захиргаа эхлээд Харвардын гадаад оюутан элсүүлэх эрхийг цуцалсан. Дотоодын аюулгүй байдлын нарийн бичгийн дарга Кристи Ноем Харвардыг “Хятадын Коммунист намтай хамтран ажилладаг” гэж буруутгасан юм. Гэвч дараагийн ээлжинд асуудал хүрээнээсээ хальж, бүх гадаад оюутны визний хүсэлтийг зогсооно гэж мэдэгджээ.

Хятадын Коммунист намын гишүүнчлэл нь Хятадын албан тушаалтнууд, бизнес эрхлэгчдээр тогтохгүй урлаг, алдартнуудын дунд ч түгээмэл байдаг. Тиймээс энэ удаагийн визний хориг өргөн цар хүрээг хамрах магадлалтай.

Хятадын Гадаад хэргийн яам үүнийг улс төрийн зорилготой, ялгаварлан гадуурхсан үйлдэл гэж нэрлэн, албан ёсоор эсэргүүцлээ илэрхийлжээ.

Тус улс нэгэн цагт АНУ дахь гадаад оюутныхаа тоогоор тэргүүлдэг байв. Гэвч хоёр улсын харилцаа муудсанаар оюутнуудын тоо ч цөөрсөн. Өдгөө хоёр улсын харилцаа худалдаа арилжаа, техник технологи гээд бараг бүх салбарт өрсөлдөөнтэй, сөргөлдөөнтэй байна.

Хятад оюутнууд Трампийн эхний бүрэн эрхийн хугацаанд ч хүндрэл чирэгдэлтэй тулгарч байв. Тодруулбал, Трамп 2020 онд Хятадын армитай холбоотой оюутан, судлаачдыг АНУ-ын виз авахыг хориглосон тушаалд гарын үсэг зурсан юм. Энэ тушаал Байдены бүрэн эрхийн хугацаанд ч хүчинтэй байсан. Хамгийн гол нь АНУ цэрэг армитай холбоотой гэдэг нь ямар учиртай юу гэсэн үг болохыг хэзээ ч тодорхой тайлбарлаж байгаагүй аж.

Энэ үеийн хохирогч болсон нэгэн эх сурвалж хэлэхдээ “2023 оны наймдугаар сард Бостонд газардах үед миний визийг цуцалсан. Би Харвардын их сургуулийн докторын дараах хөтөлбөрт элссэн байлаа. Харвардад хөхний хорт хавдартай холбоотой нөхөн сэргээх анагаах ухааны чиглэлээр суралцахаар төлөвлөж байсан юм. Би магистрын зэргээ Хятадад цэргийн харьяа судалгааны байгууллагад хамгаалсан” гэжээ.

Тэрбээр Коммунист намын гишүүн биш. Судалгааны ажил нь ч цэргийнхэнтэй огт холбоогүй байв. Судалгааны ажлынх нь талаар албаныхан асуухад тэрбээр “Хөхний хорт хавдар батлан ​​хамгаалах салбартай ямар холбоотой юм бол? Мэддэг хүн байвал хэлээч” гэж эгдүүцэн хариулжээ.

Түүнтэй адил байдлаар визээ цуцлуулсан залуус олон. Энэ нь сүүлдээ цочирдох зүйлгүй хэвийн асуудал болж хувирчээ.

Мэдрэл судлалын чиглэлээр судалгаа хийдэг, сэтгэл судлалын мэргэжилтэй Цао АНУ-д докторын зэрэг олгох хөтөлбөрт хамрагдахаар өнгөрсөн жил хэд хэдэн хүсэлт гаргажээ. Шилдэг их сургуулийн төгсөгч тэрбээр Айви Лигт элсэх санаатай байв. Гэвч 10 гаруй сургуульд өргөдөл илгээснээс нэг нь л зөвшөөрсөн хариу өгчээ. Сүүлийн үед хятад оюутнуудын өргөдлийг хүлээж авахгүй байгаа гэдгээ ил тод хүлээн зөвшөөрсөн сургууль ч гарсан байна.

Хятад оюутнуудыг тагнуул гэж буруутган цуурах нь сүүлийн жилүүдэд илт ихэссэн. Энэ нь олон ч хүний цаашдын ажил амьдралд нөлөөлдөг. Зөвхөн АНУ-д гэлтгүй, тэр хүмүүс эх орондоо очоод ч амаргүй байдаг аж. Нэгэн цагт тэднийг дэлхийтэй холбогдох гүүр гэж магтдаг байлаа. Гэвч сүүлийн жилүүдэд энэ нь бараг л амьдралын саад бартаа болж хувираад буйг нэрээ нууцалсан эх сурвалж хэлжээ.

Тухайн эх сурвалжийн мэдээлснээр, эх орондоо эргэж ирээд ажилд орох гэхэд “Ажилтнууд дотоодын их сургуулийн зэрэгтэй байх ёстой” гэсэн шаардлага сонсчээ. Хожим мэдэх нь, түүний харъяалагддаг тэнхимд гадаадад бакалаврын боловсрол эзэмшсэн хүн огт байгаагүй аж.

Өөр нэгэн жишээ дурдвал, Хятадын гэр ахуйн цахилгаан хэрэгсэл үйлдвэрлэгч “Gree Electric” компанийн захирал, нэрт бизнесмэн Дун Минжу хувьцаа эзэмшигчдийн хаалттай хурлын үеэр “Гадаадад боловсрол эзэмшсэн хятадуудыг ажилд авахгүй” гэж мэдэгджээ. Яагаад гэвэл тэднийг хэн нь хэн бэ гэдгийг таних боломжгүй, тагнуул ч байх боломжтой гэж үзсэн байна.

Үүнээс хэдэн өдрийн дараа АНУ-ын Тагнуулын төв газар засгийн газартаа сэтгэл дундуур байгаа Хятадын албан тушаалтнуудад хандаж, тагнуулч болохыг уриалсан сурталчилгаа нийтэлжээ. Тус сурталчилгааг үзвэл “Таны хувь заяа таны гарт” гэж хэлэх аж.

Үндсэндээ хятад компаниудын хандлага өөрчлөгдөж буйг олон эх сурвалж хэлэх болжээ. Гадаад ертөнцөөс суралцах хүсэл эрмэлзэл нь буурч, олимп, дэлхийн экспо ярьдаг, хүүхдүүдээ хэл сурахыг шаарддаг байсан цаг үе өөрчлөгдсөөр байгааг сүүлийн үеийн үйл явдлууд бэлээхэн илтгэнэ.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Share213Tweet133

Холбоотой мэдээ

Дэлхий

Эверестэд гацсан хүмүүсийг аварчээ

2 долоо хоног өмнө
Дэлхий

Газад дайныг зогсоох төлөвлөгөөг зөвшилцжээ

3 долоо хоног өмнө
Дэлхий

Ши Жиньпин уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зорилтуудаа танилцуулжээ

4 долоо хоног өмнө
Дэлхий

БНСУ-ын алдарт EXO хамтлагийн бүх гишүүд цэргээс иржээ

4 долоо хоног өмнө
Дэлхий

Ким Кён Хи баривчлагдсанаасаа хойш анх удаа олны өмнө гарч ирэв

1 сар өмнө
Дэлхий

Украины дроны цохилтын улмаас Газпромын газрын тос боловсруулах үйлдвэрт гал гарчээ

1 сар өмнө

Discussion about this post

Биднийг дагаарай

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шинэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНЭУ-ын Гадаад хэргийн сайд бараалхав

2025-10-14

2025 оны хүн ам, орон сууцны завсрын тооллого эхэллээ

2025-10-20

Дулааны тавдугаар цахилгаан станц төсөлд технологийн дэвшилтэт шийдлийг нэвтрүүлнэ

2025-10-21

Сурагчдын бие даалтын долоо хоног эхэллээ

2025-10-20

УИХ дахь АН, МАН-ын бүлэг, ХҮН намын зөвлөл 10.00 цагаас хуралдана

2025-10-20

Трамп: Зукерберг сонгуульд нөлөөлбөл бүх насаар нь шоронд суулгана

0

Volkswagen компани Герман дахь үйлдвэрүүдээ хааж болзошгүй болсныг зарлажээ

0

ПАРИС 2024: Д.Сэлэнгээ шөвгийн наймд шалгарлаа

0

БНХАУ-ын дэд дарга Хань Жөн есдүгээр сарын 6-8-нд Монгол Улсад айлчилна

0

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг Замын Хөдөлгөөний Удирдлагын Төвөөс олгодог боллоо

0

Дулааны тавдугаар цахилгаан станц төсөлд технологийн дэвшилтэт шийдлийг нэвтрүүлнэ

2025-10-21

Авлигын эсрэг сургалтад 2412 албан тушаалтныг хамруулав

2025-10-21

Г.Занданшатар: Монгол Улс залуусынхаа эрч хүч, бүтээмж, оюунд бүрэн итгэдэг

2025-10-21

2025 оны хүн ам, орон сууцны завсрын тооллого эхэллээ

2025-10-20

Нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, найман дүүрэгт 12 бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулна

2025-10-20

Мэдээний ангилалууд

  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Боловсрол
  • Спорт
  • Эрүүл мэнд
  • ФОТО
  • ВИДЕО

ХОЛБОО БАРИХ

Утас: +976 88113876
И-мэйл: info@topnews.mn

ХАЯГ БАЙРШИЛ

Bluemon tower

Биднийг дагаарай

  •  Сурталчилгаа байрлуулах
  • Бидний тухай

©2024 Topnews.mn

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Боловсрол
  • Спорт
  • ФОТО
  • ВИДЕО

©2024 Topnews.mn