Topnews.mn
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Боловсрол
  • Спорт
  • ФОТО
  • ВИДЕО
Topnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Боловсрол
  • Спорт
  • ФОТО
  • ВИДЕО
No Result
View All Result
Topnews.mn
No Result
View All Result

Ой, хээрийн түймэр гарах эрсдэл өндөр хэвээр байгаа тул иргэн бүр сонор, сэрэмжтэй байхыг анхаарууллаа

Нийтлэгч Админ
8 сар өмнө
A A
0

Ой, хээрийн болон обьектын түймрийн нөхцөл байдлын талаар УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, ОБЕГ-ын Гал түймрэтэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр нар өнөөдөр мэдээлэл өглөө.

Улсын хэмжээнд өнөөдрийн /2025.05.14/ байдлаар объектын гал түймрийн 2070 тохиолдол бүртгэгдснээс 309 буюу 15 хувийг өнжмөл шар өвсний түймэр эзэлж байна. Объектын гал түймрийн дуудлага, мэдээллийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 26.8 хувиар өссөн бол гал түймэрт өртөж нас барсан хүний тоо 31.2 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Өнжмөл шар өвс шатсан дуудлагын 79.3 хувь нь Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт бүртгэгдлээ.

Харин улсын хэмжээнд 12 аймгийн 58 сум, нийслэлийн 3 дүүрэгт нийт 87 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 34.5% өссөн дүнтэй байна. Дээрх ой, хээрийн гал түймэрт урьдчилсан байдлаар ойн 47.071 га, хээрийн 701.011 га талбай, нийт 748.082 га талбай,  5 байшин, 49 гэр, 4 автомашин, 7 мотоцикл, 99 малын хашаа, 12 өвөлжөө, 5934 бог, 395 бод мал, 7230 боодол өвс, 80 шуудай тэжээл өртөж, 4.3 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.

Сэлэнгэ аймгийн Ерөө сум Буурагчин 2 дугаар баг “Хан-Хэнтий” тусгай хамгаалалт бүхий нутаг дэвсгэр “Майн-Зоо” гэдэг газар дөрөвдүгээр сарын 29-нд гарсан ойн түймрийг унтраахаар ОБЕГ-ын  Гал түймэртэй тэмцэх газрын Гал унтраах хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболдоор ахлуулсан Онцгой байдлын байгууллагын 176 алба хаагч,14 автомашин, 319 гал түймэр унтраах багаж хэрэгсэлтэй,  мэргэжлийн ангийн 87 хүн, 16 автомашин, нийт  263 хүн, 30 автомашинтай үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Түймрийн зүүн, зүүн урд, урд тал, баруун урд талыг цурамд оруулж, баруун хойд талын түймрийг хяналтад оруулахаар ажиллаж байна. Түймэрт урьдчилсан байдлаар 11915 га талбай өртсөн.

Хуурашилтын зэрэг өндөр, түймэр гарах эрсдэл хэвээр байгаа тул иргэн бүр сонор сэрэмжтэй байж, галын аюулгүй байдлыг сайтар хангахыг анхааруулж байна.

Share212Tweet133

Холбоотой мэдээ

Онцлох Мэдээ

“УБТЗ” ХНН шинэ цэцэрлэг барьж ашиглалтад орууллаа

1 долоо хоног өмнө
Онцлох Мэдээ

“Гамшгийн үеийн удирдлагын нэгдсэн систем”-ийг үе шаттайгаар хөгжүүлж байна

2 долоо хоног өмнө
Онцлох Мэдээ

Нийслэлийн 1-5 дугаар ангийн 189 мянган хүүхдийг сүү хөтөлбөрт хамруулна

2 долоо хоног өмнө
Онцлох Мэдээ

АТГ: 2025 онд нийт 163 тэрбумын хохирлыг нөхөн төлүүлсэн

2 долоо хоног өмнө
Нийгэм

Энэ онд нийслэлд 85.8 км авто замыг засаж, шинэчилнэ

2 долоо хоног өмнө
Онцлох Мэдээ

Улаанбаатар төмөр зам -ХХН 70 ажилтанд орон сууцны мөнгөн дэмжлэг олголоо

2 долоо хоног өмнө

Discussion about this post

Биднийг дагаарай

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шинэ

2026 онд хот, нийтийн аж ахуйн салбарт 71 машин техникээр парк шинэчилнэ

2026-01-13

Замын-Үүд боомтын төмөр замаар 18,3 сая тонн ачаа тээвэрлэжээ

2026-01-12

Чөлөөт, сонгомол бөхийн УАШТ эхэллээ

2026-01-09

Эрсдэл өндөртэй гармыг хориглолын байгууламжаар тоноглож аюулгүй байдлыг бүрдүүллээ

2026-01-12

УБТЗ зам тээврийн салбарын бүтээн байгуулалтад ашигтай шинэ боломжийг бүрдүүллээ

2026-01-12

Трамп: Зукерберг сонгуульд нөлөөлбөл бүх насаар нь шоронд суулгана

0

Volkswagen компани Герман дахь үйлдвэрүүдээ хааж болзошгүй болсныг зарлажээ

0

“Эрдэнэс Тавантолгой“ ХК Олон улсын мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны стандартыг нэвтрүүлэх ажил эхэллээ

0

БНХАУ-ын дэд дарга Хань Жөн есдүгээр сарын 6-8-нд Монгол Улсад айлчилна

0

Биржээр борлуулсан нүүрсний экспорт оны эхнээс буурсаар зургаадугаар сард 132.8 мянган тоннд хүрсэн бол өнгөрөгч долоодугаар сард 268.7 мянган тонн болж хоёр дахин нэмэгджээ.

0

2026 онд хот, нийтийн аж ахуйн салбарт 71 машин техникээр парк шинэчилнэ

2026-01-13

Замын-Үүд боомтын төмөр замаар 18,3 сая тонн ачаа тээвэрлэжээ

2026-01-12

Нөөцийн махыг 410 цэгээр худалдаална

2026-01-12

Чөлөөт, сонгомол бөхийн УАШТ эхэллээ

2026-01-09
default

Сонгинохайрхан дүүрэгт 240 ортой цэцэрлэгийн барилгын ажлыг улсын комисс хүлээн авлаа

2026-01-09

Мэдээний ангилалууд

  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Боловсрол
  • Спорт
  • Эрүүл мэнд
  • ФОТО
  • ВИДЕО

ХОЛБОО БАРИХ

Утас: +976 88113876
И-мэйл: info@topnews.mn

ХАЯГ БАЙРШИЛ

Bluemon tower

Биднийг дагаарай

  •  Сурталчилгаа байрлуулах
  • Бидний тухай

©2024 Topnews.mn

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Боловсрол
  • Спорт
  • ФОТО
  • ВИДЕО

©2024 Topnews.mn